4/10/07

Kate Moss

Katherine Ann Moss буюу бидний мэдэх Кате Мосс нь 1974 онд Англид төрсөн бөгөөд өдгөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн топ модел билээ.
14 наснаасаа эхлэн сэтүүлд зураг авахуулах зэргээр карьерээ эхэлсэн байна.


2004 оны 25 секси бүсгүй, Максим сэтгүүлийн 1999 оны 50 секси хүүхний 8-д, FHM сэтгүүлийн 1995 оны секси бүсгүйчүүдийн 22-т тус тус шалгарч байсан ба өдгөөг хүртэл нийт 400 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.

1993 онд Calvin Klein брендийн Obsession үнэртэнг суртачласнаас эхлэн нэр хүнд нь огцом өсч дэлхийд алдартай Gucci, Dolce & Gabbana, Louis Vuitton, Versace, Chanel, Missoni, Dior, Longchamp, David Yurman, Dior, Yves Saint Laurent, Burberry, Rimmel, Bulgari зэрэг фирмүүдийн сурталчилгаанд тогложээ.

2005 онд Лондонгийн Daily Mirror-ийн эхний нүүрэнд хар тамхи хэрэглэж буй Кате Моссийн зураг нийтлэгдсэн нь толгой эргэм шуугиан тарьж H&M фирмийн Stella McCartney H&M-д зориулав цувралд оролцох гэрээнээсээ эхлээд нийт 18 гэрээ цуцлагдсан байна.

Гэсэн хэдий ч шүүх түүний эсрэг хангалттай баримт цуглараагүй гэдэг шалтгаанаар хэргийг хааж Кате Мосс дахин загварын ертөнцдөө эргэн ирсэн билээ. Хамгийн сүүлд гэхэд 2007 оны 3-р сард Sexiest Woman NME Award шагнал авчээ.

Кате Мосс бол загварын ертөнцийн жинхэнэ хатан хаан байлаа. Загварын ертөнцөд үе болгонд нэг л хатан хаан заяадаг бөгөөд 1990-д он бол түүний үе байлаа. Тухайн үед загварын ертөнцөд Cindy Crawford, Claudia Schiffer, Naomi Campbell зэрэг өндөр, хурц царайтай хүүхнүүд ноёлж байхад Кате Мосс тэсрэлт хийн гарч ирсэн юм. Тэр загварын ертөнцөд тогтсон загварын моделуудийн талаарх чиг хандлагыг хүүхдэрхүү гэнэн цагаан царай, ялдам аашаараа өөрчилж чадсан гавьяатай. Түүнээс хойш загварын моделуудад хандах хандлага, шаардлага өөрчлөгдсөнийг бид хаанаас ч хангалттай харж болно.






1 comment:

Tsatsral said...

Yeah, unen shuu. Usvur nasnii mini shuteen bailaa. odoo ch durtai heveeree, gaihaltai emegtei shuu..