5/28/07

Scarlett Johansson for Louis Vuitton spring,summer Ad

Холливүдийн залуу жүжигчин Scarlett Johansson, Louis Vuitton брэндийн энэ оны хавар зуны сурталчилгаанд тогложээ. Түүний бусад залуу оддоос эрс ялгарах эмэгтэйлэг бие, төрхийн талаар бичээгүй сэтгүүл бараг үлдсэнгүй.
Louis Vuitton-ы хувьд энэ оны коллекц нь энхрий зөөлөн уур амьсгал дүүрэн, битүү цэцгэн хээ, цагаан, усан ягаан өнгө, дэрэвгэр хормойтой загварууд зонхилж байна.







5/24/07

VELVET- Хамба хилэн

Эрт дээр үеийн хаан хатдын хувцасанд түлхүү хэрэглэгддэг байсан материал бол
хамба хилэн-Velvet, торго-Silk, тор-Lace зэрэг юм. Тэгэхээр энэ материалууд хамгийн тансаг харагддаг гэсэн үг.

Энэ удаа Velvet буюу хамба хилэнг танилцуулж байна. Ерөнхий хувцаслалтын чинь гол чимэг байх учраас эгэл жирийн зүйлстэй хослуулаарай. Ихэвчлэн үдэшлэг, хүлээн авалт гэх мэт арга хэмжээнд өмсөхөд тохиромжтой. Өдрийн цагаар бол цагаан сорочк, гурвалжин захтай цамцтай хослуулан өмсөж болно.

Paco Rabanne fall 06


Preen fall 06


Etro fall 06


Marc by Marc Jacobs fall 06


Petersom fall 06


Ralph Lauren fall 06


Derek Lam fall 06


Kenneth Cole fall 06


Bottega Veneta fall 06


Roberto Cavalli fall 06


Ruffian fall 06


Dolce& Gabbana fall 06


Givenchy fall06

Kate Moss in W magazine,june 07

Сэтгүүлийн тоймоороо энэ 6 сарын W дээр гарсан Kate Moss-н Зургаас хүргэж байна.

W бол фейшнийг урлагын түвшинд харуулж чаддагаараа онцлогтой. Сэтгүүлүүдээс орчин үеийн моодны мэдээлэл авах хэдийгээр чухал ч Фейшн гэдэг мөрөөдлийн, Fantasy ертөнцийг тэр чигээр нь дүрсэлж үзүүлэхдээ гарамгайгаараа W сэтгүүл алдаршсан юм.

Фото зургийн өнгө чанар, зохиомж, гайхалтай дүрслэлээрээ эрс ялгардаг сэтгүүл гэвэл яах аргагүй W, Vogue 2-г нэрлэнэ. Зөвхөн фейшн сонирхдог төдийгүй, уран зураг, урлаг, фото зураг сонирхдог хүмүүсийн тогтмол уншдаг сэтгүүл бол Vogue, W хоёр юм.




Зүүн талын зурган дээрхи нөмрөг нь монгол хонины арьсаар хийсэн гэнэ. Azzedine azaia-нх



Vogue, June 07

Жүжигчин Keira Knigthly энэ сарын Vogue сэтгүүлийн нүүрэнд гарчээ.

Marc Jacobs платье


Thakoon Panichgul -ийн юбка


Balenciaga сoрочик


YSL Платье ----- Banana Repablic бүс , Phillip Lim Платье



Louis Vitton купальник------ Peter Som юбка


5/23/07

64 th Golden Globe Award '07

Jennifer Garner in Gucci


Naomi Watts in Gucci


Hilary Swank in Chanel


Renee Zellweger in Christian Dior


Heidi Klum in Givenchy- Тэрээр 98 онд Монголд сэтгүүлийн зураг авалтаар очиж байжээ.


Sarah Jessica Parker in L'wren Scott


"Тэнгэрлэг гэр бүл" киноны Jessica Biel in Valentino


Devil Wears Prada-н Emily Blunt in Herve Leger


Babel киногоороо Oscar-т нэр дэвшсэн японы жүжигчин Rinko Kikuchi in Chanel


Jennifer Lopez in Marchesa


Reese Witherspoon in Nina Ricci


Beyonce in Elie Saab


Salma Hayek in Dior


Meryl Streep охины хамт, хоёул in Carolina Herrera


Kate Winslet in Azzaro


Cate Blanchett in Alexander McQueen


Angelina Jolie in St.John


Jennifer Hudson in Vera Wang


Cameron Diaz in Valentino


Penelope Cruz in Chanel

Paris Hilton, Nicole Richie in Bazaar June'07

Bazaar сэтгүүлийн 6 сарын дугаар Paris Hilton, Nicole Richie нараар нүүрээ чимжээ.
Тэдний тухай товч танилцуулая.


Paris Hilton

Алдарт Hilton зочид буудлын эзний ач охин бөгөөд 1981 онд төрсөн. Тэрээр 30-50 сая доллар өвлөж авах юм боломжтой юм байна. 19 наснаасаа загвар өмсч эхэлсэн бөгөөд Guess, Marciano брэндүүдийн рекламанд тоглож байсан.

Бүх л хүлээн авалт, арга хэмжээнд алгасалгүй очдогоороо нэрд гарч Парти хэсэгч гэж цоллуулж байв. Түүнийг очсон арга хэмжээний нэр хүнд өсдөг тул зохион байгуулагчид нь Paris-т мөнгө төлдөг нь ийн цоллуулахад нөлөөлсөн хэрэг.
Тэрээр багын найз Nicole Richie-н хамт телевизийн шоунд оролцдог бөгөөд уг шоунд тэд нэг өдөр гэрийн эзэгтэйг орлож гэрийн ажил хийх, хөгшин хүн харах, Ферм дээр ажиллах гэх мэт сонирхолтой даалгаварыг биелүүлдэг юм. Энэ шоу нь тэдэнд улам их алдар хүнд авчирсан.

Дуу бичүүлж цомог гаргаснаас гадна өөрийн тухай болон тансаг амьдрах талаар 2 ч ном бичсэн. Мөн нэртэй залуучуудтай үргэлж холбогдож байдаг нь ч олны сонирхолыг татдаг. Тэрээр хувийн диско клубтэй. Мөн өөрийн нэртэй үнэртэй ус ч гаргасан.

Нэг хэсэг Paris, Nicole 2 муудалцаж хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж байсан ч саяханаас эвлэрсэн бөгөөд энэ дугаар тэднийг эвлэрсний дараах анхны ярилцлагыг авч байгаа юм.

Энэ удаагийн Bazaar-т өгсөн ярилцлагадаа " Хүмүүс намайг юунд ч эмзэглэхээ больсон гэж боддог бололтой. Ер нь намайг амьд хүн гэж боддогүй байх. Элдэв хов живэнд би маш их гомддог. Гэхдээ би бол амьд брэнд, бас өөрөөрөө бизнес хийж байгаа. Тиймээс хаана ч зургаа авахуулахаас татгаздаггүй. Хэсэг хугацаанд хол байсан ч найзтайгаа эвлэрсэндээ баяртай байна. Удахгүй хувцас болон нүдний шил, аксесуарын брэнд гаргахаар төлөвлөж байгаа." гэжээ.



Nicole Richie

Алдарт дуучин Lionel Richie-н өргөмөл охин бөгөөд Paris-тай хамт ТV шоунд оролцож олонд танигдсан. Paris-тай 2 настайгаасаа хамт өссөн дотны найзууд. Түүний өмссөн хувцасыг нэвтрүүлгийн маргаашнаас бүгд дуурайж эхэлдэг байсан бөгөөд нүүр халхалах шахуу том нүдний шилийг моод болгосон юм. Jimmy choo брэндийн рекламанд зургаа авахуулсан. Шар хэвлэлээр хэт туранхай гэх шүүмжлэлд өртөж байсан. Түүний загалмайлсан эцэг нь Micheal Jackson юм.

Paris, Nicole 2 америкийн залуу селебритинүүдээс хамгийн их олны анхаарлын төвд байдаг хүмүүс бөгөөд хувцаслалт нь ч хүмүүсийн сонирхож байдаг сэдэв юм.

Paris Hilton, Nicole Richie