Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой ганцхан зүйлийг нэрлэ гэвэл "Хар даашинз" гэдэгтэй бүгд санал нийлдэг.
Хар өнгө бол бүх хүнд таалагддаг, мөн зохидог. Бас ямар ч хүнийг 5 кг хассан мэт харагдуулдгаараа эмэгтэйчүүдийн гол өмсөх дуртай өнгө болж чадсан. Тиймээс ямар нэгэн баяр ёслол, арга хэмжээ, болзооноос авахуулаад өдөр тутмын ажилд ч өмсөж болох ийм ид шидтэй амар хувцас хаана ч үгүй.
Алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель 1926 онд анхны хар даашинзаа танилцуулахад "Vogue" сэтгүүл " Удахгүй бүх насны эмэгтэйчүүдийн дүрэмт хувцас болох нь гарцаагүй" гэж тааварлан бичиж байсан нь өнөөдөр биеллээ олсон юм. Харин алдарт Кристиан Диор 1954 онд "Өдөр шөнийн аль ч цагт ямар ч насны эмэгтэй хүн өмсөж болно" гэж бичиж байв. Мөн алдарт жүжигчин Audrey Hepburn "Breakfast at tiffany's" кинондоо Givenchy брэндийн хар даашинз өмссөнөөр классик болгон хувиргаж чадсан юм.


No comments:
Post a Comment