3/30/09

What is beauty?

Гоо сайхан, хувцас загвар гэдэг бол салшгүй ойлголт. Хөөрхөн охин, сайхан эмэгтэй гэдэг зөвхөн урт үс, богино юбка, өндөр өсгийтөөр хэмжигддэг ойлголт хуучраад удаж байна. Ер нь эмэгтэйчүүд цаг үеийнхээ золиос болж зохисон зохиогүй бүгд л тухайн үеийнхээ моодонд хэлмэгддэг.

90 хэдэн оны монгол охидыг одооны охидтой харьцуулвал мэдээж тэс ондоо зураглал бууна. Тухайн үеийн охид ээжийнхээ хуучин ноосон цамцыг өмсөөд хичээлдээ явдаг байсан бол, одооны охид хамаагүй чамин болсон. Мөн inspiration буюу санаа өгч буй зүйлс нь ч өөр болсон. япон, солонгосын цуврал, холливуудын оддын хувцаслалт гээд л.

Сайхан гэдэг ойлголт нэг л төрлийн стиль, хайрцаганд баригддаг зүйл биш бөгөөд өөрт тохирсон, өөрийгөө илэрхийлсэн хувцас, биеэ авч яваа байдал гээд олон зүйл нөлөөнө. Дээрх охины зургийг Саак.мн-ээс оллоо. Сүртэй моод хөөгөөгүй ч, цаанаасаа гэрэлтсэн, богино үс нь ч өвөрмөц харагдаж байна. 

Өсвөр үеийн охидод хандаж хэлэхэд : Монголд буруу жишээ их байдаг болохоор бүгдийг нь зөв, сайхан гэж сохроор хүлээж авах хэрэггүй. Бусадтай заавал адилхан байх ч албагүй. Өөрийнхөөрөө байгаарай. Заавал загвар өмсдөг, алтны магнаттай суусан бүхнийг сайхан хүүхэн гэдэггүй. Өөрийн гэсэн хөдлөшгүй гоо сайхны ойлголттой , дотроосоо гэрэлтсэн сайхан бүсгүй болоосой гэж үүнийг бичлээ.

5 comments:

sanakae said...

Энэ ойлголтыг л түгээн дэлгэрүүлмээр байгаа юм даа. Гудамжаар л нэг төстэй харагдах хүүхнүүд алхлаад байх юм байна шд.
Нэг хэсэг жийнсны моод гараад байсан одоо харин гайгй болоод байгаа юм болов уу.

Anonymous said...

Bi bas sanal neg bnaa.
BTW hoorhon ohin bn.

Anonymous said...

Sanal niilj bna shuu. Busdiig duuraih bish ooriin dotood yortontsoo neej ooriigoo tanin medej baij l ooriin gsn styletei bno. Tegehees busdiig yalanguya odduud, durtai duuchnaa ch yum uu heterhiiii duuraigaad bh buruu l daa. Huvi hun gedgee medreh heregtei ooriin gsn goo uzesgelenteigee medreh heregtei. tegehees model ch yum uu ter aldartai oduud chini l goo saihan ni bish shuu dee.

piglet said...

tiimshu sanal niilj bn. gudamjaar alhahad bie bieteige ijil ohiduud ih l baih yum. duuraih gdg oilgolt ih bololtoi. yum blgoniig harj shuurtsgaagaad l ...

Anonymous said...

алтны магнаттай суусан бүхнийг сайхан хүүхэн гэдэггүй.
хэ хэ гоё хэлсэн....