Young hollywood буюу залуу холливудын төлөөлөгч жүжигчин Kate Bosworth-ийн Vogue сэтгүүлд гарсан зургаас хүргэе. Catherine Ann Bosworth нь 1983.01.02 нд Los Angeles хотод төржээ. 2002 онд тоглосон "Blue Crush" киногоороо алдаршсан ба "Win a date with tad hamilton", "Superman returns" зэрэг киноны дүрүүдээрээ олны танил болж чадсан байна. Тэрээр гоо сайханы Revlon фирмийн сурталчилгаанд бусад одуудын хамт тоглож байсан бөгөөд энэ оноос эхлэн Calvin Klein-ийн охин фирм болох Calvin Klein Jeans-ний нүүр царай болоод байна. Мөн эрчүүдийн "FHM" сэтгүүлээс нэрлэсэн 2005 оны дур булаам 100 бүсгүй жагсаалтын 60-д, "Maxim" сэтгүүлийн 100 бүсгүйн 2005 онд 38-д, 2006 оны 8-д тус тус бичигдсэн билээ.
Vogue сэтгүүлийн 2007 оны "Вest dressed list"-нд багтаж чадсанаар стильтэй гэдэгээ албан ёсоор баталсан юм. Orlando Bloom-тэй хамт өнгөрүүлсэн 4 жилд түүнийг шар хэвлэлээр хангалттай гаргаж байсан. 2006 оны дундуур хэтэрхий туранхай байна гэсэн шүүмжлэлд өртсөн ч хэвийн жиндээ орж шуугиан намжиж байлаа.

Бүх хувцас: Proenza Schouler. Уг брэндийн designer болох Jack McCollough (зүүн),
Lazaro Hernandez (голд) нарийн хамт.
Lazaro Hernandez (голд) нарийн хамт.
1 comment:
Designrtaigaa hamt ingej zurgaa avhuulsan ni bas neg shineleg yum bna tee.
Post a Comment