"Марни" бол миний хамгийн дуртай брэндүүдийн нэг бөгөөд хамгийн өнгөний вкус сайтай брэндүүдийн нэг гэж боддог. Өнгөний зохицол, хээ, хөгжилтөй, рэтро аксесуар, носталжик эмээ стиль зэрэг нь хэнийг ч дагуулахгүй. Итали фэйшн гэхээр л "Dolce & Gabbana" шиг дээд зэргийн бие барьсан силуэт, барын арьс, ялимгүй вкус муутай ч гэмээр максд нь тулгасан секси стиль санаанд буудаг ч, Марни шиг хөгжилтөй, ухаан зарсан, эмэгтэй хүнийг секс обект болгож харагдуулдаггүй брэндүүд ч мэр сэр байдаг. Марни 1994 оноос эхэлсэн бөгөөд, дизайнер Consuelo Castiglioni нь анх нөхрийнхөө өв уламжлаж ирсэн үслэг эдлэлийн загварын компанийг үргэлжлүүлэх үүрэг ноогдсоноор гараагаа эхэлсэн. Тэрээр үслэг эдлэл гэхээр хуучин, хүнд, нүсэр, уйтгартай гэдэг ойлголтыг эрс эвдэж, өдөр тутмын, хөнгөн, энгийн болгож өөрчлсөнөөр анхны хувьсгалаа хийсэн юм. Түүнээс хойш сая сая бүсгүйчүүд Марни-н өнгө, материал, хээний зохицолд анхаарал хандуулах болсон. Фэйшн ертөнц тэр аяараа Том Форд-н сүпер секси загварт умбаж байхад Марни-н эрс анти секси стиль нь шинэлэг, ухаалаг, хамгийн гол нь секси стилийг тахин шүтдэггүй бүсгүйчүүдэд аврал болсон.
10/20/10
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Marni style tailbar chin taalagdsan, ene style-g oilgoj harsan hundee bol ugna uneheer sexy (ohoordmoor sexy? gehiimuuda ;)
tiimee marni-d durtai bas missoni-d, m-uuded durtai yum bna, "charladaggui" mash changa :)
Post a Comment