3/10/11

Hello New York!

1 сарын сүүлээр New York хотоор аялсан зурагнуудаас... Ургахын улаан нартай зэрэгцэн NY -т буулаа.

So Cool. So Awesome. So You. - Үнэхээр күүл. Үнэхээр гайхалтай. Үнэхээр чи.

( Үл хөдлөх хөрөнгийн газрын реклам метроны буудалд. Цаашлах тусам баганууд дээр үргэлжлээд хэсэгтээ уйдаасангүй.)

Күүл гэгдэх залуучуудын дуртай Converse кетний дэлгүүрт. Оюутнууд, залуучууд голдуу өмсдөг. Оюутан болоод анх харыг, удалгүй улааныг авч билээ. Төгсөх курстээ лакан хараар занималддаг байлаа. 102 жилийн түүхтэй, 10 залуусын хагас нь шахуу өмсдөг том брэнд гэхэд Америкт хоёрхон салбар дэлгүүртэй бөгөөд NY дахь салбар нь хэдхэн сарын өмнө нээгдсэн гэнэ.

Америкийн тугыг өнгө өнгийн кетээр бүтээсэн нь уран бүтээлч, брэндийнхээ имижд ч тохирсон санагдсан. Ингээд уг дэлгүүрээс 4 дөхь Converse -оо авлаа. Хар/ алтан битүү пластиктай загвар. Гялгар пластик моод болоод удаж буй ч, хэтэрхий анхаарал татах санагдаж плате зэргийг авч зүрхэлдэггүй байлаа. Харин бага доз-р бол өмссөн ч анхаарал татахгүй, мөн өдөр тутмын хямд кетэнд ихэвчлэн гоёл чимэглэлд ашиглагддаг пластикийг ашигласан эсрэг тэсрэг чанар нь хөгжилтөй санагдав. Нэг бол хар талаар нь, нэг бол алтан талаар нь харуулчихдаг. Бүрхэгдүү өдөр алтан талаар нь харуулчихна. Нэг хүн яагаад гэж асуухаар нь гунигтай үедээ алтан талаар нь өмсөж, гялтганахыг нь харж баясдаг юм гэчихсэн чинь, дараа тааралдахдаа гутал руу нэг хараад өнөөдөр гунигтай байгаа юм уу? гэж билээ.


Одтой хаалга. Энэ оны намар одтой хээ эргэн ирж байна лээ.


Primary colors буюу хүүхдийн тоглоомонд түлхүү ашигладаг улаан, цэнхэр, шар ( + ногоон) өнгийн автомат метроны билетийн машин. Рэтро загвар!

Нилээн удаан хараагүй байж байгаад цас харлаа.


Mud Cafe in East Village.

Шинэ газар очоод хамгийн түрүүнд хайдаг газруудын нэг бол Кафе. Үнэхээр таалагдсан газраа олох амаргүй. Миний дуртай стиль бол хэт тод гэрэлтэй биш, харанхуй талдаа, жижиг гэрлэн чимэглэл ихтэй, вкустэй дуу тавьдаг ( сүүлийн үеийн хит-үүд биш, классик хуучны эсвэл инди дуунууд), удсан ч дургуйцхааргүй, модон ширээтэй, тухтай сандалтай, нэг их хичээгээгүй газар. Хамгийн гол нь амттай кофе, сэндвичтэй. Дээр нь цэцэг + лаатай бол миний идеалд нилээн ойртлоо гэсэн үг. Тухалж аваад ном уншиж, бодлоо цэгцлэх дуртай.



Ойрхон номын дэлгүүрээс Susan Sontag-н өдрийн тэмдэглэлийн түүвэр авч уншлаа.

Ахин очиход цонхны хажууд цэнхэр бантик + цэнхэр цамц хослуулж гангарсан охин сууж байлаа. Гадаах самбарын үгс ч тэр өдрийн байдалд тааруулж өдөр бүр солигддог. Өнөөдөр юу гэж бичсэн бол гэж бодохоос л очмоор санагдаад хөгжилтөй.

Үргэлжлэл бий...

4 comments:

tsigaanaa said...

Vrgeljleliig ni tesen ydan hvleej baiyaa!

od said...

goyiin,urgeljleliig n unshmaar harmaar bna

Anonymous said...

Love you're blog.Check mine too

Anonymous said...

I love NYC too. Amjilt husii blog chin ih saihan bolj ee. Mongoloor blog unshih bas saihan bn.