2/14/14

Insta-NY





                       Stalk me on Instagram :) http://instagram.com/eeberbeeber

Happy Valentine's day!

Photo: Sartorialist/ Guy Bourdin 

Disco!

За би ер нь Диско клуб энээ тэрээд нэг их орж явсангүй. Бараг тоолвол арван таваас хэтрэхгүй дээ. Угийн намуун тайван орчинд дуртайг хэлэх үү. Харин саяхан анх удаа дисконд орсон өдрийн зургаа олоод дурсамжаа хуваалцмаар санагдлаа. 

Долдугаар ангийн шинэ жил. 13 тай байлаа. Бүх сургуулиараа шинэ жилээ "ТОП ТЕН"-д хийхээр болов. Диско гэж их л гоё, гял цял хийсэн газар байдаг байх гээ
д тэрүүхэн тэндээ өмсөх хувцасаа бэлдэх гэж нэг хоёр хоног догдлов. Бараг л анх удаа Оскарын улаан хивсэн дээр алхах гэж байгаа дайны л догдолсон доо хөөрхий.. Тэгээд л хар цагаан 3D Daisy цэцгэн эмжээртэй майк, кардиганы хослол, доогуураа бас их ганган тухайн үедээ л ховор байсан ( 97 он шүү дээ) Оргинал Levi's жинстэй очиж байваа. Бас болоогүй ээ. Шинэ жил гэдэг чинь овоо хүйтэрчихсэн үе. Нөгөө гэлэнмаа/ номын санч/ эмээ стилийн хослол дотроо дулаан гээд хар хоолотой свитер давхарлачихсан. Бүх хувцасаа угаагаад индүүдээд өмсөх дарааллаар нь орныхоо хажууд эвхэж тавиад хонож байлаа. Маргааш нь амьхандаа анх удаа үснийхээ үзүүрийг буржийлгаж ороогоод л нөгөө хувцасаа өмсөөд аягүй додьгор хүн гарч өгсөн дөө. Мэдээж нүүр мүүр буддаг тухай энэ үед сонсоо ч үгүй шахуу явлаа. Тэгсэн очоод үзсэн чинь өнөөх сүртэй Диско нь нээх харанхуй, уйтгартай санагдаж билээ. Дотроо бол яг Холливүүд-н кино төсөөлөөд очсон доо. Мэдээж харанхуйд миний тэр 30 минут буржийлагасан үс мүс бол хэнд ч анзаарагдахав. Гэхдээ л жирийн үеэсээ гоё болчихсон байгаа гэдэгтээ итгээд их бардам байсаан. Хүнд харагдахадаа биш өөртөө сайхан байх их чухал шүү. Тэгээд жоохон охидууд пепси энэ тэрээ уугаад л анх удаа Дискодож байгаадаа баярлаж жуумалзас гэж сууж байгаад гэртээ харьсан даа. Томоотой ч байж. Соц үеийн үлдэгдэл гэдгээ иймэрхүү жишээнээс тод томруун мэдэрдэг юм. Тэгээд ч нийлдэг найзууд маань ч даруу, номын, онц сурдаг ангийн журнал тэвэрч гүйдэг охид байваа. Саяхан 29 хүрлээ. Өглөө метронд ажилдаа явахад залуу насаа гэж энэ тэр гэсэн бодол зурсхийв. Сайхан зад Дискодоод ширээн дээр бүжиглэж өнгөрөөдөг ч байж уу. Хэхэ. Саяхан "American Hustle" киног үзлээ. 

 

Миний бодит байдлаас хол тасарсан хувцаслалттай, нөгөө жинхэнэ диско энэ тэр чинь тод томруунаар гарч байнаа. Amy Adams-н хими цэвэрлэгээний газрын агуулахад runway шоу үзүүлдэг хэсэг үнэхээр гоё хөгжилтөй. Гэнэт нэг тиймэрхүү чамин 70-аад оны Халстон стилээр хувцасламаар санагдав. Хавраас толгойдоо хээтэй алчуур ороогоод Jumpsuit өмсөөд явнаа. Тэр булган шуба, гялгар бөгж нь юу юм гэхэд. Манай New York-т тэгээд булган шуба өмсөөд гялгар бөгж зүүгээд явбал хүмүүс "Ээ хөөрхий оросоос ирээд хоёр хоноо юу даа" гээд л тохуурхаж харна шүү дээ. Хот хотын онцлог. Лос Анжелес энэ тэрт бол "Линдсей Лохан уу хэн бэ" л гэж хардаг байх. Мартсанаас саяхан Монголдоо очоод амраад ирсэн. Орой 7 гээд найзуудын ажил тараад би ч өглөөдөө овоо гэрсэг байж байгаад оройдоо зад гоёод 7 гээд ажилтай хүн шиг л гардаг хэд хоногыг өнгөрөөвөө. Явах дөхөөд арван жилийн сайн найз маань гаргаж өгөхөөр ирэв. Ирээд л " .... мини, чи арай ч дээ" гээд л загнахаар нь шоугаа хэтрүүлж гэж бодоод л "Харин тиймээ найз нь мэдэж байгаа" гээд л "калдав". Тэр маань манай фракцын хамгын даруу, хамгын гоё цэвэрхэн дэвтэртэй охин байлаа. Тэгсэн чинь харин "Одоо болтол "Метро" орж дискодоогүй байгаа юмуу?  Хэдэн ресторанд ярьж суусныг чинь шоунд тооцохгүй ээ. Найз нь жирэмсэн биш бол шууд дагуулаад орох газар байлаа. Заавал ороорой" гээд л "загнав" Инээд хүрсэн гэж. Хамгийн даруухан байсан найз маань Улаанбаатарын хамгийн сошиал шоучин болсон байх юм.

Хурдан хавар болоосой. Хөнгөн дулаан хувцасандаа орох юмсан.
Худалч хүнд 3 пальто давхарлаж өмссөөр хэдэн сар болов. Энэ жил хэд хэдэн цасан шуургатай байлаа. Хавраас гоё хувцасаа өмсөөд явна гэж бодохоор урамтай. Ингэж хүсэл мөрөөдөл, итгэл найдвар хайрлдаг болохоор фэйшндээ би хайртай.

1/6/14

Сүүлийн үед сонсож байгаа дуунууд...






Happy new year!

Let's start fresh! 



Bergdorf Goodman on fifth Avenue, New York City
Photo: Fashion Mongolia

6/26/12

Casual






Сүүлийн нэг жил хувийн ба хувьсгалын амьдралд олон өөрчлөлт гарч, түүнийг дагаад стиль ч нилээн өөрчлөгдөв. Уужим сайхан Калифорниагаас хүн, стресс, метро, кофе, хувцасаар элбэг New York -д нүүж ирээд яг жил болчихлоо. Дугуй унаж, Yoga-нд явдаг инди стилд нилээн дасч, сүүлийн хэдэн жил өмсөөгүй футболк, жинсээ өөр нүдээр хардаг болж эхлэв. Удаан бичээгүйг уучлаасай гээд сүүлийн үед хамгийн таалагдаж байгаа street style блог-г танилцуулая. http://turnedout.tv/ Энэ блогын зургууд цаанаа л нэг их хичээгээгүй энгийн, дулаан, өдөр тутамд ойр. 

Photo: http://turnedout.tv/

6/6/12



Will be back to regular blogging soon! Thank you for hanging on.

12/28/11

Happy Holidays!
Mag: Vogue U.S

12/12/11



Keira Knightley in Elle UK March 11

Like a boy







Magazine: NY Times Style

12/7/11





Model: Arizona Muse
Magazine: Self Service

11/15/11

white








Comme Des Garcons spring /summer 12

Love! Perfect!

Flashback







Nostalgia...

Simple

Сүүлийн үед стилистээр ажилласан зураг авалтуудын нэг.

Silk shirt: Miss sixty
Leather dress: 3.1 Philip Lim



Dress: Prada
Leather belt: Acne

Silk dress: Banana Republic
Leather harness: Vintage

Dress: Lanvin

Jacket: Costume National
Bra: D&G
Belt: Agnes B
Pants: Marc Jacobs

Photo: Haren Mehta
Model: Nicole @ look

Styling: Me

http://www.artfans.net/?p=35

10/12/11

Red + Silver

Өнгө өнгийн улаан, улаавтар, бараг л улаан уруулын будгууд.

Өдөржин арилдаггүйгээрээ Nars-нх голдуу фронтын эхний дайчний үүрэг гүйцэтгэнэ.
( Nars- Flamingo/ Scarlett empress/ Heat wave/ Funny Face)


P.S: Уруулын будаг, хумсны лакны нэрнүүд чамин, хөгжилтөй. Заримдаа зөвхөн нэрэнд нь болж авах ч үе бий. Cotton Candy гээд л.


Сүүлийн үед минимализм-н шуурганд автаад өдөр бүр иймэрхүү энгийн мөнгөн зүүлт, бугуйвч гэх мэтийг зүүж байна. Угийн гял цял аксесуарт нэг их дурладаггүйг хэлэхүү, минимализм-н моод өнгөрсөн ч хэдэн жил энэ хэдээ л голчлон зүүх биздээ.

Ихэвчлэн энгийн захтай, хар, хар хөх, саарал гээд суурь өнгийн хувцас өмсдөг болохоор ядаж зүүлтээ акцент болохоор стилийг сонгоё гэж боддог. Сорочкноос эхлээд футболк хүртэл юутай ч зохицдог болохоор ийм саран хэлбэрийн зүүлт нэг мэдэхэд цугларчихаж.

Photo: Me