Юун түрүүнд танд зайлшгүй байх ёстой юбка гэвэл:
- Pencil Skirt буюу бариу өвдгөөр татсан. хар, саарал, цагаан өнгийг та маш их өмсөнө.
- A line буюу А хэлбэрийн дэрэвгэр. Хар, Бейж гэх мэт суурь өнгө.
- Dressy буюу гоёлын. Усан ягаан, усан цэнхэр гэх эмэгтэйлэг өнгө сонгоорой.
- Мини, Хээтэй, гээд хэд ч байсан хэзээ ч илүүдэхгүй.
- Мөн жинсэн pencil юбка байвал олон үед хэрэг болно. Гол нь элегантны хар хөх цайралтгүйг сонгоорой. Мөн жинсэн юбкатай teenager шиг харагдахгүйн тулд дээгүүрээ силкэн кофт юмуу сорочк зэргийг сонгоорой.
- wool - ноос шилдэг материал. Монголын нөхцөлд өвөл ч гэлтгүй намар, хаврын эхэн саруудад ч өмсөнө. Хэрэглээ ихтэй материал. Эдэлгээ сайтай. Бөх.
- Silk- торго. Хамгийн тансаг материал.

Иймэрхүү урдуураа товчтой гэх мэт өвөрмөц чимэгтэй юбка бусдаас ялгарахад чинь туслана.

Өнгөний зохицол нь 30 гарсан хүүхнүүдэд илүү тохиромжтой. Иймэрхүү хүн бүрийн санаанд шууд буудаггүй ч хоорондоо зохицдог өнгөнүүдийг 30 гарсан хүүхнүүд хэрэглэж байвал ухаантай, намбатай харагдаж залуу хүүхнүүдээс ялгарах болно.

Иймэрхүү хээтэй ч юмуу, анхаарал татах юбка дээр бусад хувцас нь
эгэл жирийн нэг өнгөөр дагнасан бол зүгээр.

Кофт нь бага зэрэг see through буюу гэрэлтдэг нь тансаг харагдаж байна.
Гол нь бага зэрэг гэдгийг анхаараарай.

Жирийн цагаан цамц, хар юбкан дээр торон трико өмссөнөөр секси харагдаж байна.

Юбканы эмжээр, мөн хээний туслах өнгө хар учир ерөнхий өнгөө хараар сонгосон байна.
Хээтэй юбка өмссөн үед хээнд нь орсон аль нэг өнгийг сонгож хослуулж байгаарай.

Эрээн шоотой юбка-г улаан хүрэн богино пиджак амилуулсан байна.
Мөн нүдний шил цүнх гээд аксесуар ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Торон триког ч мартаж болохгүй.

Иймэрхүү бейж юбкан дээр эрээн чамин майк нэмж амилуулсан байна.
Мөн түрийтэй гутал нь ч юбкаа ургуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Oscar de la Renta fall 2007.

Ийм хар гурвалжин захтай цамц А хэлбэрийн юбка 2 бол шилдэг классик хослол.
Өдөр тутам тусгахад хамгийн амархан.

Ийм богиновтор саарал юмуу хар юбка ч бас байвал зүгээр.
Ногоон туфли нь акцент болсон байна.

Шиффон копрон юбка дээр савхин куртка, түрийтэй гутал хослуулах нь
орчин үеийн Рокстар стиль.
Ягаан бол хүн бүрт зохидог өнгө. Монгол бүсгүйчүүдээ ягаан өнгө түлхүү өмсөөрөй гэж зөвлөе. Гэхдээ ягаан өнгөний хувьд материал муутай бол хямд харагддаг. Альболох силк болон силкний хольцтой гэх мэт тансаг материал сонгоорой.
1 comment:
Oh my chi Virgo yum uu? Me too. :)
Heden nastai ve uuruu?
Post a Comment