11/8/09

Tao Okamoto - New Star!

Та бүхэндээ сүүлийн үеийн хамгийн эрэлттэй моделоор тодорч, фэйшн ертөнцийг шуугиулаад байгаа Японы загвар өмсөгч Тао Окамото-г танилцуулж байна. Тэрээр 1987 онд Японд төрсөн, одоо New York -т амьдардаг. Тэрээр нилээн олон жил загвар өмсч буй боловч, энэ оноос л олонд танигдан, хүчтэй гарч ирээд байгаа юм.




Philip Lim & Tao

3.1 Philip Lim Fall 2009

Энэ оны буюу 2009 оны намрын загварын шоунд түүний үсний засалт дизайнер Philip Lim - ийн анхааралд өртөж, уг шоуны бүх модел Тао-н үсний засалттай тайзан дээгүүр алхаж, харин Тао өөрөө уг шоуг нээх, хаах үүргийг гүйцэтгэсэн билээ. Тун удалгүй түүний богино үс энэ жилийн шилдэг шинэ үсний загвараар шалгарч, хамгийн эрэлттэй шинэ загвар болсон.


Япон гэлтгүй Ази загвар өмсөгчид шар үст загвар өмсөгчдийг бодвол арай ойр санагддаг. Анхны Ази супермодел бол Японы Томинага Ай байсан. Харин олон жилийн дараа Японоос Тао нилээн эрчтэй гарч ирлээ.

Cүүлийн үеийн моод 80-аад оноор ам
ьсгалж, рок стиль нилээн давамгайлж байна.


Сониноос япон Vogue сэтгүүл саяхан гарсан 11 сарын дугаараа "Тао дугаар" гэж нэрлэж түүний хэд хэдэн Эдитөриал зураг авалтыг оруулж, нүүрэндээ гаргасан. Тао Япон Vogue-н нүүрэн дээр гарсан цөөхөн япон моделуудын нэг боллоо. Өмнөх япон модел нь 10-аад жилийн өмнө гарч байсан юм байна. Удахгүй Тао-н эдитөриал-с та бүхэндээ хүргэх болно.

11/4/09

Individual style - Монгол залуус Oyster сэтгүүлд

Энэ удаа та бүхэндээ Oyster сэтгүүлээс нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэж байна. Австралийн томоохон инди чиглэлийн фэйшн сэтгүүл болох Oyster -т Монгол залуусын тухай нийтлэгджээ. Oyster нь 1994 оноос хойш гарч буй залуучуудад зориулсан инди сэтгүүл бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай, ялангуяа Still Life буюу натюрморт зургаараа нилээд дээгүүрт ордог сэтгүүл юм.

Oyster 54 дэх дугаартаа (2005 оны намрын дугаар бололтой. Он сараар биш дугаарын дарааллаар тэмдэглэдэг болохоор рекламаар нь оныг нь мэдэж болно) Монгол залуусын стилээс танилцуулжээ. Мэдээж одоо харахад зарим элемент нь бага зэрэг хоцрогдсон харагдаж буй ч, моод хөөгөөгүй, хувь хүний өөрийнх нь стил болохоор сонирхолтой хэвээр байна. Сүүлийн үеийн моодыг хөлөөс толгой хүртэл өмссөн, нэгэн хэвэнд цутгасан юм шиг байснаас өөрийнхөөрөө байх хамаагүй гал цогтой, өвөрмөц харагддаг.

Аль ч нийгэм, цаг үед олонхыг дагах бус сөрдөг залуус байдаг. Энэ категорийнхнийг "Rebel" эсвэл "Indie" гэж дууддаг. Rebel гэдэг нь эсэргүүцэх гэсэн утгатай. Хэдийгээр цаг үе, нийгэм нь тухайн үедээ хүлээж авахгүй тохиолдол элбэг ч өөрийн гэсэн стиль, үзэл бодол бусдыг харанхуйгаар даган дуурайхаас хамаагүй дээр. Ингээд уг сэтгүүлийн сэтгүүлч Victoria Bauer-н бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.




Гайхамшгийн орон

(Wonderland) By Victoria Bauer.

Монголд коммунизм унаснаас хойш 10 гаруй жил өнгөрч (Уг нийтлэл 2005 онд бичигдсэн. Орч.) тус улсын уран бүтээлч залуус шинэхэн олдсон артистик эрх чөлөөндөө умбаж байна. Монгол гэхээр хэний ч санаанд MTV, Calvin Klein, Cafe Latte хамгийн түрүүнд буухгүй нь лавтай. Харин оросын нөлөөт социализмын дор долоон аравныг үдсэний эцэст Монгол залуучууд Азийн хамгийн уран бүтээлч залуусын нэг болон гарч ирж байна.

Монгол бол залуу орон. Хүн амын 60% нь 30-с доош, 40% нь 16 -с доош настай.
Ихэнх залуучуудийн хувьд каб
елийн суваг хамгийн том ертөнцийг харах цонх нь бөгөөд стилийн хувьд хуурамч Calvin Klein, Өвөрмөц Ази, Орос панк зэрэгцэн голлодог. Улаанбаатарт нийт 680-аас дээш тооны баар байдаг буюу өөрөөр хэлбэл 880 хүн тутамд нэг баар оногдох ба баасан гаригийн орой ихэвчлэн Ази техно, мартагдсан 80-аад он, сэтгэлд ойр караокэ-р амьсгалдаг юм.

Коммунизмын үед уран бүтээлчид засгийн газрын хатуу хараа хяналтан дор хавчигдаж, Капиталист арт гэгдэж хориглогдсон барууны рок зэргийг бага ч болов дуурайх эрхгүй байлаа. Харин 10 гаруй жилийн өмнө эрх чөлөөгөө тунхагласанаас хойш Монгол уран бүтээлчдийн хүчтэй хувьсгал эхэлсэн юм.

Монгол залуусын уран бүтээлч авьяас одоо л хуучин системийг бут цохиж гарч ирч буй бөгөөд уран зураг нь Sotheby- д дуудлага худалдаанд орж, зарим нэгэн найруулагчид дэлхийн тавцанд эн зэрэгцэн гялалзаж байна. Ийнхүү шинэхэн олсон уран бүтээлийн эрх чөлөө нь бусад Азийн хөршүүдтэйгээ өрсөлдөхүйц уран бүтээл олноор төрүүлж байгаа юм.


Ариунаа.
Мэргэжил: Киноны дуу оруулагч
Дуртай кино: Spiderman
Дуртай хамтлаг/дуучин: Madonna
Хүндэлдэг хүн: Далай Лам
Хамгийн уран бүтээлч үе: Найзуудтайгаа байхдаа.
Дуртай хувцас: Савхин өмд ( My leather pants)
Фэйшн уриа (зөвлөгөө): Хамтлаг дуучдын зураг, бичигтэй хувцасанд дуртай.
(I love band/musician merchandise!)





Бадмаа.
Мэргэжил: Загвар өмсөгч
Дуртай кино: Хөөрхөн хүүхэн
Дуртай хамтлаг/дуучин: NSync
Хүндэлдэг хүн: Хүсэл мөрөөдлөө дагадаг бүх хүн.
Хамгийн уран бүтээлч үе: Ууланд авирч байхдаа.
Дуртай хувцас: Жинс
Фэйшн уриа (зөвлөгөө): Кет бүх хувцастай зохицдог.




Цэнгэл.
Мэргэжил: Фэйшн Дизайнер
Дуртай кино: Monsoon Wedding.
Дуртай хамтлаг/дуучин: Blur.

Хүндэлдэг хүн: Аав, ээж.
Хамгийн уран бүтээлч үе: Сэтгүүл уншиж байхдаа.
Дуртай хувцас: Энэ цамц.
Фэйшн уриа (зөвлөгөө): Саа гоё шүү. (Sequins are cool)




Хулан.
Мэргэжил: Телевизийн хөтлөгч.
Дуртай кино: Lost in Translation.
Дуртай хамтлаг/дуучин: Yeah Yeah Yeahs
Хүндэлдэг хүн: Найз залуу.
Хамгийн уран бүтээлч үе: Найзуудтайгаа байхдаа.
Дуртай хувцас: Өндөр түрийтэй кет.
Фэйшн уриа (зөвлөгөө): Кет мандутгай! (Sneakers rock!)




Сараа.
Мэргэжил: Фэйшн Дизайнер
Дуртай кино: Хятад кинонууд.
Дуртай хамтлаг/дуучин: East 17. (Тэд саяхан энд тоглосон!)
Хүндэлдэг хүн: Аав.
Хамгийн уран бүтээлч үе: Янз бүрийн даавуунууд харахаараа.
Дуртай хувцас: Энэ плате!
Фэйшн уриа (зөвлөгөө): Тэрлэг бүх хувцастай зохицдог.




Мөнгөлдэй
Дуртай кино: Lost in Translation
Дуртай хамтлаг/дуучин: DJ Shadow
Хүндэлдэг хүн: Бүх эмэгтэй DJ- нaр
Хамгийн уран бүтээлч үе: Club -д олныг доргиосон ая тавьж байхдаа.
Дуртай хувцас: Миний хар Metallica футболк.
Фэйшн уриа (зөвлөгөө): Зөвхөн хар! Үргэлж хар! (Black all the way!)


P.S Таны зураг гарсан бол холбоо барьж сайн чанартай зургийн хувилбарыг авч болно.

10/30/09

Alice in Nowhere Land







Actress Jena Malone in Elle Magazine

10/29/09

New Wave!

Нямханд.
Богино үс + Милитари жакет = Өвөрмөц гоё байна. Богино үсэнд ер нь рок талруугаа хүнд хувцас илүү зохицдог. Дандаа урт урт намирсан үстэй хүүхнүүдийн дунд богино үс өвөрмөц, өөртөө итгэлтэй харагддаг.

The Lemons. Малгай нь гоё зохисон байна. Уг нь зохицуулж өмсөж чадвал малгай донжтой харагдуулдаг аксесуар. Гэхдээ Сэрчмаа, BX шиг биш.


Солонго.
Нүүр будалт нь аятайхан зохижээ. Нүд, уруулын аль нэг хэсэгт акцент өгөх дүрмийг баримтласан байна.



Сүндэрья. Эгэл жирийн цагаан футболк + Хард рок бугуйвч + Шар лак.
Энгийн цагаан футболк = Өөртөө итгэлтэйн шинж. Заавал нүсэр шүр сувд, саа чимэггүй сайхан харагдаж болно. Залуу насандаа тохирсон энгийн, аятайхан байна.
Зургыг Б.Батгэрэл ( Сонин.мн)
Зургын линк явуулсан Дуламчик-т баярлалаа.

10/27/09

The Curious Case of Love













From "The Curious Case of Benjamin Button"

10/26/09

Love!

Ellen Page + Bike!