10/14/08

Монгол охин Teen Vogue сэтгүүлийн уралдаанд



Teen Vogue сэтгүүл бол Vogue сэтгүүлээс өсвөр насныханд зориулж гаргадаг бөгөөд сэтгэмж, стил сайтай сэтгүүл юм. Зөвхөн өсвөр үеийнхэн гэлтгүй хэрэгжүүлхээр санаа их байдаг. Та бүхэн ч урьд нь манай сайтаас Teen Vogue-н фото editorial харж байсан байхаа.

Сэтгүүлийн
11 сарын шинэ дугаарт уг сэтгүүлээс зарласан стил сайтай охин шалгаруулах тэмцээнд монгол охин шилдэг 10-т шалгарсан байна. Тэр охины нэрийг Тэргэл гэдэг бөгөөд 16 настай, New York хотод амьдардаг юм байнa. Эхний 10-д шалгарсан тул зураг нь сэтгүүл дээр тавигдсан ба уг тэмцээнд цааш үргэлжлэн оролцох эрхтэй болжээ.

Тэрээр өөрийн стилийг тодорхойлохдоо "цэвэрхэн, эсгүүр сайтай хувцас өмсөх дуртай"
гэжээ. Мөн "би зурагчин болохийг хүсдэг тул аппаратаа байнга авч явдаг. Хувцас өмсөхдөө зураг шиг л бодож өмсдөг. Гэхдээ ямар нэгэн өвөрмөц аксэсүар заавал хослуулдаг. Мөн эрэгтэй стилийн хувцас их өмсдөг. Жишээ нь жилет-г эгэл жирийн платетай ч юмуу, нэлмэгэр ноосон цамцийг жинстэй ч юмуу" гэжээ.

Ингээд Тэргэлдээ амжилт хүсье! Та бүхэн доорхи хаягаар орж, бүртгүүлээд саналаа өгөөрөй.


Хэрэв тэр ялагч болбол уг сэтгүүлд зургаа авахуулах эрхээр шагнагдах бөгөөд Teen Vogue сэтгүүлд зураг нь тавигдсан анхны монгол охин болохнээ.

5 comments:

Anonymous said...

wow. amjilt husey

Anonymous said...

wow yamar goy yum be mongolchuuda sain sanlaa ogoorei tegwel ene ohin yumiig yaj medehew model ch bolchih yum biluu

Anonymous said...

амжилт хүсий орж саналаа өгнөөө.... чиний блог таалагддаг шүүү

Unknown said...

Албани гэчихсэн байна ш дээ

The Rebel said...

albany gej muj l bhku yu. Tergeliin umnu Lookbook dr zunduu harj bsn.Mongolia gd bdiin. Huurhun stylish ohin