Эдгээр загварууд бол саяхан сар гаруйн өмнө Францын өмнө зүгийн Hyeres хотод зохиогдсон олон улсын загвар ба фото зургын фестивалд үзэгчдийн саналаар шалгарсан бүтээл юм.
Уг фестивал нь 1985 оноос хойш зохиогдож буй шинэ залуу авьяасыг нээх зорилготой бөгөөд фэйшн ертөнцийн хамгийн том авангард дюо болох "Viktor & Rolf " -г 1993 онд нээсэн томоохон хэмжээний нэр хүндтэй фестивал билээ.

Мөн Gaspard Yurkievich, Felipe Oliveira Baptista, Marc Le Bihan, Henrik Vibskov гэх мэт инди чиглэлийн томоохон дизайнерууд уг фестивалаар анх гарч ирж байжээ. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдхүүнд фэйшн ертөнцийн шилдэг аравт багтаx Dries Van Noten орсон байна. Өмнөх жилүүдэд Azzedine Alaïa, John Galliano, Ann Demeulemeester, Karl Lagerfeld, Jean Paul Gaultier гээд топ дизайнерууд шүүгчээр уригдаж байжээ. Ингээд олныг нуршилгүй уг загваруудыг бүтээсэн дизайнерыг танилцуулая.
Мөнхөөгийн Цолмандах. 33 настай. Парис хотод ажиллаж амидардаг. Парис хотын " Atelier Chardon Savard" сургуулийг төгссөн. Тэрээр нийт 10 оролцогчдоос энэ оны үзэгчдийн нэрэмжит ( Public Prize) шагналыг авсан юм.
Yohji Yamamoto, Rick Owens, Ann Demeulmeester нарыг санагдуулам өвөрмөц авангард стилийн загваруудaa 18-р зууны үеийн монгол хатад болон буддизм, лам нарын орхимж зэргээс сэдэвлэн машины агаар шүүгчийн хэлбэр, амазон гэх мэт элемэнтүүдтэй хослуулжээ.
Сүүлийн 20 жил хэвээрээ байгаа "Гоёл" -н тайзнаас эрс өөр загварууд нь үнэхээр өвөрмөц, өөрийн гэсэн өнгө аястай, шинэлэг байлаа. Дозыг нь хэтрүүлж туйлшрахгүйгээр "Монгол" өнгө аясыг ялимгүй бага, шүргээд өнгөрөх төдий оруулж, бусад хэсэгтээ техник чадвар, уран сэтгэмж, детайл, texture contrast зэргийг гайхалтай баланстай тохируулснаар, дэлхий даяар ойлгож, хүлээн зөвшөөрөх хэмжээний урлагын бүтээл болж чаджээ.
M. Цолмандах ирээдүйд өөрийн брэндээ гаргах, эсвэл өөрийн дуртай дизайнерууд болох John Galliano, Alexander McQueen , Rick Owens нарын брэндэд ажиллахыг хүсч байгаа гэнэ. Интернэт-р түүний тухай илүү ихийг мэдэхийг хүссэн сэтгэгдэл, бичлэгүүд үлдсэн байна. Ингээд авьяаслаг дизайнертаа ирээдүйн ажилд нь улам их амжилтийг хүсч, дараа дараагийн Runway шоуг нь тэсэн ядан хүлээж буйгаа хэлье.

Hyères 2010 - Tsolmandakh Munkhuu Show from modabot on Vimeo.
Sources: http://www.villanoailles-hyeres.com/hyeres25en.php?cat_id=3http://www.ashadedviewonfashion.com/
http://alizemorand.com/2010/06/06/talent-alert-from-hyeres-tsolmandakh-munkhuu/
http://blogs.lexpress.fr/cafe-mode/2010/05/hyeres-bouffee-creative.php
http://giantmag.com/articles/the-giant-issues/jeanene-james/blackface-fashion-exhibit-art-or-racism/#more-504102

14 comments:
өө ямар гоё юм бэ. өнөөдрийг сэргээсэн гоё мэдээ байна. баярлалаа.
Монгол хүн дэлхийн загварын тайзнаа нэрээ гаргана гэдэг бидний хувьд том зүйл. Цолмандахдаа амжилт хүсье. байнга шинийг сэтгэж, өөрийгөө эвдэж байгаарай. чи шүү.
wooow gaihaltai amjilt shu.Udahgui manai mongoliin zagwar zohion buteegchid delhiin tavtsand garna gdegt itgeltei bna
манай эмэгтэйчүүд ийм л мундаг даа
mongol huvtsasnii murnii helber moodond orchihloo, bidend imagination l dutagdah yum daa mundag designer busguidee bayar hurgie mash ih taalagdlaa
wow proud of it, so cool...
Waoaw, gaihaltai emegtei um. Saihan medee bna. Tnx!
wooow! What a great news! Uneheer goe boljee. Ehleed zurguudiig ni harj bhdaa gadaadiin designer-iin buteel l gej bodoj blaa. End bgaa mongol designer-uud maani setgehuin tsar hureegee oorchloh heregtei gedeg ni ilt bna shuu.
uaaaa Gaihaltai!
Deerhen gadaad medeenii sitenaas unshij bhdaa mongol emegtei designer gedgiig ni sonsood mash ih baharhaj bsn shuu. Gaihaltai ...
сайхан мэдээ байна баяралалаа.
Гайхалтай, үнэхээр өвөрмөц содон загварууд байна.Сайхан мэдээлэл байна баярлалаа.
Манай монгол дизайнерууд мундаг явж байна шүү. Маш их бахархаж байна.
Энд нэг монгол бүсгүй өөрийн бутикийг NY-т нээсэн байна лээ http://monqueen.com/
NY-ийн Parsons д монголоос хэд хэдэн бүсгүй сурж байгаа. Удахгүй цахиур хагалах байхаа :)
Bayarlalaa. Mash saihan medee baina. Uneheer baharhuushtai busgui yum. Ulam ih amjilt gargaasai.
Өвөрмөц шийдэлтэй гое загварууд бна. Амжилт хүсэе.
awesome, love it
would u mind if i post this on my blog? of crs, ill credit
Post a Comment