Саяхан Chanel -н зохиосон хүлээн авалтын зургуудаас хүргэе. Энэхүү арга хэмжээнд уригдсан бүх зочид chanel-н хувцасаар гоёсон юм. ер нь иймэрхүү брэндээс зохиож буй арга хэмжээнд тухайн брэнд өөрийн шилдэг үйлчлүүлэгчид болон нийгэмд хамгийн өндөр байр суурь нэр хүндтэй оддыг урьж, зочин тус бүрийг хувцаслах санал тавьдаг.Ингээд зочид өөрт таалагдсанаа сонгож өмсөн party-нд ирдэг. Мэдээж зохион байгуулагчийн зүгээс зочдын хувцас давхардахгүй байх талаар санаа тавина.Ингээд хэн ямар стилийг сонгосныг харцгаая.
Моодонд ороод байгаа өргөн өмдөө цагаанаар сонгосон нь хөнгөн, цэвэрхэн харагдаж байна. Өргөн өмдөн дотор сорочк хийж өмссөн нь авууштай санаа болжээ.Ингэж цамцаа дотор нь хийж өмссөнөөр хөл урт харагддаг ч намхан хүмүүст бол улам намхан харагдуулах магадлалтай. Гол нь нэг өнгөөр ижилсүүлвэл илүү риск багатай.Мөн бэлхүүсэндээ сэтгэл дундуур явдаг бол энэ хувцаслалт бэлхүүсийг тодотгож өгдөг тул нэг их тохиромжтой хувцаслалт биш. Цагаанаар суурьлан хараар акцент оруулсан нь классик болов ч өргөн өмд, Tuxedo стилийн пиджак нь сүүлийн үеийн тоодыг илтгэн донжтой харагдуулж байна.

Цамц, үсний засалт нь наснаас нь хөгшин харагдуулж байна. (39 настай) Мөн цамц юбка нь хамтдаа тохиромж муутай харагдаж байна. Энэ юбкан дээр
- Хар шиффон урдуураа бантик-лаж уядаг кофт
- Хар spaghetti strap буюу нарийн мөртэй майк
- tanktop буюу спорт хэлбэрийн торгон хар( эсвэл хар хөх, цагаан) майк
гэх мэтйг хослуулсан бол илүү дээр харагдах байсан болов уу.
Мөн гутал нь хэт хүнд харагдаж байна.Оронд нь урдуураа онгорхой цэвэрхэн туфли өмссөн бол юбка-аа тодруулж өгөх байлаа. 2007 оны намрын моод болох бээлий ч энэ хувцасны хувьд сайн сонголт болж чадсангүй.

Мөн л 90-ээд оны Супермодел helena christensen. Хөлөө тодотгон харуулжээ.Ийм open-toe буюу урдуураа онгорхой туфль сүүлийн үеийн шилдэг сонголт болоод байна.

Торгон кофт, богино юбка, туфли зэрэг эмэгтэйлэг хувцас сонгон, зангиагаа акцент болгон хэрэглэж эршүүд уур амьсгал оруулж өгчээ. Эсрэг элемэнтүүдийг амжилттай хэрэглэсэн жишээ.

MisShapes хамтлагийн DJ Leigh Lezark сүүлийн үеийн хамгийн стильтэй одуудын нэгт зүй ёсоор орно. Түүний стилээс ч мөн дэлгэрэнгүй хүргэх болно.
No comments:
Post a Comment