Гоолиг сайхан бие, өд шиг хөнгөн платье, од шиг гялалзах титэм гээд бидний хүсэл мөрөөдлийг тэр чигээр нь багтаасан баллетчин болохыг багадаа мөрөөддөггүй байсан эмэгтэй хүн ховор биз. Юу юунаас илүү эргэлдэн бүжих бүр агаарт уусах мэт цагаан, ягаан торон дэрэвгэр хормой, үлгэрээс гарч ирсэн мэт тансаг платье, торгон чишкэнд нь татагддаг билээ.
Хэдийгээр бид бүгд баллетчин болоогүй ч фейшн гэдэг мөрөөдлийн фантазыг амьдралд ойртуулдаг гайхамшгийн ачаар эгээ л баллетчин шиг харагдах боломжтой боллоо. Энэ жилийн хаврын коллекцд баллетын ертөнцөөс санаа авсан загварууд мэр сэр харагдлаа. Торго, Шиффон "копрон" материалтай Tiered буюу давхар хормойтой платье, юбка зэрэг түлхүү гарч ирчээ. What a instant dose of glamor and fantasy!
Мөн бөөрөнхий хоншоортой гуталнууд ч энэ моодны тусгал юм. Өдөр тутамд хар өнгийн копронон юбка зэрэг тохиромжтой.
Хувцасныхаа аль нэг хэсэгт баллетчинийг санагдуулам хөнгөн копрон болон торгон материалтай юбка ч юмуу өмсөж, оруулбал цэмцгэр, ихэмсэг, дэгжин харагдах болно.

1 comment:
woow buur setgel hudulchluu, uneheer saihan bichij..
Post a Comment