2/14/14

Disco!

За би ер нь Диско клуб энээ тэрээд нэг их орж явсангүй. Бараг тоолвол арван таваас хэтрэхгүй дээ. Угийн намуун тайван орчинд дуртайг хэлэх үү. Харин саяхан анх удаа дисконд орсон өдрийн зургаа олоод дурсамжаа хуваалцмаар санагдлаа. 

Долдугаар ангийн шинэ жил. 13 тай байлаа. Бүх сургуулиараа шинэ жилээ "ТОП ТЕН"-д хийхээр болов. Диско гэж их л гоё, гял цял хийсэн газар байдаг байх гээ
д тэрүүхэн тэндээ өмсөх хувцасаа бэлдэх гэж нэг хоёр хоног догдлов. Бараг л анх удаа Оскарын улаан хивсэн дээр алхах гэж байгаа дайны л догдолсон доо хөөрхий.. Тэгээд л хар цагаан 3D Daisy цэцгэн эмжээртэй майк, кардиганы хослол, доогуураа бас их ганган тухайн үедээ л ховор байсан ( 97 он шүү дээ) Оргинал Levi's жинстэй очиж байваа. Бас болоогүй ээ. Шинэ жил гэдэг чинь овоо хүйтэрчихсэн үе. Нөгөө гэлэнмаа/ номын санч/ эмээ стилийн хослол дотроо дулаан гээд хар хоолотой свитер давхарлачихсан. Бүх хувцасаа угаагаад индүүдээд өмсөх дарааллаар нь орныхоо хажууд эвхэж тавиад хонож байлаа. Маргааш нь амьхандаа анх удаа үснийхээ үзүүрийг буржийлгаж ороогоод л нөгөө хувцасаа өмсөөд аягүй додьгор хүн гарч өгсөн дөө. Мэдээж нүүр мүүр буддаг тухай энэ үед сонсоо ч үгүй шахуу явлаа. Тэгсэн очоод үзсэн чинь өнөөх сүртэй Диско нь нээх харанхуй, уйтгартай санагдаж билээ. Дотроо бол яг Холливүүд-н кино төсөөлөөд очсон доо. Мэдээж харанхуйд миний тэр 30 минут буржийлагасан үс мүс бол хэнд ч анзаарагдахав. Гэхдээ л жирийн үеэсээ гоё болчихсон байгаа гэдэгтээ итгээд их бардам байсаан. Хүнд харагдахадаа биш өөртөө сайхан байх их чухал шүү. Тэгээд жоохон охидууд пепси энэ тэрээ уугаад л анх удаа Дискодож байгаадаа баярлаж жуумалзас гэж сууж байгаад гэртээ харьсан даа. Томоотой ч байж. Соц үеийн үлдэгдэл гэдгээ иймэрхүү жишээнээс тод томруун мэдэрдэг юм. Тэгээд ч нийлдэг найзууд маань ч даруу, номын, онц сурдаг ангийн журнал тэвэрч гүйдэг охид байваа. Саяхан 29 хүрлээ. Өглөө метронд ажилдаа явахад залуу насаа гэж энэ тэр гэсэн бодол зурсхийв. Сайхан зад Дискодоод ширээн дээр бүжиглэж өнгөрөөдөг ч байж уу. Хэхэ. Саяхан "American Hustle" киног үзлээ. 

 

Миний бодит байдлаас хол тасарсан хувцаслалттай, нөгөө жинхэнэ диско энэ тэр чинь тод томруунаар гарч байнаа. Amy Adams-н хими цэвэрлэгээний газрын агуулахад runway шоу үзүүлдэг хэсэг үнэхээр гоё хөгжилтөй. Гэнэт нэг тиймэрхүү чамин 70-аад оны Халстон стилээр хувцасламаар санагдав. Хавраас толгойдоо хээтэй алчуур ороогоод Jumpsuit өмсөөд явнаа. Тэр булган шуба, гялгар бөгж нь юу юм гэхэд. Манай New York-т тэгээд булган шуба өмсөөд гялгар бөгж зүүгээд явбал хүмүүс "Ээ хөөрхий оросоос ирээд хоёр хоноо юу даа" гээд л тохуурхаж харна шүү дээ. Хот хотын онцлог. Лос Анжелес энэ тэрт бол "Линдсей Лохан уу хэн бэ" л гэж хардаг байх. Мартсанаас саяхан Монголдоо очоод амраад ирсэн. Орой 7 гээд найзуудын ажил тараад би ч өглөөдөө овоо гэрсэг байж байгаад оройдоо зад гоёод 7 гээд ажилтай хүн шиг л гардаг хэд хоногыг өнгөрөөвөө. Явах дөхөөд арван жилийн сайн найз маань гаргаж өгөхөөр ирэв. Ирээд л " .... мини, чи арай ч дээ" гээд л загнахаар нь шоугаа хэтрүүлж гэж бодоод л "Харин тиймээ найз нь мэдэж байгаа" гээд л "калдав". Тэр маань манай фракцын хамгын даруу, хамгын гоё цэвэрхэн дэвтэртэй охин байлаа. Тэгсэн чинь харин "Одоо болтол "Метро" орж дискодоогүй байгаа юмуу?  Хэдэн ресторанд ярьж суусныг чинь шоунд тооцохгүй ээ. Найз нь жирэмсэн биш бол шууд дагуулаад орох газар байлаа. Заавал ороорой" гээд л "загнав" Инээд хүрсэн гэж. Хамгийн даруухан байсан найз маань Улаанбаатарын хамгийн сошиал шоучин болсон байх юм.

Хурдан хавар болоосой. Хөнгөн дулаан хувцасандаа орох юмсан.
Худалч хүнд 3 пальто давхарлаж өмссөөр хэдэн сар болов. Энэ жил хэд хэдэн цасан шуургатай байлаа. Хавраас гоё хувцасаа өмсөөд явна гэж бодохоор урамтай. Ингэж хүсэл мөрөөдөл, итгэл найдвар хайрлдаг болохоор фэйшндээ би хайртай.

3 comments:

Unknown said...

goy blog shuu urid ni ih ordog bsan say genet sanaad orj irlee :)

Anonymous said...

Wow, neere l sots yeiin hun bna da, ingej ilen dalangui engiin bichsen blog oird unshsangui. Orchin yed het social boltsgoogod showdaj usuugui mani metiig oilgoh hun bhkum shig l sanadag bsan. Thanks for being vulnerable and sharing things like this. Really appreciated. Please keep posting..

Tuntuushkagiin naiz said...

Goyo authortoi goyo blog shu. Huuheldein kino uzej bgamshig l sanagdlaa baga nas aa gej ... (usvur ch yumu kk) nudend haragdtal bichjee dogdlon unshaad nulims dusluullaa adilhan dursamjtai bolohoor ... ene bichiltiig sanajee ^^