5/11/07

nothing, but shirt


Эрэгтэйчүүдийн хувцасны сонголт харьцангуй хязгаарлагдмал байдаг бол эмэгтэйчүүд бидэнд аль ч хүйсэнд зориулагдсан хувцасыг өмсч чаддагаараа давуу талтай.

Menswear inspired буюу эрэгтэйчүүдээс " зээлсэн" хувцас бол бас нэгэн хүчтэй урсгал билээ. Ялангуяа намар, өвлийн загварт эрэгтэй стилийн пальто, өмд, малгай гээд л олон зүйл түлхүү гарч ирдэг.

Гэхдээ өнөөдөр тэр дундаас сорочк цамцны тухай ярих гэсэн юм. Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд ажил мэргэжил, нас үл харгалзан дараах цамцнууд заавал байх ёстой.

1. Цагаан цамц. Хамгийн их өмсөх учир материалын хувьд 100% даавуунаас бага зэрэг нейлон, рион зэрэг хольцтой нь дээр. Учир нь ийм хольцтой материал дан даавууг бодвол бөх, толбо тогтвол арилахдаа амар. Гэхдээ дан даавуу биед илүү эвтэй талтай. Силкэн материалын тухайд бол үнэндээ олон юм яриад байх шаардлаггүй. I love silk

  • Цагаан цамц + хар өмд, юбка, платье = классик. ажил хэрэгч.
  • Цагаан цамц + саарал = Cool without trying hard
  • Цагаан цамц + бүдэг ягаан = Feminine
  • Цагаан цамц + улаан = Instant parisienne style
  • Цагаан цамц + улаан хүрэн = ялангуяа 40 гарч яваа хүүхнүүдийг иймэрхүү улаан хүрэн, гүн ногоон гэх мэт Rich өнгөнүүдийг хэрэглэж байгаарай гэж зөвлөе.
Дээрх бүх өнгөтөй хослуулж болно. Мөн ажил, болзоо, үдэшлэгт ч өмсөж болно. Стильтэй гэгддэг одуудыг " Angelina Jolie, Gwyneth Paltrow etc " хараад байхад ихэвчлэн цагаан цамц, хар цув гэх мэт классик хувцасыг орчин үеийн ямар нэгэн зүйлтэй хослуулсан байдаг.

2. Судалтай цамц. Эгэл жирийн хар хослолыг чинь амилуулж өгнө. Дээр нь таныг туранхай харагдуулна. Босоо судал хүнийг өндөр, туранхай харагдуулдаг. Тиймээс тарган хүн бол ташуу судлаас аль болох зайлсхийх хэрэгтэй.



3. Өдөр тутмын casual цамц. Ийм цамцанд та өөрийн дуртай загвараа сонгож болно. Миний хувьд Тartan Check буюу шкотланд маягийн улаан, ногоон дөрвөлжин шоотой цамц хамгийн их таалагддаг. Ер нь ийм дөрвөлжин шоотой хээ хүнийг их залуу харагдуулдаг. Тиймээс ялангуяа 40 гарсан хүүхнүүдийг эргэлзэлгүй авч өмсөөрэй гэж зөвлөе. Гэхдээ хээ нь жижиг байх тусмаа цэвэрхэн харагддаг.











2 comments:

Anonymous said...

hi, mash ih taalagdaj bna.

style said...

Баярлалаа. Урмаар тэтгэдэг зочиддоо бүгдэнд нь талархаж явдаг шүү.