5/15/08

Канн-н Кино наадам эхэллээ!


61 дэхь жилдээ зохиогдож буй Канн-н кино наадам 5 сарын 14нд /5.25 хүртэл үргэлжилнэ/ Франц-н Сannes хотод эхэллээ. 1939 оноос эхлэн зохиогдож буй уг кино наадам нэр хүндээрээ Venice, Вerlin-ний кино наадмуудтай эн зэрэгцэх билээ.
Жил бүрийн 5 сард Францын өмнө хэсэгт байрладаг далайн эргийн резорт хот болох Канн-д зохиогддог юм.
Нийт 20 кино тэргүүн шагнал болох шилдэг кинонд олгогддог palm d'or /францаар "алтан навч"/ -ний төлөө өрсөлдөж байна. АНУ-н кино академийн оскар-г бодвол цөөхөн буюу ердөөө8 номинацтай тул оролцож буй кинонууд маш чанартай уран бүтээлүүд байдаг. Ер нь АНУ-н наадам харьцангуй коммершил тал руугаа хазайх гээд байдаг бол европод урлаг гэсэн жинхэнэ утга руугаа хандсан байдаг. Ахисан түвшний кино сонирхогчид independent (ашгийн төлөө бус, цэвэр урлагын төлөө хийгдсэн) кинонуудаас сонголтоо хийхдээ Канн-н шагналтай эсэх дээр анхаарал хандуулдаг .

За ингээд уг наадамд хэн яаж гоёж очсоныг сонирхоё.
Улаанаар таалагдсан, хараар жирийн, цэнхэрээр таалагдагүй/зохиогүй гэж ангиллаа.

Angelina Jolie- Эгэл жирийн цагаан биш сонирхолтой хээ нь аксент болж өгсөн байна..


Cate Blanchett- Юу ч өмссөн элегантны харагддаг авьяастай бүсгүй.


Natalie Portman in Lanvin. Одоо моданд ороод буй чирнелэн ягаан дээр бүх аксесуаруудаа хараар хослуулжээ. Мон моданд буй strapless буюу мөргүй загвар. Хуниаснууд нь энэ загварыг уйтгартай, эгэл жирийн харагдуулахаас аварчээ. Шилдэг хувцаслалт.


Залуучуудын "OC" сериалаар танигдаж гарч ирсэн Mischa Barton.


Julianne Moore- нэг л ялгарч харагдаж чадахгүй байна.


Model Bar Rafaeli- Leonardo Di Сaprio-н сүйт бүсгүй гэдгээрээ олонд танигдсан. Урт + чимэглэл ихтэй болохоор овортой харагдуулж байна.Дээгүүрээ чимэглэлгүй + үсээ сул задгай тавьсан бол илүү залуу харагдах байлаа.


Eva Longoria


Model/Жүжигчин Devon Aoki - Түүний хувьд энэ платье зөв сонголт болж чадсангүй.

Juilanne Moore. хар+ хар хөх = үргэлж chic!


"X- file" сериалаар танигдсан Gillian Anderson. Уйтгартай, хямд харагдаж байна. цагаан өнгөний нэг рисктэй тал нь буруу загвар/материал сонговол хямд харагдах гээд байдаг юм. Simple shift маягийн хар/саарал/чернилэн ягаан/улаан хүрэн торгон платье өмссөн бол илүү зохих байлаа.


Eva Longoria - Урт-Түүнийг маш олон удаа ингэж харж байлаа.


Elegant & Chic!



__________________________________________________________________
Сурталчилгаа

1 comment:

сйахан санаа said...

баярлалаа.. байнга орждог шүү... сэтгэгдэл үлдээхдээ залхуу болохоос биш