5/20/08

Хонхны баярт

Эмэгтэйчүүдийн баяр ёслолын үеэр гаргадаг нийтлэг алдаа бол хэтэрхий хичээх явдал юм. Биед эвтэй бус, жирийн үед хэзээ ч өмсөхөөргүй өөрийн характераас хол зөрсөн хувцас өмсөж үр дүнд нь өөртөө итгэлтэй байж чадалгүй оройжин булан сахих!

Хонхны баяр хэдийгээр амьдралын чухал өдрүүдийн нэг ч тийм байлаа гээд хэтэрхий сериозны хандах хэрэггүй. Өдөр тутам өмсдөг хувцастайгаа төстэй, гоёлындуу материалтай байхад л болно. Хамгийн чухал нь биед эвтэй, өмсөж дассан стильтэй байх. мөн арга хэмжээнийхээ зорилго, агууллагыг ойлгох хэрэгтэй. Энэ бол сургууль төгсөлтийг тэмдэглэх "Эрдмийн баяр". Тэгэхээр эрдэм ном, сургууль, багш нараа хүндэтгэх үүднээс хэт секси, биеээ ил гаргасан хувцас өмсөх нь зохимжгүй. Сурагч хүн шиг аль болох даруу, цэвэрхэн, хамгийн гол нь хэдэнч жилийн дараа эргүүлээд зурганаас харсан ойлгогдохоор классик хувцаслахыг хичээх хэрэгтэй.


Үс, нүүр будалт

Үс, нүүр будалтын хувьд аль болох энгийн байх. Залуу хүний хувьд залуу нас, инээмсэглэл, натурал төрх нь дээд зэргийн гоёл. Тиймээс үсээ үсчинд орж элдэв "гоёлын" засалт битгий хийлгээрэй. Манай үсчингүүдийн гоёлын засалт гэж хэн ч хэзээ ч ойлгохооргүй векус муутай зүйл байдаг. Хүмүүс хараад үсчинд л орж дээ гэхээс өөрт нь зохиж, гоё харагдуулж байна гэж хэлдэггүй нь үнэн.

Дээр нь үнэтэй. Ганц орой үсээ хачин дээрээ овоолуулж саа цацуулсныхаа төлөө 20,30 мянган төгрөг төлж байснаас оронд нь чанартай срочик авчихсан нь хол дээр. Тэгэхээр үсээ зүгээр угааж хатаагаад задгай тавихад л хангалттай. Эсвэл ардаа цэвэрхэн боох ч юмуу өөрт зохидогоороо л үсээ янзал. Жаахан нэмж янзалмаар байгаа бол буржийлгадаг хайчаар үзүүрийг нь хөнгөхөн орооход л /зөвхөн үзүүрийг нь/ хангалттай.



Нүүр будалт

Нүүр будалтын хувьд энгийн натурал байсан нь эргээд харахад хүүхдэрхүү насандаа зохицсон харгадаж байвал зүгээр. Ялангуяа хацар өнгөлөгчөө буруу, ихдүүлж хэрэглэх шиг хүн унтраадаг зүйл байхгүй. Нэг халтирахад л алиалагч болж хувирна. Дээр дурдсан хэт хичээхгүй байх дүрэм энд үйлчлэхийг анхаараарай.


Хумс

Хумсний хувьд богинохон, цэвэрхэн, натурал бүдэг ягаан юмуу бэйж, эсвэл тунгалаг өнгөөр будвал зохимжтой. Хамгийн гол нь хүний бүх анхааралыг зөвхөн хумсан дээрээ таттал будаж болохгүй. Урт ургуулаад улаан, хар хүрэн зэрэг тод өнгөөр хумсаа будчихсан хүнийг хараад үнэхээр хоцрогдсон /80-д оны моод, тэгэхэрээ 20 илүү жил хоцрогдсон байгаа биз?/ эсвэл "өөр мэргэжилтэй" хүүхнүүдтэй андуурахаас өөр арга байхгүй. Тод өнгийн будаг богино хумсан дээр илүү зохицож дэгжин харагддаг. Давтан хэлэхэд хумсаа урт ургуулдаг үе аль эрт өнгөрсөн шүү. Энэ бол бүх насны эмэгтэйчүүдэд хамаатай.


Үнэртэй ус

Үнэртэй ус халуунд үнэр нь өөрчлөгдөх гээд байдгийг харгалзан зөвхөн оройн партиндаа түрхэх нь аюул багатай. Шууд хувцас руугаа цацвал толбо тогтох эрсдэлтэй тул эхлээд агаар руу хий цацаж дараа нь өөрөө алхан орох байдлаар хэрэглэвэл дээр. Энэ үйлдлээ 2-3 удаа давтах хэрэгтэй. Эсвэл гарын бугалга, өвдөгний ар гэх мэт газарт түрхвэл хөдлөх бүрд чинь зөөлөн үнэртэх болно. Үнэртэй ус хэтрүүлэн хэрэглэх маш дэмий. Өрөөнд оронгуут өрөө дүүрэн таны түрхсэн үнэртэй ус ханхалж байвал хэтрүүлжээ гэсэн үг. Зөв хэмжээ бол тэр хүнд ойртон очиход бага зэрэг үнэртэх төдий, хөдлөх явахад үнэр нь үлдэхээр хэмжээ юм.


Гутал


Гуталны хувьд хамгийн гол нь хөлд эвтэй байх. Өдөржин ийш тийш явж, удаан хугацаагаар хөл дээрээ зогсох тул хөлд чинь эвгүй, өмсөж сураагүй бол өндөр өсгийтөөс шууд татгалзах хэрэгтэй. Хөлд эвтэй, цэвэрхэн намхан өсгийтэй ballet flat маягын гутал хүнийг цэвэрхэн дэгжин харагдуулдаг. Оройн партинд гутлаа өндөр өсгийтөөр сольчихож болно шүү дээ.


Дээлний тухайд

Охидууд бүгдээрээ шахуу хийлгэж өмсөөд байдаг "хятад" стилийн дээлийг ойлгох ямар ч шалтгаан надад олддоггүй. Дараа хаана ч, хэзээ ч өмсөхгүй цорын ганц удаа өмсөөд хаях зүйлд ямар ид шид байна? /Нэг монгол охин гадаадад халловины баяраар өмсчихсөн зургийг харж байсан юм байна, яамай даа дараа ганц удаа ч болов хэрэг болсонд/

Дээлэнцэр? нь харахад ойлгомжгүй , ихэвчлэн овор ихтэй харагдуулдаг, фит-хэмжээний талаар авах юм байхгүй гээд тоочвол яав ч дээл өмсөхийг зөвтгөж чадахгүй. Та бүхэн өөрсдөө ажиглаарай, Хийлгүүлсэн дээлтэйгээ сууж байхад болон ямар нэг хөдөлгөөн хийж байх үед ямар газраараа нугаларан хичнээн инээдтэй харагдаж байгааг. Ядаж зөв фиттэй хийгдэж байвал нэмэх нэг оноо өгөхсөн. Материал, хээний хувьд 50 гарсан хүн л өмсөхөд зохимжтойгоос биш залуу хүмүүст яав ч бишээ. Дээлнээс өөр зөндөө сайхан сонголт байхад ...




Татгалзвал зохих хувцасны тухайд:


Жийнс - жийнсэн өмд, юбка, хүрэм ер нь юу ч бай, жийнсэн материал бол энгийн хувцасны гол төлөөлөгч.

Костюм, пиджакны хослол - Овортой, уйтгартай харагдуулна. Харин салгаад өөр торгомсог материалтай зүйлтэй хослуулаад ч юмуу өмсөж болно. Өмд пиджакны хослолыг шууд чигээр нь тэгээд дээр нь эрэгтэй хээтэйг сонгочихсон бол таныг хөвгүүдийн зурагнаас олоход их л хүндрэлтэй байх болов уу.


Юу өмсөх вэ?


Цагаан срочик: - Үүрдийн классик цагаан цамц хэзээ ч буруу харагдуулахгүй. Тэгээд ч дулаан улиралд цагаан өнгө хамгийн сайн сонголт. Зурган дээр ч таныг тодотгож харагдуулна.


А хэлбэрийн дэвгэр юбка: -Хэзээ ч хүнийг буруу харагдуулдаггүй хувцас. Ухаантай, даруухан, хөгжилтэй, хамгийн гол нь эмэгтэйлэг харагдуулдаг.

Цэвэрхэн платье: - Өөр юмтай хослуулах гэж зовохгүй, шууд гоёлын харагдуулна.


Юбка + top Комбинац: - Дараа салгаад олон удаа өмсч чадна. Бусдаас онцгой, өвөрмөц харагддаг. Бүүр болохгүй бол нарийн бичгийн дарга стилийг сонгоорой.

Цагаан цамц + хар юбка. Хэт энгийн харагдуулахгүйн тулд юбкээ торгомсог эсвэл шиффон материалтайг сонгоорой.


Залуу хүний гол давуу тал: - Тод өнгийг амилуулж чадна. Тод ягаан гэх мэт олны дунд ялгарах өнгө сонгоорой. харин тод өнгийн хувцас материал сайтай байхгүй бол хямд харагдах гээд байдгийг бодолцоорой.

Юбка + цамц





















Цагаан срочик + A хэлбэрийн дэрэвгэр юбка
Polka dot буюу бөмбөгтэй хээ залуу, хөгжилтэй харагдуулдаг.


Цэвэрхэн классик загварын платье

















Тод өнгө
Нарийн бичгийн дарга стиль




__________________________________________________________________
Сурталчилгаа

4 comments:

Anonymous said...

tanii zuvulguu mash ih taalagdsan shuu. bas tavisan zuragnuud ni ch gesen. ih heregtei zuvulguu ugdug ach tustai blogiig hutuldug tand bayarlalaa.
gehdee zarim ued mongoloos iimerhuu huvtsasnii songolt hiihed hetsuu bdag.
bas nuguuteiguur yag ene zurgan deerh shig bietei bish uchraas zohih gedeg chin ih tom asuudal. uurtuu yunii umnu zohidog huvtsaslah ni l chuhal gej bodloo

Anonymous said...

het ih budaj shunhdaj usee ovoolj hereggui engiin tseverhen zov fit-tei tod ongiin huvtsas omsoh g.m. zovlogoo dajgui boljee. harin tavisan zuragnuud Honhny bayariin huvtsas gedeg utgaar tohiromjgui, diilenh ni het engiin huvtsaslalt haragdaj baina unendee. Deelnii huvid dan deel mayagiin urd horshiig sanagduulam zagvar nadad ch bas taalagddaggui. Harin deel, deelentseruud 50-aas deesh nasniihand tohirno gesentei sanal niilehgui baina. Harin zov material songood goe design, fit-tei hiilgej chadval deel, undesnii ulamjlal haruulsan huvtsas Honhnii bayart omsohod buruutahgui yum shigee.

MongolGoo said...

Дан дээл гээд урд хөршийг санагдуулдаг гэдэг надад ч мөн тэгж санагддаг юм. Харин жинхэнэ монгол үндэсний дээл гэдэг бол харин залуу хөгшингүй донжийг нь олоод өмсөх л хэрэгтэй.

Уг блог дээр гардаг нийтлэлүүд их таалагддаг л даа. Харин энэ хонхны баярын нийтлэлийн үнэн сонин санагдсан. Өмнө гардаг байсан нийлэлүүдийнхээ чанар чансааг шууд доош татцан.

Надад нэг хэлчихмээр зүйл бол тэр хумс будах тухай байлаа. Хумс будах гэдэг өнөөдөр урлаг, урлагийн бүтээл болтлоо хөгжөөд байхад ингэж бичих сонин л юм.

Танай блогыг сайхан гоё гоё нийтлэлтэй хэвээрээ байгаасай гэж хүссэндээ сэтгэгдлээ үлдээлээ.

Anonymous said...

oh come ooon... tiim ereen myaraan shigtgeetei humsiig yaagaad goi gj oilgood baigaan bee?
bogino hums moodond orood baihad.. zahiin neg zagvarin setguuliig neegeed modeliinh n humsiig haraarai