Oyster 54 дэх дугаартаа (2005 оны намрын дугаар бололтой. Он сараар биш дугаарын дарааллаар тэмдэглэдэг болохоор рекламаар нь оныг нь мэдэж болно) Монгол залуусын стилээс танилцуулжээ. Мэдээж одоо харахад зарим элемент нь бага зэрэг хоцрогдсон харагдаж буй ч, моод хөөгөөгүй, хувь хүний өөрийнх нь стил болохоор сонирхолтой хэвээр байна. Сүүлийн үеийн моодыг хөлөөс толгой хүртэл өмссөн, нэгэн хэвэнд цутгасан юм шиг байснаас өөрийнхөөрөө байх хамаагүй гал цогтой, өвөрмөц харагддаг.
Аль ч нийгэм, цаг үед олонхыг дагах бус сөрдөг залуус байдаг. Энэ категорийнхнийг "Rebel" эсвэл "Indie" гэж дууддаг. Rebel гэдэг нь эсэргүүцэх гэсэн утгатай. Хэдийгээр цаг үе, нийгэм нь тухайн үедээ хүлээж авахгүй тохиолдол элбэг ч өөрийн гэсэн стиль, үзэл бодол бусдыг харанхуйгаар даган дуурайхаас хамаагүй дээр. Ингээд уг сэтгүүлийн сэтгүүлч Victoria Bauer-н бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

Гайхамшгийн орон
(Wonderland) By Victoria Bauer.
Монголд коммунизм унаснаас хойш 10 гаруй жил өнгөрч (Уг нийтлэл 2005 онд бичигдсэн. Орч.) тус улсын уран бүтээлч залуус шинэхэн олдсон артистик эрх чөлөөндөө умбаж байна. Монгол гэхээр хэний ч санаанд MTV, Calvin Klein, Cafe Latte хамгийн түрүүнд буухгүй нь лавтай. Харин оросын нөлөөт социализмын дор долоон аравныг үдсэний эцэст Монгол залуучууд Азийн хамгийн уран бүтээлч залуусын нэг болон гарч ирж байна.
Монгол бол залуу орон. Хүн амын 60% нь 30-с доош, 40% нь 16 -с доош настай.
Ихэнх залуучуудийн хувьд кабелийн суваг хамгийн том ертөнцийг харах цонх нь бөгөөд стилийн хувьд хуурамч Calvin Klein, Өвөрмөц Ази, Орос панк зэрэгцэн голлодог. Улаанбаатарт нийт 680-аас дээш тооны баар байдаг буюу өөрөөр хэлбэл 880 хүн тутамд нэг баар оногдох ба баасан гаригийн орой ихэвчлэн Ази техно, мартагдсан 80-аад он, сэтгэлд ойр караокэ-р амьсгалдаг юм.
Коммунизмын үед уран бүтээлчид засгийн газрын хатуу хараа хяналтан дор хавчигдаж, Капиталист арт гэгдэж хориглогдсон барууны рок зэргийг бага ч болов дуурайх эрхгүй байлаа. Харин 10 гаруй жилийн өмнө эрх чөлөөгөө тунхагласанаас хойш Монгол уран бүтээлчдийн хүчтэй хувьсгал эхэлсэн юм.
Монгол залуусын уран бүтээлч авьяас одоо л хуучин системийг бут цохиж гарч ирч буй бөгөөд уран зураг нь Sotheby- д дуудлага худалдаанд орж, зарим нэгэн найруулагчид дэлхийн тавцанд эн зэрэгцэн гялалзаж байна. Ийнхүү шинэхэн олсон уран бүтээлийн эрх чөлөө нь бусад Азийн хөршүүдтэйгээ өрсөлдөхүйц уран бүтээл олноор төрүүлж байгаа юм.

Ариунаа.
Мэргэжил: Киноны дуу оруулагч
Дуртай кино: Spiderman
Дуртай хамтлаг/дуучин: Madonna
Хүндэлдэг хүн: Далай Лам
Хамгийн уран бүтээлч үе: Найзуудтайгаа байхдаа.
Дуртай хувцас: Савхин өмд ( My leather pants)
Фэйшн уриа (зөвлөгөө): Хамтлаг дуучдын зураг, бичигтэй хувцасанд дуртай.
(I love band/musician merchandise!)

Бадмаа.
Цэнгэл.
Мэргэжил: Фэйшн Дизайнер
Дуртай кино: Monsoon Wedding.
Дуртай хамтлаг/дуучин: Blur.
Хүндэлдэг хүн: Аав, ээж.
Хамгийн уран бүтээлч үе: Сэтгүүл уншиж байхдаа.
Дуртай хувцас: Энэ цамц.
Фэйшн уриа (зөвлөгөө): Саа гоё шүү. (Sequins are cool)

Хулан.
Мэргэжил: Телевизийн хөтлөгч.
Дуртай кино: Lost in Translation.
Дуртай хамтлаг/дуучин: Yeah Yeah Yeahs
Хүндэлдэг хүн: Найз залуу.
Хамгийн уран бүтээлч үе: Найзуудтайгаа байхдаа.
Дуртай хувцас: Өндөр түрийтэй кет.
Фэйшн уриа (зөвлөгөө): Кет мандутгай! (Sneakers rock!)

Сараа.
Мэргэжил: Фэйшн Дизайнер
Дуртай кино: Хятад кинонууд.
Дуртай хамтлаг/дуучин: East 17. (Тэд саяхан энд тоглосон!)
Хүндэлдэг хүн: Аав.
Хамгийн уран бүтээлч үе: Янз бүрийн даавуунууд харахаараа.
Дуртай хувцас: Энэ плате!
Фэйшн уриа (зөвлөгөө): Тэрлэг бүх хувцастай зохицдог.
Мөнгөлдэй

Дуртай кино: Lost in Translation
Дуртай хамтлаг/дуучин: DJ Shadow
Хүндэлдэг хүн: Бүх эмэгтэй DJ- нaр
Хамгийн уран бүтээлч үе: Club -д олныг доргиосон ая тавьж байхдаа.
Дуртай хувцас: Миний хар Metallica футболк.
Фэйшн уриа (зөвлөгөө): Зөвхөн хар! Үргэлж хар! (Black all the way!)

P.S Таны зураг гарсан бол холбоо барьж сайн чанартай зургийн хувилбарыг авч болно.
9 comments:
хэхэ, мөнгөлдэй явж байнашд
өөртөө өвөрмөц санагдсан хүмүүсийн зургийг авсан юм бол уу сэтгүүлч нь...
usually загварынхан, урлагийнхан байна.
сонсдог хөгжим нь хүртэл супер.
өөрийнхөөрөө байгаа болохлээр нээрээ л хэзээд сонирхолтой харагдаж байна шүү, гоё нийтлэл байна , баярлалаа.
Нээрээ цагаанууд монголчуудыг ази биш гэж үздэг хувцаслалт энэ тэр шал өөр гэж нэг блогоос уншиж байсан, гоё бичлэг байна
mash sonirholtoi bla
bayrlalaa
tanai blog nice shuu. orj irj unshdag.
ene suuliin setguul deerh zuragnuud deer zuragchin ni ih muu ajillasan bna gej bodoj bna.
http://good-fellaz.blogspot.com/
awesomeness. ♥ uuniig yaj oloo ve?
all the styles are very original and expressive. and yes, indie... hehe.
to me, it somehow brings out the essence of mongolia...
thank you for sharing. it's so refreshing to see something like this when there is too much of wannabes who trying to be "glamour."
Үнэхээр сонирхолтой бичлэг байна.
Таны блогийг үргэлж уншдаг шүү. Үнэхээр гоё блог. Таныг их хүндэлдэг. Шинэ бичлэгийг үргэлж хүлээдэг.
Танд амжилт хүсье. %%-
Хүндэтгэсэн,
Кат
BAdmaa,Hulan 2 oos busad n daj haragdaj bna sho.haragdats,zohitsuulalt ntr n
ki ki ki mongoldei joohon bsn bn shoo te, chinii shine bichleguudiig tesen yadan huleedeg shuu. goodluck.
Everyone, Thank you!
Chime, Sorry my answer is long overdue. I collect magazines and came across this one in vintage magazine store. :)
Post a Comment