Энэ оны хамгийн том моод бол Минимализм билээ. Эдийн засгийн хямралтай холбогдуулан дизайнерууд хоорондоо эрс хуваагдан, нэг хэсэг нь ганц улирлаас илүү хадгалахаар классик, энгийн загваруудыг сонгосон бол нөгөө хэсэг нь аль болох импакттай, хурц, хөгжилтөй загваруудыг барьж авсан. Минимализм буюу энгийн, классик чиглэлийг хошуучилж яваа брэндүүдийн нэг бол Францын Celine юм. Хэдэн жилийн өмнө Шанел шиг хуучин, тоосонд дарагдсан, ихэвчлэн ахимаг насныхны хэрэглэдэг брэнд байсан бол 2009 онд 2000-аад оны эмэгтэй дизайнеруудын пионер болох Phoebe Philo ( Фиби Фило) -г дизайнераараа сонгосноор эрс шинэ, залуу, классик хэрнээ уйтгартай бус загварууд ар араасаа төрөн гарч, фэйшн ертөнцийг байлдан дагуулж энэ оны шилдэг шинэ имижтэй брэндүүдийн нэг болоод байна.
Тэрээр 1997 оноос Chloe брэндийн дизайнераар ажиллаж, логогүй брэнд цүнхийг дэлгэрүүлэхэд том хувь нэмэр оруулсан юм. Мөн кукла стилийн сул бэлхүүстэй плате, үргэлж ултай платформ, өндөр суулттай жинс гээд нэг хэсэг гудамжинд 10 бүсгүйн 5 нь өмсдөг байсан хувцаснуудыг хит болгосон юм. Энэ үед Холливүүд-н Кристин Данст, Клоэ Севини гэх мэт залуу, күүл, вкустэй гэгдэх одод бүгд л Chloe өмсч харагдах болсон. Phoebe Philo 2006 оны эхээр гэр бүл, хүүхэдтэйгээ цагыг өнгөрүүлэхээр амралтаа авсан байсан ч энэ оны хавар/ зуны загвараар албан ёсоор эргэн ирлээ. Түүний Celine- д зориулж зохиосон шинэлэг минимализм загварууд Фэйшн сонирхдог бүсгүй бүрийн хүсэл мөрөөдөл болоод байна. Анхнаасаа Минималист байсан над шиг хүмүүст бол өмсүүштэй, баярлууштай загварууд эргэн ирж байна. Ашгүй олон жилийн андуурсан, зохьсон, зохиогүй моодноос түр ч гэсэн завсарлаж энэ онд бүсгүйчүүд бид биед эвтэй, цэвэрхэн хувцасаар амьсгалах нь.
Тэрээр "Би өөрөө өмсөж чадахааргүй хувцас хийдэггүй" гэж Англи Elle -н энэ оны 9 сарын дугаарт өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Түүний загварууд өндрөөр үнэлэгдэж буйн гол нууц энд л байгаа байх. Эрэгтэй дизайнерууд заримдаа шоконд орохоор загварууд зохиочхоод миний загварыг хэрийн бүсгүй амилуулж чадахгүй гэж ярьдаг. Арга ч үгүй биз, хэрийн бүсгүйчүүдэд тийм бие, зориг, амьдрал байх биш. Бодит амьдрал дээр бүсгүйчүүд бид өдөр бүр үсээ буржийлгаж, үдэшлэг хэсэх биш, өглөө босоод ажилдаа явцгаадаг. Өглөө босоод өмсөхөд сайхан харагдах энгийн хэрнээ чамин хувцаснууд ямар ч эмэгтэй хүний хувцасны шүүгээний гол суурь, фундамент байж дор хаяж 70 хувийг эзлэх ёстой.
Харин эмэгтэй дизайнерууд өөрсдөө өмсөж, туршиж үзэх боломжтой болохоор ч тэрүү ихэвчлэн эмэгтэй хүн юу хүсдэгийг, яг юунд түрийвчээ нээдгийг маш сайн мэддэг. Тиймээс ч сүүлийн үед Фэйшн гэдэг ёлк шиг гангалахдаа биш, өдөр тутмын амьдралд сайхан харагдах гэдгийг ойлгосон эмэгтэй дизайнерууд хүчтэй төрөн гарч, өндрөөр үнэлэгдэж байна. Ингээд та бүхэндээ энэ оны минимализмийн эхлэлийг тависан гэж болох Celine-ий хавар/ зуны загвараас хүргэе.
4 comments:
batshan Freja-han mini *.* goy niitlel bna! oird goy goy zuils oruulj bna sho,orj ireh burt shahuu shine niitlel baihaar misheel todrool ...
awww, gaihaltai. ashgui ashgui. ene jil durtai huvtsasnuud maani oldots saitai baih ni.
huuh niih udalgui orson chini 2 3 bichleg shineer orcon bna shd. Ene sard olon bichleg oruulj bgad bayarlalaa!!
Yor ni emegtei shildeg designer-uud garch bgad ni bayrlaj bna. Yum l bolvol eregtei huniig emegteichuuded tohiruulj huvtsas hiij chaddag gedeg ch unen heregtei emegteichuud bid oorsdiigoo sain medne shuu dee. Phoebe Philo is one of my favorite designers.
Odor bolgon shahuu shine niitlel hed hedeer ni oruulj bgaad chin bayarlaj bna shuu. =)
Post a Comment