8/31/07

Америк ба Франц стилийн ялгаа



Франц хүүхнүүд хамгийн стильтэй, сайхан хувцасладаг гэгддэг. Энэ удаа тэдний стилийн нууц нь юундаа байгаааг , мөн Америк стильтэй харьцуулсныг хүргэе.

Америк стиль бол ерөнхийдөө Casual буюу энгийн талдаа, харин Франц стиль илүү элегантны байдаг.
Америк хүүхнүүд брэндийн цүнх, нүдний шил гэх мэт нэг сайн аксесуараа тодотгож харуулах дуртай бол Францууд бүхэл пропорцыг нь бодолцдог. Мөн бусдаас өвөрмөц, өөрийн гэсэн стильтэй байхыг эрхэмлэдэг. Мөн өөрт хамгийн зохисон стильдээ үнэнч байдаг. Өөрт юу зохихоо сайн мэддэг гэсэн үг л дээ.

Ер нь хувцаслалтаас гадна биеэ авч яваа байдал, суух, инээх, гарын хөдөлгөөн, харц,өөртөө итгэлтэй байдал гээд энэ бүхэн цогцолж байж л эмэгтэй хүний aura буюу уур амьсгалыг бүрдүүлдэг. Франц стилийг нэг үгээр тодорхойлвол "сайхан харагдах хүсэл эрмэлзэл, мөн joie de vivre. "амьдралын баяр баясгалан" "
Мөн та хэзээ ч нүүрээ бүрэн будсан /пудр, саа, хацар өнгөлөгч, уруулын будаг, 2 өнгийн нүдний будаг, сормуусны будаг гэх мэт / франц бүсгүйтэй тааралдахгүй. Натурал мөртөө өөрийнхөө сайхан хэсгийг жаахан өнгөлөөд л болчихдог. Аль нэг хэсгээ л тодруулдаг. /Энэ аргыг өмнөх нүүр будалтын тухайд бичиж байсан. / Харин үнэртэй ус түрхээгүй л бол эмэгтэй хүн биш гэж үздэг.

Америк хүүхнүүд бол бүрэн будах хандлагатай. Ялангуяа bronzer буюу боровтор сааг зуны улиралд бүгд л хэрэглэдэг. Мөн Америк хүүхнүүд хэн хурдан энэ сезоны шинэхэн брэнд цүнх авсан эсэхээрээ өрсөлддөг. Хөгшрөлт гэдэг үг хамгийн их тэднийг айлгадаг зүйл. Anti aging гэсэн шошготой бүхэн гэрлийн хурдаар зарагддаг. Мөн 7 хоногт дор хаяж 3,4 Gym-д явах бол энгийн үзэгдэл. Өөрийн жин, размераа маш сайн мэддэг. Америк хүүхнүүд Францууд яаж Gym-д явахгүй ч жингээ бариад байгааг гайхдаг.

Франц хүүхнүүд тэгтлээ жин,размерт баригддаггүй. Хоолоо ч сойдоггүй. Харин ч вино шоколад их хэрэглэдэг. Тэгэхээр тэдний жингээ барих нууц нь амьдралаас их баяр баясгалан, таашаал авч чаддагт байгаа болов уу. Америк хүүхнүүд шинэ моод бүрийг өмсөж өрсөлддөг бол францууд классик чанартай хувцасаа удаан өмсөж, шинэ моодыг бага зэрэг л оруулж хувцасладаг. Франц хүүхнүүд санаанд оромгүй ч донжтой,чамин хувцаслаж тэр нь ч өөрийг нь сайн илэрхийлсэн байдаг.



Америкийн оффис стиль


Францын оффис стиль


Чөлөөт цагийн стиль- Америк


Чөлөөт цагийн стиль- Франц
Франц бол аксесуарын орон. Франц стильд бүхэлдээ яаж харагдах вэ гэдэг нь чухал байдаг.

Day-to night хувцаслалт -Америк

Day-to night хувцаслалт - Франц



Үдэшлэг-Америк


Үдэшлэг- Франц

8/23/07

Fashion is... #2





Энэ удаа фэйшний талаар дизайнеруудын хэлсэн алдарт үгсээс хүргэж байна

Моод хоцрогддог. Харин стиль бол үүрдийнх.

"Fashion fades, only style remains the same. " Coco Chanel


Эмэгтэй хүн классик болон гайхамшигтай байх ёстой.

"A girl should be two things: classy and fabulous." Coco Chanel




Фэйшн гэдэг зөвхөн хувцаслахын нэр биш. Фэйшн тэнгэрт ч ,гудамжинд ч байж болно. Фэйшн гэдэг бол санаачлага, бидний хэрхэн амьдарч буй, өрнөж буй бүхэн юм.

“Fashion is not something that exists in dresses only. Fashion is in the sky, in the street, fashion has to do with ideas, the way we live, what is happening." Coco Chanel


Хорвоогийн хамгийн сайхан өнгө бол таныг хамгийн сайхан харагдуулах өнгө.

"The best color in the whole world, is the one that looks good, on you!” Coco Chanel

Үнэртэй ус хэргэлдэггүй эмэгтэй хүнд ирээдүй хаалттай.

A women who doesn't wear perfume has no future. Coco Chanel

Elegance does not consist in putting on a new dress.” Coco Chanel



Фэйшн бол архитектур.Фэйшнд пропорц хамгийн чухал.

“Fashion is architecture: it is a matter of proportions" Coco Chanel



Фэйшн бол эмэгтэй хүнийг зөвхөн сайхан харагдуулаад зогсохгүй, өөртөө итгэх итгэл өгдөг.

"I have always believed that fashion was not only to make women more beautiful, but also to reassure them, give them confidence" Yves Saint Laurent




8/20/07

GAP TV ad

Энэ реклам Gap-н уур амьсгалыг маш сайн илэрхийлж чадсан. Бариу,өвдгөөр татсан pencil юбка, Skinny 2 нь үнэхээр таалагдсан.


Audrey Hepburn
Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн хайр, хүндлэлийг хүлээж чадсан Audrey-н стилийг Gap дахин амилууллаа. Audrey-н стилийн гол нууц нь классик, элегантны стилийг нэгэн хэвийн харагдуулаагүйд байгаа болов уу. Иймэрхүү capri буюу өвдөгний доогуур татсан өмдийг классик туфлитэй хослуулбал тохиромжтой. Мөн энэ рекламан дээрхи шиг намхан цэвэрхэн гуталтай ч зүгээр. Одоо сэрүүн орж байгаа тул иймэрхүү wool-ноосон материалтай capri өмд аваарай. Та маш олон удаа өмсөх болно. Жирийн урт өмдийг бодвол илүү өвөрмөц, стильтэй харагддаг. Мөн дотор нь янз бүрийн хээтэй трико өмсвөл чамин байх болно. Мөн энэ өмдний давуу тал нь гутлыг илүү тодруулж харуулдаг. Гоё хээтэй трико, детайль сайтай гуталтай бол үнэхээр чамин харагдана.




Sarah Jessica Parker
Sarah Jessica-н khaki рекламанд авууштай санаа хэд хэд байлаа. Жишээ нь ягааныг бейжтэй, бейжийг цагаантай хослуулах гэх мэт. Бейж бол хүн бүрт зохидог классик суурь өнгө.







Madonna & Missy Elliot


8/19/07

Feminine is...

Манай сайтын эхэнд "Life is too short to wear bad clothes " гэдэг үг байдаг.
Муу хувцаслахад амьдрал богино гэсэн санаа л даа. Муу гэдэг нь өөрт таалагдахгүй, зохихгүй, эсвэл таныг хамгийн сайхан харагдуулж чадахгүй байгаа хувцасыг хэлж байгаа юм.

Миний төлөө л хийсэн байх гэмээр анхны харцаар дурладаг хувцас гэж байдаг. Тэгж догдолж авсан хувцасаа илүү удаан өмсдөг. Тийм мөрөөдлийн хувцасаа өмсөөд явахад цаанаа л өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг. Таныг хамгийн сайхан харагдуулах,бас аз жаргалтай болгох хувцасаа авч байгаарай.

Секси буюу дур булаам байна гэдэг биеэ ил гаргахын нэр биш гэдгийг удаа дараа хэлсээр ирсэн. Харин энэ удаагийн зургуудаар бодитоор үзүүлэхийг зорилоо.

Бантик,силк, ягаан өнгө, гялалзсан шигтгээ... Эмэгтэй хүн болж төрсөн давуу талаа ашиглаж биднийг хамгийн сайхан, ялдам, энхрий, харагдуулдаг эдгээр элемэнтүүдийг өдөр тутамдаа түлхүү ашиглацгаая.



















Ягаан торго, Дээд зэргийн тансаглал











8/5/07

H&M

Энэ удаагийн брэнд танилцуулгаар H&M-г сонголоо. H&M бол Шведээс гаралтай, асар хурдацтай хөгжиж буй, дэлхийн 29 оронд 1300 салбар дэлгүүртэй, өвөрмөц, стиль сайтай дизайнаараа алдаршсан брэнд юм.

H&M-н үргэлж олны анхаарлын төвд байдаг нууц нь тэр жилийн моодыг маш хурдан тусган авч өвөрмөцөөр илэрхийлж чаддагт оршдог юм. Үнийн хувьд харьцангуй хямд ч, загвар сайтай нь хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг юм.

Мөн бусад ижил түвшний брэндтэй харьцуулахад үргэлж шинийг сэдэж, сонирхолтой байж чаддаг юм.

2004 онд алдарт " Шанел" фирмийн дизайнер Karl Lagerfeld-тэй хамтран түүний зохиосон загварын коллекц гаргасан нь маш их амжилтыг авчирч, Karl-н коллекц нээлтээ хийх өдрийн урд шөнөөс нь хонож оочерлосон үзэгдэл ихэнх хотуудад гарч, дэлгүүр нээгдсэнээс 1 цагийн дотор түүний коллекц бүрэн зарагдаж дууссан гэсэн рекорд тогтоосон юм.

Энэ үеэс эхлэн алдарт дизайнеруудын коллекц удаа дарааллан (ойролцоогоор жилд нэг удаа ) зарагдаж, тэр болгон нь H&M-д асар их амжилт авчирсан юм. 2005 онд Stella McCartney, 2006 онд Viktor& Rolf-той тус тус хамтран ажилласан юм. Энэ оны хавар Madonna өөрийн H&M-д зориулсан коллекцоо гаргасан. Мөн энэ оны зун дуучин Kylie Minogue усны хувцасны коллекц гаргасан юм.

Мөн W,Vogue,Elle,Bazaar зэрэг загварын ертөнцийн акул болсон сэтгүүлүүд ч бусад хямдавтар брэндээс H&M-д илүү ам сайтай байж, стильтэйгээрээ алдаршсан эрхлэгчид нь ч хааяа загварын шоун дээр өмсөж харагддаг юм. Мөн селебритинүүд буюу одууд ч өмсөх дуртай брэнд юм. Селебритинүүд ихэвчлэн үнэтэй дээд зиндааны брэндээр гангардаг ч, H&M-д дуртайгаа нуудаггүй.

Жил бүрийн загварын шоуны моделуудын тайзны арын стиль сурвалжилхад H&M л маш их харагддаг. Бусад адил үнэтэй брэндуудтэй харьцуулхад хамгийн их сэтгүүлийн эрхлэгчид,модел,одуудын дуртай брэнд болж чадсан нь H&M-н зиндааг тодорхойлж байна.

Сүүлийн үед Азид салбар дэлгүүрээ эрчимтэй нээж байгаа. Япон, Хонк Конг, Шанхайд хамгийн сүүлийн байдлаар нээгдээд байна.



New York


Sweden




Интерьер дизайн



Madonna-н коллекцын сурталчилгаа




Madonna in H&M dress (in her design)


Хонг Конг дахь нээлт


Дэлгүүрт орохоор оочерлож байгаа нь, Хонг Конг. Уг нь эргэн тойронд нь дуураймал нь зөндөө л байгаа байх. Брэндээ гэж...


халуухан юм болж байна аа ...





2007 намрын коллекц



2007 намрын коллекц

2007 намрын коллекц, Сүүлийн хэдэн сезон ихэд дэлгэрээд байгаа пөмбөгөр платье.



2007 намрын коллекц


Sims 2 Виртуал тоглоомын ертөнцөд



Gwyneth Paltrow & H&M



Cameron Diaz , with Marc Jacobs bag



Erin Wasson, Hye Park нарын тоглосон сурталчилгаа. Энэ хаврынх.


Супермодел Raquel Zimmermann H&M-н сурталчилгаанд.




Viktor& Rolf for H&M ad