5/3/07

Kate Moss for Topshop



Kate Moss Английн Топшоп фирмд зориулж өөрийн стилийг тусгасан загварын коллекц гаргажээ. Энэ коллекц нь сая 5 сарын 01-нд нээлтээ хийхэд хэдэн зуун охид бүсгүйчүүд дэлгүүрийн өмнө хаалга нээгдхийг хүлээн зогсож байжээ.

Kate Moss өөрөө дэлгүүрийн шилэн хоргонд 30-аад секунд зогсож загвар үзүүлсэн ба хаалга нээгдэнгүүт хүмүүс бие биетэйгээ уралдан орж түүний загваруудыг булаацалдан авцгааж байжээ.
Kate Moss жирийн даруу хувцасыг өвөрмөц, шинэ загвартай хослуулахдаа гарамгай билээ. Тэрээр хамгийн стильтэй хүнээр удаа дараа тодорч,түүний өмссөн бүхэн моод болж удалгүй бүгд түүнийг дуурайн хувцасладаг үзэгдэл сүүлийн 4-5 жил дэлгэрээд байгаа юм.

Энэ удаагийн коллекцдоо тэрээр өөрийн өмсөх дуртай хувцаснуудаасаа санаа авч зохиосон юм байна. Тэрээр "Би хэдийгээр мундаг дизайнер биш ч олон жил хувцас өмссөний хувьд ямар хувцас эмэгтэй хүнийг сайхан харагдуулдагийг бага зэрэг гадарладаг болсон гэж найдаж байна" гэжээ.
Kate Moss анх Skinny jeans-г дэлхий даяар дэлгэрүүлсэн билээ.

Энэхүү коллекцын хувцас нь дунджаар 55-390 долларын үнэтэй ба нэг хүнд 5 ширхэгээс илүү худалдахгүй болзолтой байна.

Урьд нь Шанелийн Карл Лагерфелд, Мөн Стелла Маккартни, Виктор&Рольф гэх мэт алдартай дизайнерууд Н&М фирмд зориулсан коллекц танилцуулж фэйшн ертөнцийг шуугиулж байсан бол загвар өмсөгчдөөс аль нэгэн фирмтэй хамтарч байгаагаараа
Kate Moss анхдагч болж байна. Харин дуучдаас Мадонна Н&М д зориулсан коллекц 2 удаа гаргаад байгаа юм.

Kate Moss зөвхөн загвар өмсөгчөөр зогсохгүй өөрийн гэсэн өвөрмөц стилээрээ хүүхнүүдийн Style Icon болсон нь энэ явдлаар батлагдаж байна. Удахгүй түүний хувийн fashion snap-с хүргэх болно.











3 comments:

BATJAV said...
This comment has been removed by a blog administrator.
style said...
This comment has been removed by the author.
Tsatsral said...

Ulaan daashinztai yanziin haragdaj bna. chinii blog uneheer inspired me, yadaj bhad Kate Mosst aimshigtai durtaig heleh u.. thank u so so much...