dark lips
chignon
Энэ намрын хамгийн чухал моод бол гүн бараан өнгийн уруулын будаг. Уруулын будгаа гол акцент болгож, бусад хэсгээ даруухан өнгөөр будаарай. Миний хувьд сүүлийн үед бага зэрэг бараан туяатай улаан өнгө ихэвчлэн хэрэглэж байна.
Анх нүүрний будаг хэрэглэж эхлэхдээ нүдний тень гэхээр цэнхэр эсвэл бор, уруулын будаг гэхээр гялгар өнгөлөгч эсвэл ягаан-г л хэрэглэх ёстой гэдэг ойлголттой байж билээ.
Одоо байнга хэрэглэдэг зүйлс гэвэл:
1.Тас хар контур. Бага зэргийн тосондуу харандаа. Шингэн контур яарч байгаа үед тохиромж муутай. Харин хааяа имижээ өөрчлөхөд тохиромжтой. Харандааны тослог нь ихэдхээрээ тогтоц муутай болох гээд байдаг. Гэхдээ ер нь будаг бүр хүн хүнд өөр байдаг.
2.Бага зэргийн мөнгөлөг бор тени. Зовхины гол хэсгээр.
3.Бага зэргийн саатай беиж тень хөмсөгний доор. Өөрийнхөө арьсны өнгөнөөс эрс ялгарахаар цав цагаан өнгө хөмсөгний доор тавих ёстой гэсэн ойлголт манайд байдаг. Энэ бол хамгийн буруу. Ер нь нүүр будалтын гол зорилго бол өөрийн сайхан талуудаа бага зэрэг өнгөлөн харуулах. Тиймээс өөрийн арьснаас хол зөрсөн өнгөнүүд рисктэй гэдгийг санаарай. Хэдийгээр моодонд ороод байгаа ч цэнхэр тень зохидог хүн ховор шүү. Ялангуяа 30 гарсан бол улам л рисктэй. Өөр зөндөө сайхан өнгө байхад.
4.Бага зэргийн саатай хар ногоон юмуу саарал өнгө нүдний доод зовхинд. Доод зовхио бороор будахаар нойр дутуу, ядарсан харагдаад байдаг. Тас хар бол хэт хүнд болох гээд байдаг. Тэгэхээр хар орсон бараан өнгө зүгээр. Хар ногоон, хар хөх, хар саарал гэх мэт. Сүүлийн үед моодонд ороод байгаа Готик буюу харанхуй стилийг туршиж үзэх гээд хар хүрэн өнгө авсан. Ер нь ийм хар хүрэн намар, өвлийн улиралд тохиромжтой байдаг.
5.Хацар өнгөлөгч. Хамгийн их хэтрүүлж түрхэх магадлалтай хэсэг. Заавал ягаан гэлтгүй алтлаг беиж гэх мэтийг туршиж үзээрэй. Шанаа тодруулаад, нэг их будсан харагдахгүй дажгүй байдаг. Хацраа будахаар шууд л сэргэг, хөгжилтөй харагддаг. Гэхдээ тод уруулын будагтай хослуулаад хэрэггүй. Миний хувьд энэ хоёрын аль нэгийг сонгодог.

No comments:
Post a Comment