4/27/09

Feeling pink...







"I'm very definitely a woman and I enjoy it. " - Marylin Monroe

4/21/09

Style watch : Marion Cotillard

"La vie en rose" киногоороо Оскар-н шагнал авсан жүжигчин Marion Cotillard -н хувийн стилээс сонирхоцгооё. Тэрээр классик хэлбэрийн плате, шиффон, сатин гэх мэт эмэгтэйлэг материал гээд өөрийн гэсэн стилтэй. Нэг их моод хөөгөөд байдаггүй.

Ер нь франц жүжигчид / эмэгтэйчүүд/ америк жүжигчидтэй / эмэгтэйчүүдтэй/ харьцуулахад моод дагахаас илүү өөрийн гэсэн стилээр хувцасладаг. Хувцас загварын эх орон болохоор арга ч үгүй биз. ( Мэдээж муухай хувцасладаг франц эмэгтэй, сайхан хувцасладаг америк эмэгтэй бий. Ерөнхийд нь ажигласнаа бичлээ) Тэр нь ч итгэл төгс, элегантны харагдуулдаг.


Классик гэхээр заавал уйтгартай гэсэн үг биш. Орчин үеийн моодны элемэнт орсон классик зүйл өмсөхөд л "орчин үеийн классик "болж хувирна.

Хар плате= Үргэлж чамин, бас секси. Гэхдээ сулавтар, хэт хичээгээгүй хэлбэр нь баланстай харагдуулж байна. Өдөр тутамд тохиромжтой.

Саарал = Хамгийн юнивэрсал, хүн бүрт зохидог, бас бусад бүх өнгөтөй зохицдог.


Эмэгтэйлэг торгомсог шиффон цамц ямар ч хувцасыг ч романтик болгож харагдуулдаг. Жинсийг хүртэл шүү!




Судалтай цамц. Эмэгтэй хүн бүрт заавал байх ёстой суурь хувцасын нэг. Дангаараа шууд л стилтэй харагддаг ийм ид шидтэй хувцас ховор шүү. Миний сүүлийн үед авсан бүх л хувцас судалтай болчихоод байгаа. Футболк, кардиган, трико гээд л.

Хамгийн гол нь энгийн үед ч юмуу, залхуурсан үед өмсөхөд, эсвэл нөгөө л нэг цулгай хар цамц/ футболкоо өмсмөөргүй үед судалтай цамц өмсчихөд л хичээгээгүй мөртлөө стилтэй харагддаг. Хамгийн вкус сайтай нь хар хөх/ цагааны хослол. Бас улаан/ цагаан ч чамин байдаг.

Харин хэтэрхий олон өнгө, ялангуяа буруу өнгөнүүд судал болоод орохоороо шууд буруу тийшээ халтирдаг. Хамгийн гол нь 2-с илүүгүй өнгө, зөв дозоор орсон байх ёстой.
Дараа тусд нь зөвхөн судалны талаар бичих болно. Юу юутай хослуулах талаар г.м.


Биений өнгө, эсвэл бүдэг цайвраар суурилаад улаан гэх мэт өнгө дагуу тод өнгөөр акцент болгожээ.


Хар торгон плате = Дахин дахин авмаар санагддаг зүйлсийн нэг.




100% эршүүд стиль

100 % эмэгтэйлэг стиль.
Аль алинийг нь өмсч, амилуулж чадахыг стиль гэдэг.









Тод өнгө= Instant mood booster!

Extraordinary, once in a while!







4/20/09

Cate Blanchett in Vanity Fair






Magazine: Vanity Fair- Feb 2009

Хөрөг...

Rachel Weisz

Энэ удаа та бүхэндээ "Vanity Fair" сэтгүүлд гарч байсан жүжигчдийн зургаас хүргэе. "Vanity Fair"-г нь зургын чанар, зохиомжоороо, ялангуяа хөрөг зургын чиглэлээр алдартай бөгөөд нэртэй зурагчин Annie Leibovitz ч энэ сэтгүүлд ажилладаг.Зургууд нь ихэвчлэн хуучны холливууддын оддоос юмуу киноноос санаа авсан байдаг. "Alfred Hitchcock- н киноны баатрууд" сэдвээр гэх мэт.

Claire Danes


Selma Blair


Drew Barrymore, Jessica Lange


Jennifer Garner


Scarlett Johansson



Amy Adams



Zhang Ziyi

Anne Hathaway

4/13/09