5/5/07

Club Monaco фирмийн талаар



Энэ удаагийн брэнд танилцуулгаар Club Monaco-г сонголоо. Club Monaco нь 1985 онд Канадад нээгдсэн бөгөөд 1999 оноос Polo Ralph Lauren фирм худалдан авч өөрийн дизайнеруудаа ажиллуулж байгаа билээ.

Өдөр тутмын хувцасыг энгийн загвар дээр тулгуурлан өвөрмөц детальтай хийдэг нь хэрэглэгчдийн талархалыг хүлээж чадсан юм. Мөн чанар чансаагаараа алдартай бөгөөд дээгүүр зиндааны брэндэд зүй ёсоор тооцогддог.


Club Monaco- нь олны танил алдартай хүмүүсээс: Halle Berry, Reese Witherspoon, Kate Bosworth, Jessica Alba зэрэг өөрийн стильтэй одуудын дуртай брэнд болж чаджээ. Мөн эрэгтэйтэй одуудаас Orlando Bloom, Ashton Kutcher нар энэ брэндийн үнэнч хэрэглэгчид юм байна.
Одоогоор АНУ, Канад, Тайвань, Хонгконг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудад 800 гаруй салбартай бөгөөд удахгүй Англи, Филиппин, Өмнөд Солонгос улсуудад салбараа нээх гэж байгаа юм.

Загварууд нь энгийн, классик дээр орчин үеийн шинэлэг загварыг ухаалаг шийдлээр тусгасан, элегантны байдгаараа онцлог юм. Мөн сүүлийн үед хар, цагаан, саарал өнгө давамгайлсан коллекц гаргаж байгаа нь их амжилт авчирч байгаа юм.







No comments: