


Carla Cugino in Roberto Cavalli
Marcia Cross in Monique Lhuillier
Nikki Blonsky
Ana Ortiz in Pamela Dennis
Holly Hunter

Amanda Bynes in Marchesa with Jimmy Choo sandals, Brittany Snow in Zuhair Murad-урьд нь олон удаа харж байсан, typical hollywood загвар.
Ellen Pompeo, in Nina Ricci with Fred Leighton jewelry. Энэ удаа хамгийн их имижээ дээшлүүлж чадсан хүн бол зүй ёсоор "Grey's Anatomy" сериалын Ellen Pompeo юм. Хэзээ ч ийм сайхан хувцасласан байхыг нь хараагүй.
Tina Fey, in Philosophy di Alberta Ferretti. Мөн л урьд нь ийм элегантны чамин байхыг нь хараагүй оддын нэг.
Tilda Swinton, in Haider Ackermann. Тэрээр хэзээ ч бусадтай адил харагддаггүй. Өөрийн имиж, стильтэй жүжигчин. Ямар ч хэцүү хувцасыг амилуулж чаддаг.
America Ferrera, in Monique Lhuillier. "Ugly Betty" серилаараа бүх эгэл жирийн хүүхнүүдийн талархлыг хүлээсэн.
Marion Cotillard, in Nina Ricci with Chopard jewelry. "La Vie En Rose" киноны Edith Piaf-н дүр нь олны танил болгосон. Түүний тухай удахгүй танилцуулна.
Anna Paquin, in Marchesa with Bulgari jewels. Уг нь бусад залуу жүжигчидтэй харьцуулхад авьяастай, сайхан бүсгүй. Энэ платье нь хэтэрхий энгийн, овортой байна. Магадгүй тэрээр үүнээс хойш сериоз имижтэй болохоор төлөвлөж байгаа бололтой.
Angelina Jolie, in vintage Hermès with Brad Pitt, in Tom Ford. Angelina-н хувьд арай өөр сонголт хийж болохоор байлаа. Энэ платьенаас болж шар сониноор "жирэмсэн үү?" гэсэн хардлагад өртөөд авсан. 
Kyra Sedgwick, in L'Wren Scott with Fred Leighton jewelry. Энэ жилийн хамгийн их тархсан моодны нэг гүн хөх өнгө.
Jamie-Lynn Sigler, in Calvin Klein with Fred Leighton jewels. Ийм Halter стилийн майк ихэнх хүнд зохидоггүйн жишээ.
Моодонд ороод байгаа өргөн өмдөө цагаанаар сонгосон нь хөнгөн, цэвэрхэн харагдаж байна. Өргөн өмдөн дотор сорочк хийж өмссөн нь авууштай санаа болжээ.Ингэж цамцаа дотор нь хийж өмссөнөөр хөл урт харагддаг ч намхан хүмүүст бол улам намхан харагдуулах магадлалтай. Гол нь нэг өнгөөр ижилсүүлвэл илүү риск багатай.Мөн бэлхүүсэндээ сэтгэл дундуур явдаг бол энэ хувцаслалт бэлхүүсийг тодотгож өгдөг тул нэг их тохиромжтой хувцаслалт биш. Цагаанаар суурьлан хараар акцент оруулсан нь классик болов ч өргөн өмд, Tuxedo стилийн пиджак нь сүүлийн үеийн тоодыг илтгэн донжтой харагдуулж байна.
Gossip girls tv-н цувралаараа олны анхаарлыг татаад буй залуу жүжигчин blake lively.(21настай) Энэ платьений хувьд наснаас нь овортой харагдуулсан сонголт болжээ.
Супермодел christy turlington нөхөр ed burton-ий хамт. Хөл,мөр зэрэг давуу талуудаа тодотгож хувцаслажээ.
Save the last dance киногоороо хоногшсон жүжигчин Julia Stiles. Элегантны харагдаж байна. Улаан бол хэзээд акцент болж өгдөг өнгө.
Жүжигчин Kate Mara. Мөн л 2007 оны хит болох гялалзсан чимэгтэй платье сонгожээ. Энэ бол энгийн бидэнд хэрэглэхэд хамгийн хэцүү моод. Нэг буруу эргэвэл хэт овортой, эсвэл хэт залуу харагдах гээд байдаг. Мөн Лас Вегас-т жилд ганцхан өмсөх шанстай. Хэрэглээ багатай. Бага зэрэг хэмжээгээр аксесуарандаа оруулбал зүгээр.
Супермодел Liya Kebede. Трико, гутлаа ижилсүүлснээр урт хөлтэй харагдаж байна. Жижиг цайвар цүнх нь бүхэлдээ хар хувцсанд нь акцент болж өгчээ.
Жүжигчин Selma Blair. Үсний засалт нь бусдаас эрс ялгаран, өөртөө итгэлтэй өвөрмөц харагдуулж байна. Платье ньч насанд нь тохирсон сайн сонголт болж чаджээ.
Баруун талын бүсгүйн энэтхэг стилийн өмд 2007 оны намар зарим дизайнерууд нилээн хэрэглэсэн моод. Гэвч энгийн хүмүүс өмсөхөд хэцүү. Харин тэрээр гуталтайгаа маш зөв хослуулжээ. Бусад хувцас нь энгийн тул өмд нь хамгийн түрүүнд анхаарал татаж байна. Зүүн талын бүсгүйн суурь өнгө хослуулсан хувцаслалт ч стильтэй харагдаж байна. Тэгээд ч хар, цагаан бол chanel-n хамгийн их хэрэглэдэг үндсэн өнгө юм.
Дизайнер Tory Burch 2008 оны хаврын моод болох ягаан өнгийн платьетай. Удахгүй хаврын загвар болон, ягаан өнгө хэрхэн хэрэглэх талаар танилцуулах болно.