Виржин ноос жирийн ноосыг бодвол илүү шигүү нягтралтай, чанар сайтай байдаг бөгөөд иxэвчлэн үнэтэй, дизайнер брэндүүд түлхүү ашигладаг. Богино ханцуйтай тул урт бээлийтэй хослуулбал жинхэнэ классик, винтэйж стиль бүрдэнэ.
J.Crew - 100% ноосон цамц.
Michelle Obama Vogue-н хавтсанд өмсөж гарснаас хойш хамгийн их яригдаж буй өдөр тутмын брэнд J.Crew.
Michelle Obama Vogue-н хавтсанд өмсөж гарснаас хойш хамгийн их яригдаж буй өдөр тутмын брэнд J.Crew.
Crepe бол жирийн ноосноос нарийн ширхэгтэй, нягтралтай, даргар биш, чанартай байдаг. Энэ хаврын хамгийн чухал моод болох Минималист загвар. Францад үйлдвэрлэсэн.
Өмсөхөд амар, хүн бүрт зохих шулуун загвар. Энэ хаврын моод болох абстракт хээгээр акцент болгоорой. Сэрүүн үед ноосон кардиган, пиджактай, дулаарахаар дангаар нь өмсөөрэй. Иймэрхүү торгон платен доор хээтэй урт ханцуйтай футболк давхарлаж өмсвөл зөвхөн ханцуй нь цухуйгаад санаанд оромгүй, сонирхолтой, бас хөгжилтэй. Францад үйлдвэрлэсэн.
French Connection: Виржин ноосон хар хөх богино палито.
Pea coat буюу усан цэрэг стиль. Хүн бүрт заавал байх классик загвар. Жинс, өмд, юбка, плате гээд юутай ч хослуулсан шууд франц өнгө аяс оруулна.
Pea coat буюу усан цэрэг стиль. Хүн бүрт заавал байх классик загвар. Жинс, өмд, юбка, плате гээд юутай ч хослуулсан шууд франц өнгө аяс оруулна.
Les Petites: алт, мөнгө, хар пластикаар акцент болгосон шулуун 100% торгон плате. Францад үйлдвэрлэсэн.
Битүү пластик бус, зөвхөн акцент болж орсон тул нэг их анхаарал татахгүй ч тогтож харвал янз бүрийн пластик гялалзаад хөгжилтөй + чамин. Гялалзсан пластикийг ихэвчлэн орой үдшийн гоёлд өмсдөг ч миний хувьд уг хуулийн эсрэг санаанд оромгүй үед өмсөх дуртай. Бүтэн сайны өдөр найз бүсгүйтэйгээ кафе-д ч юмуу...

Мерино ноос жирийн ноосноос хамаагүй хөнгөн, нимгэн бөгөөд биен дээр шууд өмссөн ч загатнуулдаггүй. Улаан хүрэн гэх мэт гүн өнгийг цайвар өнгөтөй хослуулах мэдээж ч, мөн гүн ногоон гэх мэт өнгөтөй хослуулж, хөгжилтөй хээ эсвэл аксесуараар акцент болговол элегант + ухаантай харагдана.
Styling + Photo by me
1 comment:
excellent selection! Like it very much.
Post a Comment