5/25/09

Katie Holmes ( latest)


Эгэл жирийн нарийхан бүсээр энгийн цулгай кардиганыг моодны харагдуулсан байна. Сүүлийн үед өргөн бүс их моодонд орж байгаа ч, амидрал дээр хэрэглэхэд эвгүй, тэгээд ч өндөр туранхай л биш бол хэт өргөн бүс, хэтэрхий бэлхүүс хэсэгт анхаарал татаад, биеийг эрс хуваагаад онцгүй байдаг. Нарийн бүс хэтэрхий уйтгартай санагдаад байвал заавал бүслэхгүйгээр, зүгээр уячихад л донжтой харагддаг. Эсвэл улаан гэх мэт тод нарийн бүс бол натурал өнгөнөөс илүү импакттай байх болно.

Бага зэргийн саатай ороолтоор энгийн хувцаслалтанд акцент болгожээ.

Иймэрхүү шоотой, эрэгтэй хүүхдийнхэрхүү сорочкон цамц их залуу харагдуулдаг. Саарал ороолт нь даруухан мөртлөө стилтэй харагдаж байна.
Ер нь эмэгтэй хүн гэхээр заавал бөөн чимэг, саа зүүгээд явна гэсэн үг биш. Харин ч эршүүд стилийн хувцасыг гоё өмсөж чаддаг бүсгүйчүүд илүү стилтэй харагддаг. Гэхдээ мэдээж заавал нэг эмэгтэйлэг элемэнт оруулах хэрэгтэй.


Бөмбөгтэй хээ= залуу, хөгжилтэй харагдуулдаг. Katie том, жижиг бөмбөгтэй цамц давхарлаж өмссөн нь чамин харагдаж байна. Энэ бол японы алдарт дизайнер Rei Kawakubo -н H&M-д зориулсан загвар.
Классик шоотой цамц + трапец жинс + өндөр өсгийт.


Саарал ноосон цамц + Хар савхин куртка.

Саарал футболк + хар хөх кардиган + өргөн жинс.
Katie ихэвчлэн хүн бүрт байдаг суурь хувцасыг стилтэй харагдуулдгаараа онцлог.
Энэ удаа энгийн саарал футболк, хар хөх кардиганыг сүүлийн үеийн моодны өргөн жинстэй хослуулжээ. Шинэ моодыг өөрт байгаа, хуучин
суурь хувцасай хослуулж өмсөх их зөв арга. Гэнэт хөлөөс толгой хүртэл моодлох ихэнх хүнд инээдтэй харагддаг.

Жирийн цагаан кардиган, жинсийг бөмбөгтэй алчуураар акцент болгосон байна. Ер нь алчуур, ороолт хамгийн чухал аксесуаруудийн нэг. Иймэрхүү энгийн xувцастай хослуулахад шууд стилтэй харагдуулдаг. Гэхдээ хүний нүдэнд хамгийн түрүүнд тусах зүйлсийн нэг болохоор өнгө материал нь буруу, хямд харагдахгүй талаар бодолцоорой.
Их саа, чимэглэл, цацаг, унжлагатай ороолт ихэнх хүнд аятайхан харагддаггүй.


Бүх хувцас нь энгийн юм шиг мөртлөө цаанаа л чамин байна. Өргөн жинс, эршүүд малгайгаар моодолж, бусад хувцасаа хараар суурилжээ.Гэхдээ энэ бол өмсөхөд хэцүү, олон хүнд зохидоггүй стиль.



Хар, саарал, цагаан.

Жинсэн шёртыг 25 гарсан эмэгтэй хүн өмсөх нэг их зөв сонголт биш. Гэхдээ заавал өмсмөөр байвал ингэж хар трикон дээр, бусад хувцасаа энгийн өмссөн нь дээр.





No comments: