- 2046- Хонг Конг-н алдарт найруулагч Wong Kar wai-н кино. 1960-аад оны үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үеийн моод болох бариу даашинзыг өндөр өсгийтөй классик туфли, жижиг гар цүнхтэй хослуусан нь намбалаг бөгөөд жинхэнэ эмэгтэй хүний чамин ихэмсэг, хээнцэр байдлыг харуулж чадсан байдаг. Sexy буюу дур булаам харагдана гэдэг нь биеэ ил гаргахын нэр биш гэдгийг баталж өгсөн.Орой үдэш задгай кардиган хагас нөмөрсөн нь ч цаанаа л донжтой. Үс засалт, нүүр будалт ч гайхалтай сайн болсон.



Нимгэн торгон, бараг унтлаганы хувцастай андуурам торон эмжээртэй платье дээр уртавтар , бүстэй, бүдэг ягаан зузаавтар материалтай пиджак хослуулсан нь үнэхээр энхрий бөгөөд дур булаам харагдаж байна


- The Umbrellas of cherbourg ( les parapluies de cherbourg) -- Францын классик мюзикал. Францын алдарт жүжигчин Catherine deneuve-н бүтээсэн гол дүр болох Genevieve-н классик стиль бол одоо ч хуучраагүй, хээнцэр, цэвэрхэн "онц сурлагатан" стиль. Үс засалт нүүр будалт нь ч үнэхээр энхрий ялдам харагдуулж чадсан. Гэрийнх нь декор болох эрээн цэцэгтэй ханын цаас, гоо сайхны ширээ нь хүртэл тансаг хээнцэр франц стилийг тусгасан. Ээжийнх нь намбалаг бөгөөд элегантны хувцаслалт ч үнэхээр гайхалтай.


- Москва слезам не верит- Манай монгол бүсгүйчүүдээс энэ киног үзээд уйлж байгаагүй хүн байхгүй бизээ. Оскар авч оросын кино урлагыг дэлхийд танилцуулсан бүтээл билээ. Харин та хувцаслалтыг нь тогтож харж байгаагүй бол одоо үзэхдээ сайн ажиглаарай. Залуу охид байхдаа үнэхээр энхрий, цог золбоотой эрээн платье, юбка-р ээлжлэн гоёдог. 20 жилийн дараах хувцаслалт нь ч тухайн насны эмэгтэйн сайхныг тодруулсан, өөртөө итгэлтэй, намбалаг байдаг. Ялангуяа Катягийн стиль илүү санаанд үлджээ.




- The talented Mr Ripley - Gwyneth paltrow- н цэвэрхэн, классик стиль санаанд тод үлдэж. Цагаан цамц, А хэлбэрийн дэрэвгэр юбкатай үсээ цэвэрхэн боосон нь энхрий бөгөөд ялдам харагдуулжээ.


- In the mood for love - Мөн Wong kar wai-нх. 2046- н эхний анги. Мөн л 2046 тай адил урсгалын хувцас гарна. Платьений хээнүүд нь ямар энхрий бөгөөд хээнцэр гээч.



No comments:
Post a Comment