8/3/08

Madonna in "ELLE" may, 08


Энэ удаа та бүхэнд дуучин Мадонна-н Энэ оны 5 сарын "Elle" сэтгүүлд авaхуулсан зургаас хүргэж байна. Тэрээр анх 1982 онд "Everybody" дуугаараа гарч ирсэн ч дараагийн дуу болох "Like a virgin" нь алдрын оргилд хүргэсэн билээ. ("Lion" кинонд Наталье Портман дуулдаг) Гэхдээ энд түүний дуу хөгжмийн карьерийн талаар ярих гэсэнгүй.

Мадонна анх дотуур хувцасыг тайз, клипэнд өмсч шуугиан тарьсан бөгөөд сэкси image-ээрээ бусдыг цочоосон билээ. Түүний "Boy toy" бичигтэй бүс, рэтүз, торон трико зэрэг нь үнэхээр Мадонна-н имижийг бүрдүүлж өгсөн байдаг.

"Эвита" кинонд тоглон, мөн хүүхэд гарган элегантны имижтэй болсон байсан ч энэ удаагийн "Elle" сэтгүүлийн зураг авалтаар өөрийнхөө анхны "мадонна" имижээ харуулжээ.

Мадонна дасгал, иогоор хичээллдэгээрээ алдартай бөгөөд энэ жил 50 хүрч байгаа гэхэд ийм залуу харагдаж байгаа нь түүний байнгын эрүүл зөв хооллолт, иог, дасгалтай нь шууд холбоотой.

Жил гаруйн өмнө "Н&М" брендтэй хамтарч коллекц гаргасаныг та бүхэн санаж байгаа байх. Түүнийг үнэхээр эрч хүчтэй, хөдөлмөрч, өөдрөг эмэгтэй гэдэгтэй бүгд санал нийлнэ бизээ.

























Madonna Style- 1982



"Evita" кинонд


No comments: