8/31/07

Америк ба Франц стилийн ялгаа



Франц хүүхнүүд хамгийн стильтэй, сайхан хувцасладаг гэгддэг. Энэ удаа тэдний стилийн нууц нь юундаа байгаааг , мөн Америк стильтэй харьцуулсныг хүргэе.

Америк стиль бол ерөнхийдөө Casual буюу энгийн талдаа, харин Франц стиль илүү элегантны байдаг.
Америк хүүхнүүд брэндийн цүнх, нүдний шил гэх мэт нэг сайн аксесуараа тодотгож харуулах дуртай бол Францууд бүхэл пропорцыг нь бодолцдог. Мөн бусдаас өвөрмөц, өөрийн гэсэн стильтэй байхыг эрхэмлэдэг. Мөн өөрт хамгийн зохисон стильдээ үнэнч байдаг. Өөрт юу зохихоо сайн мэддэг гэсэн үг л дээ.

Ер нь хувцаслалтаас гадна биеэ авч яваа байдал, суух, инээх, гарын хөдөлгөөн, харц,өөртөө итгэлтэй байдал гээд энэ бүхэн цогцолж байж л эмэгтэй хүний aura буюу уур амьсгалыг бүрдүүлдэг. Франц стилийг нэг үгээр тодорхойлвол "сайхан харагдах хүсэл эрмэлзэл, мөн joie de vivre. "амьдралын баяр баясгалан" "
Мөн та хэзээ ч нүүрээ бүрэн будсан /пудр, саа, хацар өнгөлөгч, уруулын будаг, 2 өнгийн нүдний будаг, сормуусны будаг гэх мэт / франц бүсгүйтэй тааралдахгүй. Натурал мөртөө өөрийнхөө сайхан хэсгийг жаахан өнгөлөөд л болчихдог. Аль нэг хэсгээ л тодруулдаг. /Энэ аргыг өмнөх нүүр будалтын тухайд бичиж байсан. / Харин үнэртэй ус түрхээгүй л бол эмэгтэй хүн биш гэж үздэг.

Америк хүүхнүүд бол бүрэн будах хандлагатай. Ялангуяа bronzer буюу боровтор сааг зуны улиралд бүгд л хэрэглэдэг. Мөн Америк хүүхнүүд хэн хурдан энэ сезоны шинэхэн брэнд цүнх авсан эсэхээрээ өрсөлддөг. Хөгшрөлт гэдэг үг хамгийн их тэднийг айлгадаг зүйл. Anti aging гэсэн шошготой бүхэн гэрлийн хурдаар зарагддаг. Мөн 7 хоногт дор хаяж 3,4 Gym-д явах бол энгийн үзэгдэл. Өөрийн жин, размераа маш сайн мэддэг. Америк хүүхнүүд Францууд яаж Gym-д явахгүй ч жингээ бариад байгааг гайхдаг.

Франц хүүхнүүд тэгтлээ жин,размерт баригддаггүй. Хоолоо ч сойдоггүй. Харин ч вино шоколад их хэрэглэдэг. Тэгэхээр тэдний жингээ барих нууц нь амьдралаас их баяр баясгалан, таашаал авч чаддагт байгаа болов уу. Америк хүүхнүүд шинэ моод бүрийг өмсөж өрсөлддөг бол францууд классик чанартай хувцасаа удаан өмсөж, шинэ моодыг бага зэрэг л оруулж хувцасладаг. Франц хүүхнүүд санаанд оромгүй ч донжтой,чамин хувцаслаж тэр нь ч өөрийг нь сайн илэрхийлсэн байдаг.



Америкийн оффис стиль


Францын оффис стиль


Чөлөөт цагийн стиль- Америк


Чөлөөт цагийн стиль- Франц
Франц бол аксесуарын орон. Франц стильд бүхэлдээ яаж харагдах вэ гэдэг нь чухал байдаг.

Day-to night хувцаслалт -Америк

Day-to night хувцаслалт - Франц



Үдэшлэг-Америк


Үдэшлэг- Франц

2 comments:

Anonymous said...

very interesting post!

Chime said...

bloggiig chin dandaa orj irj unshdag shuu =]lag sonirholtoi...

ingehed neg yum asuuh gesiin,
college iin oyutnuud odor tutam yamar huvtsas omsvol zugeer ve... surahad sadaa bolohgui, gehdee trendy, chadval tiim bichleg oruulaarai ^ ^