Лого-ны тухай. ( Лого гэж тухайн брэндийг илтгэсэн симбол дүрс. Брэнд бүр логотой байдаггүй тул зарим нь зүгээр брэндийн нэрээ бүтнээр нь биччихдэг)
Лого бол хэрэглэхэд хамгийн рисктэй зүйлсийн нэг. Хамгийн их түгээмэл байдаг нь янз бүрийн брэндийн нэртэй футболк. Ийм футболк шиг эмэгтэй хүнийг унтраадаг зүйл ховор. Танд мөнгө төлөөгүй л бол ямар нэгэн брэндийн амьд сурталчилгааны самбар болоод байх шаардлагагүй.
Gucci ч байна уу, Gap ч байна уу, би энийг тэдээр авсан гэж зарлаж байгаа юм шиг үйлдвэрлэгчийнх нь тухай зарлаад байх онц биш. Яг л хувцасны ярликаа ил гаргаад явж байгаа юм шиг. Стиль гэдгийг худалдаж авч болдоггүйн тод жишээ л дээ. Манай монголчууд бол ялангуяа Bebe, Abercrombie-н логотой футболк их өмсч харагддаг. Ер нь футболк их хямд харагддаг. 20 гарсан бол элдэв футболк өмсөөд байх нь зохистой биш л болов уу. ( simple хар цагаан футболкийг хэлээгүй шүү)
Гол нь Лого их анхаарал сарниулдаг. Тухайн хүний ерөнхий стиль, уур амьсгал (aura) нь өмсөж буй эзнээ илэрхийлдэг байтал логотой хувцас руу нь шууд анхаарал сарниад ерөнхий байдлыг илтгэхэд саад болдог.
Тохируулж зөв хэрэглэж чадвал бага зэргийн лого бол хувцаслалтанд акцент өгдөг. Бага зэргийн гэдэг нь алчуур, бүс, нүдний шил зэрэг аксесуар тал руугаа хамаарна. Гэхдээ ингэж зөв дозоор тохируулж чаддаг хүн ховор. Итали хүүхнүүд брэндийг өөртөө тохируулж хэрэглэхдээ хамгийн сайн. Simple, sexy хувцасан дээр бага зэргийн spice болгож хэрэглэдэг.
Дараагийнх нь цүнх. Ялангуяа түгээмэл байдаг нь Louis Vuitton, Coach-нх. Ерөнхий хувцаслалтаа өөрийнхөө биед тохируулж чадаагүй, буруу зүйл сонгосон мөртлөө ийм брэнд цүнхтэй хүмүүсийг харахаар буруу юманд мөнгөө зарсан санагдаад байдаг юм. Мөн хэтэрхий хичээсэн буюу амьдралын хэв маяг нь барьж буй цүнхтэй нь тохирохгүй нь мэдэгдээд байдаг. Хувцаслалтын наад захын суурь ойлголтгүй мөртлөө брэнд цүнх барих нь ерөөсөө л фэйшний ойлголтгүйн илрэл. Өөрт ямар өнгө, загвар хамгийн сайхан харагдуулах вэ гэдгээ анхаарал тавьж бодоогүй ч брэндээр халхавч хийж стильтэй харагдахыг хүсэгчид байдаг.
Ерөнхийдөө бол брэнд хүнийг сайхан ч харагдуулж чадна, бас буруу сигнал өгөхөд ч амархан. Тиймээс брэндийг зөв хэрэглэж сурцгаая. Энд брэндийг зөв хэрэглэсэн жишээ орууллаа.
Өөртөө юу зохихыг сайн мэдэж байна. Бага зэрэг өргөвтөр бараан жинс, классик simple хар polo цамц, хар гутал нь сайн сонголт болжээ. Энгийн мөртлөө классик, элегантны харагдаж байна. Бусад хувцас нь энгийн болохоор бүс нь зөв акцент болж өгчээ.
Иймэрхүү өргөн жинс сүүлийн үед моодонд ороод байгаа. Ер нь нөгөө хуучин цайвар хөх жинснээсээ салах цаг болсон шүү хүүхнүүдээ. Бараан жинс илүү туранхай, элегантны харагдуулна. Бага зэрэг үндсэн сэдвээсээ хазайчихлаа. Жинсний тухай дараа бичих болно.

5 comments:
hi, gehdee naad ohinii chin zuusen bus ni jinhene dolce gabbana baij chadhuu? iim real ni bagadaa 300 usd-s ehelne shdee. real yum l zuusen deer shdee. ternees bish hulhiig ni zuusnees ogt zuugeegui ni deer
yanz buriin ereen myaraan yalanguya shurshigcheer budag shig logo hee durselsun T shirt muuhai l daa. sanal niilj baina. gehdee bichgiig gargaj umsuh zoriulalttai fcuk-iin T shirtiig bol umsuh l heregtei .yaagaad gevel fcuk-iin bichignuud ni ugaasaa popular shdee
Eir n yaj stil-ee gargahaa medehgui bol, ene ohin shig Safe huvtsaslasan n deer l dee. Daraagiin dugaartaa heterhii Safe baihaas zailshiij boloh Tip-uud ogoorei.
i like this blog
daraagiin dugaartaa yaj engiin hernee sexy haragdah tuhai bichij ogooch
Shine jileer yamar daashinzaar goyoh tuhai tip ogooch.yaj cool mortloo busdaas oor tavtagdashgui haragdah ve?
Post a Comment