
Киноны гол дүрд сүүлийн үед " Sunshine Cleaning" " Charlie Wilson's war" зэрэг киногоороо танигдаж, нилээн эрч хүчтэй гарч ирсэн Аму Adams тоглосон. Түүний хувьд хэдийгээр жүжигчний карераа 1999 оноос эхэлсэн ч сүүлийн 2-3 жилд одтой явж буй жүжигчин бөгөөд, одоо л зүй ёсоор үнэлэгдэж байгаа. Өөрийн гэсэн имижтэй, дэлгэц гэрэлтүүлсэн хөгжилтөй хөөрхөн хүүхэн шиг санагддаг.
Түүний туслахын дүрд Оскарын шагналт жүжигчин Frances McDormand тоглосон бөгөөд, 50 гаруй кинонд тоглосон туршлагатай сайн жүжигчин. Миний хувьд анх "Last Picture Show" киногоор нь мэдэх болсон бөгөөд, сүүлд "Fargo" киногоороо нилээн шуугиулсан. Гэхдээ л залуу, хөөрхөн, моодны, нэртэй найз залуутай, хов жив ихтэй биш бол тэр болгон олонд танигддаггүй холливүүдэд түүнийг жинхэнэ киноны фен л биш бол зохих хэмжээгээр нь үнэлж чаддаггүй юм шиг санагддаг. За киноны ертөнцийн тухай яриагаа ингэсгээд завсарлая.
Ямартай ч сүүлийн үеийн нэгэн хэвийн Холливүүд-н инээдмийн киноноос эрс ялгарсан сайн кино байна лээ. Мэдээж 30-аад оны стилийн чамин хувцаслалт нь ч их таалагдлаа.







1 comment:
goyo kino shuu. You're mongolia's best fashion blogger;D Come over to visit my blog: lilmisszolicious.blogspot.com
Post a Comment