Энэ хаврын хамгийн том моод бол Минимализм. Илүү дутуу зүйлгүй цэвэрхэн. Харин оронд нь пропорцонд гол анхаарал хандаж байна. Швед брэнд "Acne"-н энэ хаврын загварууд дан өнгө давхарлаж, силүэт буюу хэлбэрийн хувьд урт нарийн байх нь. Шагай шүргэм урт хормой сүүлийн үед нилээн хүчтэй гарч ирч байгаа. Өмнө нь овортой гэж бодоод өмсөж зүрхэлдэггүй байсан урт хормой, эвийг нь олвол харин ч элегантны, залуу, шинэлэг санагдсан. "Acne" бол сүүлийн үед хамгийн анхаарал татаж байгаа брэндүүдийн нэг бөгөөд рок стилийн хүрмээрээ нилээд алдаршсан.
3/29/11
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
heh manai mongol bol ter chigeere maximalism shdee
Post a Comment