5/6/07

Jeans! and more jeans!

Жийнс бол эмэгтэйчүүд бидний гол хэрэгцээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бөх бат, өдөр шөнийн аль ч цагт өмсөж болно, биед эвтэйхэн гээд л маш олон давуу талтай.

Сүүлийн үед одууд бүгд л Skinny jeans "доогуураа нарийн шуумагтай, бариу жинс"-с салахгүй байгаа билээ. Өнгөний хувьд цулгай хар хөх, элдэв цайралтгүй загвар моодонд ороод байна. Энэ бол бусад цайвар хөх өнгөтөй харьцуулхад хамгийн туранхай бас хөлийг урт харагдуулдаг өнгө юм. Мөн хар өнгө ч ялгаагүй түгээмэл байна.

Өндөр хүнд бол мэдээж гоё зохино. Харин намхавтар бүсгүйчүүд ийм жинс өмссөнөөр I үсэг хэлбэрийн буюу нэг шугаманд, цэгцтэй өндөр харагдана.
Skinny-н бас нэг давуу тал нь түрийтэй гуталтай өмсөхөд трапец шиг шуумаг нь багтахгүй гэхийн зовлонгүй юм даа.

Skinny дээр уртавтар цамц, богино сул даашинз өмсөх нь сүүлийн үеийн шинэлэг пропорц болоод байна. Ингээд дэлхий даяар хит болж байгаа Skinny-г одууд хэрхэн өмссөнийг харуулая. Та ч бас санаа аваарай. Урьд нь бидний өмсдөг байсан цайвар хөх далбагар жинстэй харьцуулахад хамаагүй цэвэрхэн дэгжин харагдаж байгаа биз.


Өмнө нь ....................... Одоо
Jessica Alba



Angelina Jolie


Өмнө нь ....................... Одоо
Halle Berry

Өмнө нь ....................... Одоо
Carmen Electra

Mariah Carey & Victoria Beckham

3 comments:

Chime said...

yasan goyo sonirholtoi blog vee,,,

skinny jeans turanhai humuust l goyo haragdaad baidiin, bur het turanhainuudad...

Fashion Mongolia said...

Тарган туранхай гэлтгvй бvх хvнд л гоё зохидог. Харин яаж юун дээр хэрхэн емсех вэ гэдгээс л хамаардаг.

Anonymous said...

ugui ee, tegshhen hultei hund l goyo zohidog, buduun bilchintai, jaahan maigaduu hun umsvul shal sonin haragddagshde.