7/18/09
A girl like you...
Саяхан нээж олсон зурагчин Кава Горна-н зургаас хүргэж байна. Сэтгэлд дотно, дулаахан, зөөлөн зурагнууд нь таалагдлаа.
7/14/09
Miss Pettigrew Lives For A Day
Та бүхэнд сүүлийн үед үзсэн киноны нэг болох "Miss Pettigrew Lives For" -г танилцуулая. Уг киноны үйл явдал 1930-аад оны сүүлээр Лондон хотод өрнөх бөгөөд америк жүжигчин бүсгүй ба түүний туслахын хөгжил, гуниг, адал явдал дүүрэн нэг өдрийг харуулах болно.
Киноны гол дүрд сүүлийн үед " Sunshine Cleaning" " Charlie Wilson's war" зэрэг киногоороо танигдаж, нилээн эрч хүчтэй гарч ирсэн Аму Adams тоглосон. Түүний хувьд хэдийгээр жүжигчний карераа 1999 оноос эхэлсэн ч сүүлийн 2-3 жилд одтой явж буй жүжигчин бөгөөд, одоо л зүй ёсоор үнэлэгдэж байгаа. Өөрийн гэсэн имижтэй, дэлгэц гэрэлтүүлсэн хөгжилтөй хөөрхөн хүүхэн шиг санагддаг.
Түүний туслахын дүрд Оскарын шагналт жүжигчин Frances McDormand тоглосон бөгөөд, 50 гаруй кинонд тоглосон туршлагатай сайн жүжигчин. Миний хувьд анх "Last Picture Show" киногоор нь мэдэх болсон бөгөөд, сүүлд "Fargo" киногоороо нилээн шуугиулсан. Гэхдээ л залуу, хөөрхөн, моодны, нэртэй найз залуутай, хов жив ихтэй биш бол тэр болгон олонд танигддаггүй холливүүдэд түүнийг жинхэнэ киноны фен л биш бол зохих хэмжээгээр нь үнэлж чаддаггүй юм шиг санагддаг. За киноны ертөнцийн тухай яриагаа ингэсгээд завсарлая.
Ямартай ч сүүлийн үеийн нэгэн хэвийн Холливүүд-н инээдмийн киноноос эрс ялгарсан сайн кино байна лээ. Мэдээж 30-аад оны стилийн чамин хувцаслалт нь ч их таалагдлаа.

7/2/09
Julie Morstad
Тэрээр Канада-н Ванкувер хотноо амьдардаг бөгөөд, өөрийн өвөрмөц стилтэй зургаар танигдаж, хэд хэдэн шагнал хүртсэн. 2005 оноос хойш үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Зургууд нь ихэвчлэн үлгэр домгоос сэдэвлэсэн байдаг бөгөөд энгийн юм шиг атлаа, цаанаа л содон, зарим нь бүр жихүүцэм сэтгэгдэл төрүүлдэг. Нарийн жигд зураас, хүрээтэй, өнгөний зохицол сайтай, минималист талдаа уран бүтээлч шиг санагдсан.
Анх гэрийнхээ хажуугийн номын дэлгүүрт түүний зургыг харж байсан юм. ( 5 алхмын газар номын дэлгүүр байдаг болохоор орж гарах болгондоо ном, сэтгүүл авчихаад байдаг "муу" зантай. ) Үнэхээр авьяастай, өвөрмөц зураач. Үүнээс хойш дуртай зураачдаа танилцуулах болно.
Subscribe to:
Posts (Atom)