5/17/07

Make up idea

Энэ хаврын гоо сайхны шинэхэн мода-наас танилцуулж байна. Аль болох амьдралд ойр, дуурайхад амарханыг сонголоо. Гэхдээ хамгийн гол нь толигор сайхан арьстай бол ямар ч будалт сайхан харагдана. Өглөө, оройд нүүрээ:
  1. Угаах.
  2. Чийгшүүлэх.
  3. Тос түрхэх
гэсэн үндсэн горимоо баримтлаад явбал гялалзсан толигор арьс мөрөөдөл биш шүү.
Хааяа мөсөөр арчих юмуу, усаар дор хаяж 10 минут шавшиж угааж байгаарай.

Мөн залуу хүнд бол шахмал пудра хамгийн шилдэг сонголт. Ялангуяа монголд зардаг пудранууд хэтэрхий нягтшил ихтэй байдаг болохоор. Мөн монголын цаг агаарт арьс амархан хуурайшдаг болохоор нунтаг болон шингэн пудра нимгэн тавих нь шахмалыг бодвол хөнгөн цэвэрхэн харагдана.

Тэгээд аль болох чанартай гоо сайхны бараа авч хэрэглэж байгаарай гэж зөвлөе. Ядаж арьс арьчилгааны үндсэн бүтээгдэхүүн болон пудра зэргээ хамгийн сайныг авахыг хичээгээрэй. Бусад нүдний болон сормуусны будаг зэрэг заавал шилдэг нь байх албагүй. Ер нь 10 аад төрлийн сормуусны будаг хэрэглэж үзсэн хүний хувьд хэлэхэд сормуусны будаг бол хоорондоо ялгаа багатай байдаг. Гоо сайхны Allure, In style гэх мэт сэтгүүл дээр байнга дурдагдаж байдаг L'oreal -н Volumunous Mascara бол ер нь тун дажгүй. Dior Show бас зүгээр.


Нүдээ хараар тойруулж будаад бүдэг orange өнгөөр уруулаа буджээ. Бүдэг өнгийн уруулын будаг нь нүдээ хэт хурц харагдахаас зөөллөж өгсөн байна.


Нүдээ цэнхэрээр тойруулж будсан байна.
Ийм тод өнгөөр нүдээ будсан бол уруулаа будахгүй орхиорой.



Ягаан Liner-н оронд бор юмуу харыг орлуулсан нь арай амьдралд ойр байх. Шингэн хүрээлэгч-Liquid eyeliner бол Marylin Monroe-н гол хэрэглэдэг байсан зүйл. Гэхдээ хар биш бор өнгийг хэрэглэдэг байсан гэнэ. Хараасаа бор нь илүү зөөлөн харагдуулдаг.


Нүдээ тодруулвал уруулаа будахгүй орхино. Аль нэг хэсэгт л акцент өгсөн нь дээр.
Мөн зовхио бүрэн будаагүйг анхаараарай. Харин ийм будалтан дээр хацраа бага зэрэг өнгөлөхөд зүгээр.


Уруулаа тод содон өнгөөр будсан учир бусдыг нь будалгүй орхижээ. Гэхдээ мэдээж ямар ч будалтанд пудра, хөмсөгөө тодруулах байх хэрэгтэй.


Ингэж нүдээ тойруулж будахад нүдний доод зовхины дотор талыг битгий будаж байгаарай. Доод зовхио зөвхөн гадна тал буюу дотогшоо оруулахгүй тал хүртэл нь будаж байгаарай. Тэгэхгүй битүү будвал хэт хурцдаж панда шиг харагдана шүү.



Натурал будалт. Хацраа нүдэндээ тохируулж бор шаргал өнгөөр тодруулсан байна.
Хацар өнгөлөнө гэхээрээ заавал ягаанаар будах гэсэн үг биш шүү.
Хацрын хамгийн товойсон ясан дээр бөөрөнхийлж, эсвэл дагуулж доороос нь дээш нь тодруулж өгөөрөй.

1 comment:

Anonymous said...

Anh udaa blogt chin zochilloo..
Uneheer ih taalagdlaa. Sain naiz ohintgoo uulzsan yum shig engiin atlaa heregtei zuvlumjuud bna shuu.
Amjilt husii.