Жэссика Стам. 21 настай. Канад улсаас гаралтай. 7 хүүхэдтэй айлын ганц охин. Аав нь фермер. Тэрбээр модел болохоосоо өмнө математикийн хичээлийн гэрийн багш хийдэг байжээ.
Каролин Трэнтини. 19 настай. Бразилаас гаралтай. 16 настайдаа ээж эгч хоёртойгоо гудамжинд явж байхад нь Загварын агентлаг санал тавьснаар загварын моделын гараагаа эхэлжээ. Стелла Маккартни, Клоэ, Марни зэрэг брэндүүдэд дуртай. Дэлхий даяар аялдаг ч гэрийнхэнтэйгээ ойр байхын тулд Бразилд байр авчээ.
Дубтзин Кроэс. 22 настай. Голланд улсаас гаралтай. Өөрөө Амстердам дахь модел агентлагт зургаа явуулснаас хойш хэдхэн сарын дараа Vogue сэтгүүлд зургаа авахуулж байжээ. Саяхнаас гоо сайхны Лореал фирмтэй сурталчилгааны гэрээ хийсэн юм.
Саша Пиварова. 22 настай. Москва хотоос гаралтай. Уран зургийн түүх гэсэн мэргэжлээр сурч байгаад Prada фирмийн рекламанд зургаа авахуулж модел болох гараагаа эхэлсэн юм. Гэртээ зураг зурж суух дуртай. Парист гарсан нэгэн үзэсгэлэнд түүний нэг зураг тавигдсан байна. Одоогоор Толстойн "Дайн ба Энх" зохиолыг дахин уншиж байгаа. Түүнээс "Чи Супермодел болмоор байна уу" гэж асуухад англиар нилээн орос аялгатайгаар "Манай оронд Зөвхөн муу цэрэг л генерал болохыг хүсдэггүй" гэдэг зүйр үг байдаг юмдаа" гэж хариулж байжээ.
Коко Роча. 18 настай. Канад улсаас гаралтай. 11 жил бүжгээр хичээллэсэн. Ээж аав нь хоёулаа онгоцны компанид ажилладаг. Коког 14 настайд нь бүжгийн тэмцээний үеэр олж харсан агент загвар өмсөх санал тавьжээ. Тэрээр эхлээд татгалзсан боловч агент залуу тэмцээн болгоны үеэр ирж шалаад байсан тул болиулахын тулд "За яахав, тэгье" гэсэн хариу өгчээ. Ингээд удалгүй "Элит" модел агентлагт орж Vogue сэтгүүлд зургаа авахуулжээ. Тэрээр 2007 оны 2 сард Парист болсон Жон Поль Голчерийн шоуны үеэр дээр дээр үсрэн бүжиглэнгээ загвар үзүүлсэн нь олны анхаарлыг татаж Парис даяар энэ тухай шуугьсан байна. Тэрээр "Би загвар өмсөгч болоогүй бол бүжгийн багш болох байсан. Гэхдээ одоо бол би мэргэжилдээ юунаас ч илүү хайртай" гэжээ.
Лили Доналдсон. 20 настай. Английн Лондон хотоос гаралтай. Дизайнеруудаас "Шанель"-н Карл Лагерфелд, "Ланван"-ны Албэр Элбаз, "Луй Виттон"-ны Марк Жакобсыг хүндэтгэдэг. Чөлөөт цагаараа урьд нь хийж үзээгүй шинэ сонин зүйл туршихыг хүсдэг.
Ракүэл Зиммерман. 24 настай. Бразилаас гаралтай. 7 жил загвар өмсч байгаа. Маш цөөн хүн түүнийг дуулах авьяастайг мэднэ. Альтернатив рок, аялал жуулчлал, Earl Jean брендийн жинсгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ сэтүүлийн ярилцлагандаа онцолж байсан.
Агинес Дэен. 21 настай. Англиас гаралтай. Өөрийн панк рок стилийн өвөрмөц хувцаслалт, богино үсээрээ эрс ялгарч гарч ирсэн. Түүний үсний засалт хүүхнүүдийн дунд шуугиан тарьж бүгд л дуурайн үсээ богиносгох болсон юм.
Хилари Рода. 20 настай. АНУ-ын Мэрилэнд хотоос гаралтай. 2006 оноос загвар өмссөн. Классик америк дүр төрх гэгдэж буй. Тэрээр "Би эмэгтэйлэг байхыг хүсдэг. Тиймээс онгоцоор нисэхдээ ч биеийн тамирын өмд биш даашинз өмсдөг" гэжээ.
Шанель Иман. 16 настай. АНУ-ын Лос Анжелес хотоос гаралтай. Солонгосын хольцтой ээж нь фэйшнд маш их сонирхолтойгоосоо үүдэн түүнд алдарт дизайнер Шанелийн нэрийг өгчээ. Мөн түүний овог болох Иман нь 1990-д оны топ модел Иманы нэр юм. Шанель хэлэхдээ "Би анхнаасаа л модел болох хувь заяатай байсан гэж боддог. Хэдийгээр хүмүүс миний нэрийг жинхэнэ гэдэгт итгэдэггүй ч гэсэн" гэжээ.
Хэдийгээр энэ жагсаалтанд багтаагүй ч загварын ертөнцөд дээгүүр байр суурийг эзлэж буй моделуудын тухай дараагийн удаа танилцуулах болно.
No comments:
Post a Comment