Gwyneth Paltrow-н яг юу нь хүмүүсийг тэгтлээ татдагийг анх хараад шууд хэлэхэд хэцүү.
Хальт харахад онцгой царайлаг гэмээргүй ч энгийн даруу байдал нь түүний хүмүүст таалагддаг гол нууц нь байх. Тэрээр үргэлж энгийн даруу, цэвэрхэн хувцасладаг, хэзээ ч хөлөөс толгой хүртэл моод дагадаггүй буюу өөртөө юу зохихыг сайн мэддэг.
Дизайнер Stella McCartney-тай сайн найз бөгөөд түүны хувцасыг, мөн Valentino-г өмсөх дуртай. Түүний найзын хүрээнд Мадонна ч бас багтдаг. Харин энэ удаагийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Мадонна -г би найзуудтайгаа танилцуулахаар надаас илүү түүнтэй найз болчихдог" гэсэн байсан.
Жүжигчин бүсгүй маань Брад Питт, Бэн Аффлэк гээд сайхан залуучуудттай үерхэж байсан нь хүүхнүүдийн атаархалыг төрүүлдэг ч тэрээр хүүхнүүдийг ч өөрийнхөө талд хэрхэн байлгахаа мэддэг. Хувийн амьдралынхаа талаар уг унагадаггүй нь үүнтэй холбоотой байх. Одоогийн нөхөр болох "Coldplay" хамтлагын дуучин Chris Martin (бас л үнэхээр сайхан залуу шүү) -тайгаа нам жим амьдарч буй бөгөөд хамгийн сүүлд "Iron Man" кинонд тоглосон.
"Vogue"-т өгсөн ярилцлагадаа ээж болсноор хэрхэн өөрчлөгдсөн, үр хүүхэд гэр бүлтэйгээ өнгөрүүлж буй үедээ хамгийн жаргалтай байгаа тухайгаа ярьсан байна. Мөн урьд нь "workaholic" буюу ажлын төлөө төрсөн юм шиг л байсан, одоо бол үр хүүхэд минь миний хамгийн том аз жаргал гэсэн байна.

1 comment:
Ийм гоё блог байдгийг өнөөдөр л олж уншлаа. Маш их таалагдлаа амжилт хүсье!
Post a Comment