4/30/07

Vogue шилдгvvдийг нэрлэж байна

Vogue сэтгүүл 2007 оны 5 сарын дугаартаа өнөө үеийн дүр төрх болсон шилдэг 10 моделыг нэрлэсэн байна. Ингээд тэднийг танилцуулья.


Жэссика Стам. 21 настай. Канад улсаас гаралтай. 7 хүүхэдтэй айлын ганц охин. Аав нь фермер. Тэрбээр модел болохоосоо өмнө математикийн хичээлийн гэрийн багш хийдэг байжээ.


Каролин Трэнтини. 19 настай. Бразилаас гаралтай. 16 настайдаа ээж эгч хоёртойгоо гудамжинд явж байхад нь Загварын агентлаг санал тавьснаар загварын моделын гараагаа эхэлжээ. Стелла Маккартни, Клоэ, Марни зэрэг брэндүүдэд дуртай. Дэлхий даяар аялдаг ч гэрийнхэнтэйгээ ойр байхын тулд Бразилд байр авчээ.


Дубтзин Кроэс. 22 настай. Голланд улсаас гаралтай. Өөрөө Амстердам дахь модел агентлагт зургаа явуулснаас хойш хэдхэн сарын дараа Vogue сэтгүүлд зургаа авахуулж байжээ. Саяхнаас гоо сайхны Лореал фирмтэй сурталчилгааны гэрээ хийсэн юм.


Саша Пиварова. 22 настай. Москва хотоос гаралтай. Уран зургийн түүх гэсэн мэргэжлээр сурч байгаад Prada фирмийн рекламанд зургаа авахуулж модел болох гараагаа эхэлсэн юм. Гэртээ зураг зурж суух дуртай. Парист гарсан нэгэн үзэсгэлэнд түүний нэг зураг тавигдсан байна. Одоогоор Толстойн "Дайн ба Энх" зохиолыг дахин уншиж байгаа. Түүнээс "Чи Супермодел болмоор байна уу" гэж асуухад англиар нилээн орос аялгатайгаар "Манай оронд Зөвхөн муу цэрэг л генерал болохыг хүсдэггүй" гэдэг зүйр үг байдаг юмдаа" гэж хариулж байжээ.


Коко Роча. 18 настай. Канад улсаас гаралтай. 11 жил бүжгээр хичээллэсэн. Ээж аав нь хоёулаа онгоцны компанид ажилладаг. Коког 14 настайд нь бүжгийн тэмцээний үеэр олж харсан агент загвар өмсөх санал тавьжээ. Тэрээр эхлээд татгалзсан боловч агент залуу тэмцээн болгоны үеэр ирж шалаад байсан тул болиулахын тулд "За яахав, тэгье" гэсэн хариу өгчээ. Ингээд удалгүй "Элит" модел агентлагт орж Vogue сэтгүүлд зургаа авахуулжээ. Тэрээр 2007 оны 2 сард Парист болсон Жон Поль Голчерийн шоуны үеэр дээр дээр үсрэн бүжиглэнгээ загвар үзүүлсэн нь олны анхаарлыг татаж Парис даяар энэ тухай шуугьсан байна. Тэрээр "Би загвар өмсөгч болоогүй бол бүжгийн багш болох байсан. Гэхдээ одоо бол би мэргэжилдээ юунаас ч илүү хайртай" гэжээ.


Лили Доналдсон. 20 настай. Английн Лондон хотоос гаралтай. Дизайнеруудаас "Шанель"-н Карл Лагерфелд, "Ланван"-ны Албэр Элбаз, "Луй Виттон"-ны Марк Жакобсыг хүндэтгэдэг. Чөлөөт цагаараа урьд нь хийж үзээгүй шинэ сонин зүйл туршихыг хүсдэг.


Ракүэл Зиммерман. 24 настай. Бразилаас гаралтай. 7 жил загвар өмсч байгаа. Маш цөөн хүн түүнийг дуулах авьяастайг мэднэ. Альтернатив рок, аялал жуулчлал, Earl Jean брендийн жинсгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ сэтүүлийн ярилцлагандаа онцолж байсан.


Агинес Дэен. 21 настай. Англиас гаралтай. Өөрийн панк рок стилийн өвөрмөц хувцаслалт, богино үсээрээ эрс ялгарч гарч ирсэн. Түүний үсний засалт хүүхнүүдийн дунд шуугиан тарьж бүгд л дуурайн үсээ богиносгох болсон юм.


Хилари Рода. 20 настай. АНУ-ын Мэрилэнд хотоос гаралтай. 2006 оноос загвар өмссөн. Классик америк дүр төрх гэгдэж буй. Тэрээр "Би эмэгтэйлэг байхыг хүсдэг. Тиймээс онгоцоор нисэхдээ ч биеийн тамирын өмд биш даашинз өмсдөг" гэжээ.



Шанель Иман. 16 настай. АНУ-ын Лос Анжелес хотоос гаралтай. Солонгосын хольцтой ээж нь фэйшнд маш их сонирхолтойгоосоо үүдэн түүнд алдарт дизайнер Шанелийн нэрийг өгчээ. Мөн түүний овог болох Иман нь 1990-д оны топ модел Иманы нэр юм. Шанель хэлэхдээ "Би анхнаасаа л модел болох хувь заяатай байсан гэж боддог. Хэдийгээр хүмүүс миний нэрийг жинхэнэ гэдэгт итгэдэггүй ч гэсэн" гэжээ.

Хэдийгээр энэ жагсаалтанд багтаагүй ч загварын ертөнцөд дээгүүр байр суурийг эзлэж буй моделуудын тухай дараагийн удаа танилцуулах болно.

Саарал - Gray

Энэ жилийн намрын загварт бараг бүх дизайнерууд саарал өнгийг түлхүү ашигласан байна. Саарал өнгө нь тод өнгө шиг шууд анхаарал татахгүй ч ямар ч үед ухаалаг, намбатай харагдуулдаг онцлогтой.



















4/29/07

Visa card Downtown реслам

Visa International-ийн Life Takes Visa уриан дор хийгдэж телевизээр цацагдаж буй шинэхэн рекламыг танд хүргэе. Энэхүү рекламанд гардаг улаан лакан туфль ямар брендийнх болон хаанаас олж авах боломжтой эсэх талаар хүүхнүүд шуугилдаж байна. Та мэдвэл хуваалцаарай.

4/28/07

Devil wears Prada




Lauren Weisberger-ийн 2003 онд бичигдсэн зохиолыг кино болгон өргөн барьсан 20th Century Fox филмсийн The Devil Wears Prada /Прада өмссөн чөтгөр/ кино нь фэйшн сонирхдог дэлхийн бүх хүүхнүүдийн үзэх дуртай кино болж чадсан юм.

Meryl Streep, Anne Hathaway нар гол дүрүүдэд нь тоглосон бөгөөд эхнээсээ төгсгөл хүртлээ фэйшний ертөнцөд таныг умбуулах болно.

2006 оны Оксарын шагнал гардуулах /Academy award/ ёслолын ажиллагаанд нэр дэвшин өрсөлдсөн нь тухайн киноны чансааг тодорхойлж өгч буй хэрэг. Таны заавал үзэх ёстой фэйшн кино гэдгийг анхаараарай.





4/24/07

Хар даашинз - the Little black dress

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой ганцхан зүйлийг нэрлэ гэвэл "Хар даашинз" гэдэгтэй бүгд санал нийлдэг.

Хар өнгө бол бүх хүнд таалагддаг, мөн зохидог. Бас ямар ч хүнийг 5 кг хассан мэт харагдуулдгаараа эмэгтэйчүүдийн гол өмсөх дуртай өнгө болж чадсан. Тиймээс ямар нэгэн баяр ёслол, арга хэмжээ, болзооноос авахуулаад өдөр тутмын ажилд ч өмсөж болох ийм ид шидтэй амар хувцас хаана ч үгүй.

Алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель 1926 онд анхны хар даашинзаа танилцуулахад "Vogue" сэтгүүл " Удахгүй бүх насны эмэгтэйчүүдийн дүрэмт хувцас болох нь гарцаагүй" гэж тааварлан бичиж байсан нь өнөөдөр биеллээ олсон юм. Харин алдарт Кристиан Диор 1954 онд "Өдөр шөнийн аль ч цагт ямар ч насны эмэгтэй хүн өмсөж болно" гэж бичиж байв. Мөн алдарт жүжигчин Audrey Hepburn "Breakfast at tiffany's" кинондоо Givenchy брэндийн хар даашинз өмссөнөөр классик болгон хувиргаж чадсан юм.


Audrey Hepburn


Cindy Crawford


Jennifer Garner& Angie Harmon

J.Crew dress



Diane Von Furstenberg dress


Milla Jovovich in Jovovich-hawk dress




4/23/07

J.Crew танилцуулга

Дэлхийд алдартай брендуудын танилцуулгаа J.Crew-ээр үргэлжлүүлж байна.


Энэхүү бренд нь анх 1989 онд New York хотоос гараагаа эхэлсэн бөгөөд дэлхийн 10 гаруй оронд өөрийн ноёрхолоо тогтоож амжсан билээ.

Одоогоор эрэгтэй, эмэгтэй хүний бэлэн хувцас зах зээл дээр нийлүүлдэг бөгөөд маш чанартай материал, нарийн эсгүүр загвар, оёдлоороо хэрэглэчдийн хүндэтгэлийг хүлээсэн фирм юм. Ялангуяа сайн чанарын сорочк цамц болон костюм пиджак, өдөр тутмын ажил хэрэгч загварын өмд, юбка, даашинз зэрэг нь шилдэг бараа болж чадсан.




Энэхүү брендийн хувцасыг АНУ-ийн хүүхнүүдийн хувцасны шүүгээнээс олох шиг хялбар юм хорвоо дээр ховор. Япон, Европын хүүхнүүд ч тэднээс дутахгүй их хэрэглэдэг.

4/10/07

Нvvр будалт

Ази царайтай хүнд

Манай монгол охидууд хэтэрхий хүнд буддаг юм шиг санагддаг. Гол нь нүүрнийхээ бүх хэсгийг тодруулж будахдаа биш, аль нэг хэсэгт л акцент өгөх ёстой. Жишээ нь нүдээ тод будсан бол уруулдаа зөвхөн өнгөлөгч л түрхэхэд хангалттай. Харин эсрэгээр уруулаа улаанаар будсан үедээ цэвэрхэн крем пудра тавиад, сормуусаа будаад л гүйцээ.

Аль болох өөрийнхөө сайхан хэсгээ тодруулж харуулахад л нүүр будалтын гол үүрэг оршиж байгаа юм.

Нүдээ хараар хүрээлсэн, яв ягаан хацартай, улаан уруултай байвал хүн анх алийг нь онцолж харахаа мэдэхгүйд хүрнэ. Тиймээс өөрөө будалтаараа чиглүүлж өгөх хэрэгтэй юм.

Ингээд ази царайтай нүүр будалтын хэдэн жишээ зураг үзүүлье.