8/1/10

Jaan Pehechaan Ho



1966 оны Энэтхэг киноны хэсгээс. Уг клип-г анх "Ghost World" киноноос үзсэн юм. Гол дүрийн инди баатар болох Энид-н дуртай клип. (Энэ киноны тухай дараа жич танилцуулах болно)

1966 оны энэтхэг гэхэд хувцаслалт, нүүр будалт, найруулга, бүжиг нь үнэхээр гайхалтай. Ялангуяа хувцаслалт, нүүр будалт нь тухайн үеийн дэлхийн моодыг тусгасан байсан нь гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ. Эрчүүд нь ч мөн адил 60-аад оны домогт Элвис Преисли-н стилийг хувцаслалт болон бүжгэндээ тусгасан байна. Цаг үеээ гэж...

20-оод оны flapper стилийн алтан унжлагатай плате нь ч бас хөгжилтөй юм. Фэйшнд "хэзээ ч битгий хэзээ ч гэж хэл " ( Never say never) гэдэг. Сүүлийн үед хэзээ ч зохихгүй байх гэж дөлдөг байсан алтан өнгөнд арай өөрөөр хандах болсон. Өмсөөд явбал сэтгэл сэргэхээр ч юм шиг. Гэхдээ мэдээж бага доз-оор.

No comments: