3/17/11

The New Museum

Аливаа хотыг музей, кафе, номын дэлгүүр, кино театраар нь дүгнэхэд нэг их хол зөрөхгүй гэж боддог. New York-д хамгийн их үзэхийг хүссэн музей бол The New Museum. Хэдийгээр өөр зөндөө классик, эртний мундаг музейнууд NY-д дүүрэн ч уг музейн архитектораар эртнээс сэтгүүл бүрээс уншиж сонссон алдарт фирм "SANAA"-н хоёр архитектор ажилласан нь сонирхол татаж байлаа. "SANAA" бол Японы архитект фирм бөгөөд Нишизава Рюэ, Сэжима Казуё гэдэг эрэгтэй, эмэгтэй хоёр ажилладаг. Тэдний бүтээсэн барилга бүр шинэлэг, уран сайхны, өвөрмөц шийдэлтэйгээрээ алдартай. Тэд архитектын ертөнцийн бүх л том шагналыг түүсэн томоохон одууд билээ. Фэйшнээс Dior, Prada гэх мэт брэндүүдийн барилгын загварыг гаргаж байсан. Энэ музейн хувьд хуримын тортноос санаа авсан бөгөөд бүхэл блокуудыг тэр чигээр нь давхарлан өрж Манхаттаны өндөр барилгуудын имижийг тусгахыг хичээсэн гэжээ. Гаднаасаа ч, дотроо ч үнэхээр зай талбайг зөв ашигласан, гоё барилга болсон байна лээ.

Архитектор Сэжима Казуё Vogue сэтгүүлд.

Уг музей анх 1977 онд нээгдсэн ч энэ барилга нь 2007 оны 12 сард ашиглалтанд орсон. Зөвхөн шинэ, залуу уран бүтээлчдийн бүтээлийг үзүүлдэгээрээ онцлогтой. Хэд хэдэн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бүтээл харсан боловч харамсалтай нь үзүүлэнгийн зураг авах хориотой байлаа.



Энэ сарнай бол артист Will Ryman-ы уран бүтээл бөгөөд 1-5 сарын хооронд New York хот даяар 38 ширхэгийг байрлуулсан юм байна.

Африк үндэсний хээг санагдуулам сүлжмэл сандлууд үүдний танхимд.

Амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг! Угийн гэрлэнд дуртайг хэлэх үү... Сайн дизайн гэдэг амьдралтай загвар + фантазны хамгийн баланстай хувилбар юм болов уу?


Музей доторхи кафе-н ширээ сандал нь хүртэл дизайн ханхалсан... Ийм сандалтай болох юмсан. Орны хажууд жижиг ширээ болгосон ч болохоор юм.

Битүү зураг зурсан лифт + хана.

Хаалга нь онгоймогц... Surprise!! Битүү неон ногоон хана. Хар цагаан + неон ногооны эсрэг тэсрэг байдал үнэхээр орчин үеийн күүл санагдсан. Сюрприз гэдэг дизайны бас нэгэн чухал элемэнт. Сайн дизайн жижиг гэлтгүй үргэлж детайлдаа анхаардаг. Хувцасанд ч ялгаагүй.


Хамгийн дуртай артист Yoshitomo Nara-н бараа бэлэг дурсгалын дэлгүүрт. Энэ удаа нааш цааш нь зөөж чадалгүй аваагүй ч дараа заавал...

Арай өөр өнцгөөс. ( Google image)

Photo by me except vogue & google image

3 comments:

Namuun Bayaraa said...

гоё юм бээээ! NY явахаараа заавал очиж үзнээ

Anonymous said...

ny-t hir udah ve?

САЙХАН САНАА said...

up
кино санаад оржээнэ.. тэр хөөрхөн гэрлийн бүрхүүл вэ.. хөөрхөн юм ооо