8/16/10

Casual luxury - Margaret Howell




Luxury буюу тансаглал гэдэг зөвхөн гял цял, саа чимэг биш, харин дээд зэргийн материал, эсгүүр, бусдад баян тансаг харагдахын төлөө биш, өөрт хамгийн зохисон, биед эвтэйхэн, хүн бүр анзаархаар том том чулуун шигтгээ биш, зөвхөн өөрөө мэдэж инээмсэглэх жижигхэн улаан товч, цэцэгтэй дотор гээд жижиг детайлд байдаг гэж боддог.

Энэ философийг дээд зэргээр амилуулсан дизайнеруудын нэг бол Margaret Howell бөгөөд Английн casual luxury стилээрээ эгэл жирийн бүсгүйчүүдийг байлдан дагуулсан
брэнд.
Өдөр тутам өмсөхөд биед эвтэйхэн, цэвэрхэн, классик, энгийн, хөнгөн, элегант. Margaret Howell анх эсгүүр сайтай сорочк цамцаар гараагаа эхэлсэн. Дизайнер нь ч өөрөө энгийн эмэгтэй байдаг.

Ер нь хэт их нүсэр чимэглэлтэй хувцаснаас илүү энгийн хувцаснууд эмэгтэй хүнийг залуу харагдуулдаг. Хөгшрөх, баяжих тусмаа энгийн байна гэдэг вкус сайтай-н шинж шиг санагддаг. Гэхдээ энгийн гэдэг нь юу ч хамаагүй өмсөх гэсэн утга биш л дээ. Бас шууд кет + жинс өмс ч гэсэн үг биш. Гоёл чимэглэл, байгаа бүхнээ максд нь тулгаж нэг дор өмсөх биш, энгийн цагаан сорочкоо үнэхээр материал сайтай юбка, ганц аятайхан цувтайгаа өөртөө тохируулж хослуулахыг жинхэнэ стиль гэх болов уу.

Миний хувьд нэг өдөрт нэг, хоёроос илүү (хэтэрхий) үнэтэй зүйл хэрэглэхгүй байхыг хичээдэг. Дизайнер брэндийн оёдол, фит, материал сайтай өмд өмссөн бол дээр нь энгийн даавуун хар хөх свитер хослуулах гэх мэт. Нэг дор хэтэрхий олон дизайнер брэнд ч юмуу гял цял, манайхаар бол бүх цайны хувцасаа өмсчихөөр хэтэрхий хичээсэн харагдана, дээр нь хүчтэй акценттай хувцаснууд бол хоорондоо харшилдаад аль алинаа сайхан харагдуулахад саад болно. Тиймээс нэг удаад нэг л цайны чамин хувцасаа оруулж, бусдыг нь аль болох энгийнээр суурьлвал өдөр тутамд илүү тохиромжтой. Тэгээд ч хэтэрхий хичээх вкус муутай харагддаг, ялангуяа илт мэдэгдэж, өөрт зохиогүй байвал. Тэгээд ч гэнэт баяжсан юм шиг гоё сайхан бүхнээ нэг дор өмсөх онц биш. Ингээд олныг нуршилгүй Margaret Howell-н загвараас сонирхоцгооё.
















( Spring /Summer 2009)

дизайнер Margaret Howell

6 comments:

Idea said...

Goe ymaa, minii husdeg, murduhiig hicheedeg style. Gevch amidral deer golduu l zurchigduh ym doo. Vkus, medremjees ehleed turuuvchnii nimgen zuzaan geed olon shaltgaan bhiin hehe.

Postuudad chini bayrlaj yavdag shu, sanaa uguh oor olon goe bichleg oruulaarai.

Anonymous said...

Bi ogloo yu umsuhuu medehee boliod gaihaad suuj baital blogt chen ene bichleg orson baihleer n aygyi bayarlasna bas nadad ih sanaa ugluu., namaig bas awarlaa.,neeree zarim ued hichneend bugd brand-nh baihad chen neg l haraa tatam bish, amjilotgyi bolchihdog-n bi haaya gaihdag bailaa.,neeree ch joohon het hicheesen haragddag shuu., thanks,

Anonymous said...

http://www.suuder.com/index.php?module=menu&cmd=content&menu_id=390&id=2402
fashion tv party red carpet gnee

Dulamsuren said...

Wooow yaaag minii sonirhdog, bas ingej huvtsaslahiig hicheedeg style bna. Bi iimerhuu engiin hirnee elegant huvtsasiig husdeg l dee =) Ene oguullegiig bichsend bayarlalaa.

Anonymous said...

yaai, minii durtai designeriin neg, sayahan zagvaruudiin internetees buulgaj bn, bas margaret-inn ooriin yag ene zurgaas inspiration avsan bn, hehehe!
thank you geed helchie! good job!

Anonymous said...

bayarlalaa :)