10/28/07

Paul Smith Fall 07

Энэ удаа алдарт дизайнер Поль Смитийн энэ намрын загвараас хүргэж байна. Тэрээр 1946 онд төрсөн бөгөөд анх эрэгтэй хувцаснаас гараагаа эхэлсэн. 1976 оноос Парист коллекцоо үзүүлж эхэлсэн бөгөөд 1993 оноос эмэгтэй загвар уруу оржээ. 2001 онд загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлж SIR цол олгосон юм. Түүний загварууд Masculine (эрэгтэй) болон Feminine (эмэгтэй) стилийг ухаалгаар хослуулсан, эрээн шоотой өмд гэх мэт классик англи загваруудаас тусгасанаараа онцлог юм. Өдөр тутмын амьдрал дээр хэрэгжүүлж болохоор стиль тул танд ямар нэгэн санаа өгөх байх гэж найдаж байна.

Энэ намрын моод болох шёртыг бусад хувцастай яаж хослуулсныг нь ч бас хараарай. Жил бүрийн намар хар, хар хөх, бейж, улаан хүрэн зэрэг бараан өнгө зонхилдог билээ. Энэ жилийн онцлог бол хурц ягаан, шар зэрэг өнгүүдийг бага зэрэг хувцаслалтандаа оруулах.


























Tuxedo стилийн пиджак.



1 comment:

Жаагий said...

Melmii myalaaj, nvd hujirlasan goyo blogt anh udaa orj irlee :)