4/10/07

Tom ford for GUCCI


Gucci бол хамгийн тансаг,хээнцэр, дур булаам имижтэй топ ангилалын брэнд. Голдуу тансаг сайхныг илтгэдэг торгоор хувцас хийдэг. Хамгийн дээд зэргийн тансаг материалаар хийсэн хувцасаараа дэлхий дахины эмэгтэйчүүдийг байлдан дагуулсан юм.

Gucci-г өнөөгийн түвшинд хүргэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол дизайнер Tom Ford юм. Тэрээр 1990 онд анх Gucci-д эмэгтэй өмсөхөд бэлэн хувцасны /ready to wear/ дизайнераар анх ажилд орсон ба удалгүй Gucci-д нөлөө бүхий том албыг хаших болсон байна.


Түүнийг ажилд орж байх үед Gucci санхүүгийн хувьд уналтын байдалд орж байсан үе таарсан тул Том-д эрч хүчтэйгээр шаргуу ажиллах шаардлага тавьж байжээ. Мань эрийн шаргуу хдөлмөр талаар өнгөрөх битгий хэл асар их нэр хүндийг авчирсан юм. Чухам түүний үед Gucci өмнө хожид байгаагүйгээрээ их алдар цуу, хөрөнгө мөнгө цуглуулж чаджээ. 1999 онд гэхэд Gucci 4 билион ам.долларын ашиг олсон байдаг. Энэ үеэс Том Форд үндсэн ажлаасаа хөндийрч өөрийн хувийн фирмтэй болохыг эрмэлзэж эхэлсэн ба сая 2007 оны 4 сарын 12-нд New York хотноо "Tom Ford" брендийн дэлгүүр үүдээ нээснээр биелэлээ олсон байна. Энэхүү бренд нь зах зээлд тансаг ангилалын түвшинд эрэгтэй хослол, цамц, зангиа, гадуур хувцас, цүнх, жижиг хэрэглэлийн бараа санал болгодог юм байна.
Түүний ирэх 3 жилийн төлөвлөгөөнд London, Milan, Tokyo, Los Angeles хотуудад салбар дэлгүүрээ нээх ажил бий. Томын Gucci-д байхдаа хийсэн загварууд дэлхийн бүх хүүхний мөрөөдөл болон үлдсэн нь үнэн билээ.








No comments: