6/28/11

Тэнэг ялааны дууль + Лолита.

Энэ удаа фэйшнтэй огт хамаагүй зүйлсийн талаархи бодлоо хуваалцмаар санагдлаа. Яг огт хамаагүй ч гэж ч бас боломгүй юм. Хувцас, дуу хөгжим гэж адилхан л бидний нэг хэсэг болсон зүйлс.

Арван хэдтэй явахад дуу хөгжим ертөнцийн цөм байлаа. Дэлхий дахин Backstreet boys, Spice Girls -р амисгалж байсан үе. Би ч дутахгүй BSB-н нэг залуу, Spice Girls-н нэг охины плакат хаалганы ард хадаж, "сүпер" сонин уншиж," MTV" үзэж, Hомин талст-н бүх дууг цээжээр мэддэг явсан үе.
Зөвхөн Рок, Поп ч гэлтгүй 2 хүү, Люмино, Guys 666 гээд Хип Хоп-г ч бас тойроогүй ээ, Eminem-н концертонд оччихсон гүйж ч явлаа.

Залуу байх, арван хэдтэй байх гэдэг хаана ч, хэдий үед ч хорвоо дэлхийд өрнөж буй бүхнээс дутахгүйг хичээж, бүх мэдээ мэдээлэл, клип, моодоор амисгалхын нэр байх. Өдөр хоногууд ээлжилсээр, нэг л мэдэхэд арван хэдтэй байхаа болчихсон, хорвоогийн шинэ бүхэнд толгой эргэж, автахаа болисон, өөрийн дуртай зүйлсээ нэгэнт мэддэг болчихсон, түүндээ үнэнч, нэг ёсны цензур бөхтэй болчихож.

Арван жилд гадаад хэл сурч байлаа. "Гунигтай" гэсэн утга бүхий үг шинээр сурлаа. Үнэхээр сайхан үг санагдав. Ингээд найз охидуудын хамт юм л бол тухайн үгээ өгүүлбэрт ашиглаж ярина. Юу ч хэлсэн, Ай ямар их гуниг вэ... гэж ирээд л. Нэг өдөр гадаад хэлний багш эмэгтэй бидний ярихыг сонсоод, "Наад үгээ алхам тутамд хэрэглэвэл хайран биш үү, Хааяа үнэхээр тохирсон үед нь хэрэглэж байж жинхэнэ амт, утга нь гарна" гэсэн утгатай үг хэллээ. Энэ үг надад ихийг бодогдуулж анх удаа хичнээн сайхан ч, өдөр тутамд гоёддог, хайран санагддаг үгс их хэрэглэх тусам жинхэнэ чанар нь амтгүй, усан болж, үнэ цэнээ алддагыг ухааруулж билээ.

Сүүлийн үеийн Mонголын дуу хөгжмийн ертөнцийг хараад байхад нэг л их "хайр" гэж хашгирагсад. Үнэндээ хашгирах битгий хэл өмнөөс нь хоолойгоо сайхан засчихмаар санагдахаар "Хайр, хайр" гэж хэлээ хазан, шивнэж буй хүмүүс. Англи хэлэнд утга зохиол, сэтгүүл зүйтэй холбоотой эхний дүрэм бол "Show, don't tell". Оноож хэлэх биш, дүрсэлж үзүүл гэсэн санаа. Аливаа зохиол уран бүтээлд уншигч бид өөрсдөө " Дорж Дулмаад хайртай юм байна" гэж үйлдлээс нь дүгнэх нь амттай хэсэг нь байдаг. Зохиолч шууд л "Дорж Дулмаад хайртай" гээд хэлчихвэл, цаашаа сонирхолгүй, үргэлжилэхэд ч хэцүү. Гэтэл Mонголын дуу хөгжмийн ертөнц энэ дүрмийн эсрэг тийш яваад байх шиг. "Хайр, чи минь, хайрт минь" гэж хоосон хашгираад ч дээ. Энэ хэдхэн үгэн дотор эргэлдэхээс өөр сонголтгүй болтлоо Mонгол хэлний үгсийн сан "агшичхаагүй" л байлтай. Муу яруу найрагч байснаас сайн уншигч бай гэдэг. Одоогын дууны үг бичигчэд сайн уншигч ч байж үзээгүй нь илт.

Өсвөр насныхны Facebook дээр хоорондоо ярьж байгаа нь ч нэг л их хэлээ хазсан, эсвэл болсон болоогүй гадаадаар ярьсан бүхэл бүтэн үе. "Хайр нь хайрандаа хайртай шүү " ч гэж байх шиг. Арай ч дээ. Алтны магнатын залуу найз бүсгүй хүүхэддээ "Хайрмаа" гэж нэр өглөө гэж сонсогдсон.

Хүн муулалтгүй би өөрөө ч тийм их үлгэр жишээ эх оронч хүн биш. Murakami Haruki, Mishima Yukio, Stuart Dybek, Amy Hempel- г эх зохиолоор нь уншихаас илүү аз жаргал үгүй гэж боддог хүн. Сүүлийн хэдэн жил гадуур амьдарсандаа энэ "дутагдлаа" бухачихая. Харин эх орондоо байгаа залуучуудад "Хайр нь хайрандаа хайртай шүү" гэдгээс өөр сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй байгаа нь харамсалтай.

Эргээд харахад Mонголын дуу хөгжмийн ертөнцөд сайн уран бүтээл олон бий. Үнэхээр шинийг сэтгэсэн, философитой, утга уянгатай, үгийн баялагтай, торгон агшинг илэрхийлсэн, юм бодогдуулам, гуньсан, баярласан үедээ сонсох дуртай, аялах дуртай сайхан дуунууд байдаг аа. Сараа-н "Tэнэг ялааны дууль" "Xэн юм бэ" "Инээмтгий хүн", Никитон-ы "Hамайг дуудаач" "Хөөрхөн хүүхэн", Харангa-н "Дөрвөн улирал" "Энэ бол дурлал биш", Hисванис-н "Лолитa", The Lemons-н "Xарах дуртай", Эрдэнэтунгалаг-н уулж л явахаас даа" гээд сонгуулийн, шинэ жилийн халтуурны төлөө, ашиг сонирхол биш, цэвэр урлагын бүтээл гэсэн утгаараа сор болсон дуунууд. Хуучны дуунуудаас "Унаган хайр", "Орь залуу нас" "Вансэмбэрүү". Ийм л дуунуудыг сонсохдоо би Mонгол хүн гэдгээрээ, Mонгол хэлээрээ бахархдаг.

Сүүлийн үеийн хамтлагуудаас арай сэтгэлтэй нь The Lemons, A Sound нар санагдсан. Конверс өмсдөг, манай хажуу ангийн залуу болохоор нь арын хаалгадаж байгаа хэрэг биш шүү. Xайр хайр гэж шивнэж, секс секс гэж мөр, гуяа гялалзуулдаггүй болохоор тэр. Яахав, эрэгтэй болохоор тэгж гялалзуулах боломж ч байхгүй л дээ. Гэхдээ дуу хөгжим гэж хэлээ хазаж, гуяа гаргахаас шал өөр зүйл баймаарсан.

Хоосон гудамжаар ганцаараа
Солонгорон саринах оддыг

Харах би дуртай...

Emotion гээд хэдэн эгч аятайхан дуулдаг байлаа. Бөхийн өргөөнд анхны тоглолтыг нь ч үзэж явлаа. Сүүлийн үед нэг л их богино хормой, нүцгэн бие.
Дотуур хувцас, нүцгэлэлт эмэгтэй хүний сүүлчийн аргаа барсан зэвсэг гэж боддог. Ялангуяа уран бүтээлч хүний. Харамсалтай л юм. Юм үзэж нүд тайлна гэдгийг секси байх л эмэгтэй хүний ганц авууштай чанар гэж ойлгосон бол. Тиймээ, Бритни, Кристина, Биёнсэ, Рианна ч тэгсэн гэж барьцмаар л байгаа байх.
Нүцгэлэхгүй болоод байдаг, удаан дурсагддаг, дуулагддаг эмэгтэй дуучид ч бас зөндөө, Stevie Nicks, Carole King, Blondie, The Cranberries гээд л. Сүүлийн үеэс гэвэл Florence Welch, Adele. Нүцгэлэж, хямдрах амархан. Харин хувцастайгаа хүний сэтгэлд хүрэх уран бүтээл хийх хэцүү. Sweetymotion шинэлэг мөртлөө, хямдарч доошоо унахгүй аргаа олоосой доо.

Нийгэмд ил гарч дуу хоолой болж яваа хүмүүс, өсвөр үе, хойт үеийн хүмүүжилд бага ч болов хариуцлага хүлээх ёстой. Азаар бидний үед Сараа эгч шалдалж, хэлээ хазаж явсангүй.
Сараа, Харанга, Hикитон гээд жинхэнэ хөгжим шиг хөгжим сонсож, Лодойдамба, Чойном, Өлзийтөгс гээд ном шиг ном уншиж өссөнийхөө хүчинд би өөрийгөө хүмүүжилтэй гэж боддог. " Хуучинсаг юм, номын юм, уйтгартай юм" гэж магадгүй. Гэхдээ л намайг хүмүүжүүлсэн 90 -ээд ондоо, Тухайн үеийн хүмүүжилтэй, хүн чанартай, сэтгэлтэй, жинхэнэ дуучид, хамтлагууд, циркийн өмнөх сандлууд, зуны орой, хаврын шороондоо би хайртай.

Нэгэнт том сэдвийг жижиг нийтлэлд багтаах гэж хичээснийх Нисванис-г дурсахгүй өнгөрч боломгүй. Нисванис бол жинхэнэ бор зүрхээрээ, дуртай зүйлийнхээ төлөө зүтгэж яваа хамтлаг. Хэлээ хазагсад, гуяа гялалзуулагчдын хажууд хамаагүй сонирхолтой, амттай уран бүтээлтэй. Дууных нь нэрнээс эхлээд л цэвэр философи, амьдрал, завсрын агшин, урлаг үнэртдэг. "Аз жаргалтай төгсдөг" "Үхлийн тухай хөгжилтөй дуу" "Буга урамдах цагаар" "Цэвэрлэгч, "Xав халуун нууран дээр" "Эмийн сан руу алхсан нь" "Би тамхиа татаад дуусаж байна" "Бадарчин" "Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй" гээд л... "Хайр нь хайрандаа хайртай шүү" гэснээс арай л өөр сонсогдож байгаа биз. Нэг тийм гүн, нэг тийм гунигтай, ухаалаг, нэг тийм хэзээ нэгэн цагт бид төрөлх хэлээ ашиглаж сурч магадгүй гэдэг итгэлийн оч бадруулмаар...

6/15/11

Mermaid


Та бүхэнд сүүлийн үеийн өөрийн стилистээр ажилласан бүтээлээсээ хүргэе.




Stylist: Me
Photographer: Nick.A
Model: Amanda
Clothes: Amber Green, Prada, Agnes B, Erin Fetherston, Lanvin for H&M, Bill Tornade.

Стилистийн ажил бусдын төсөөлдөг шиг гялалзсан, гялбасан биш. Би ч анх тиймээр л төсөөлдөг байсан. Моделуудад хувцас өмсүүлэх бол хотын бүх дэлгүүрийг самнаж гүйж харайx, томоос том чемодан чирж уул, хадаар авирах, ууран индүүгээ ямар ч бөглүү хээр газар залгах гэж хичээх, янз бүрийн ааштай моделуудыг аргадах, хадан дээр гэрэлтүүлэг барьж халтирч унахгүйг хичээхээс хамгын хялбар хэсэг нь.

Гэхдээ хамгийн амттай хэсэг нь төсөөлсөн бүхэн нүдний өмнө амилах, сайхан зураг бүтээх агшин болохоор л одоог хүртэл шантралгүй зүтгэж байгаа байх. Сэтгүүлийн арын хуудсан дахь зургууд зурагчин, стилист, нүүр будагч, үсчин, модел гэсэн бүрэлдхүүнтэй ийнхүү бүтдэг.

Fog & Strawberry

Хэдэн сарын өмнө Калифорниа муж дахь усан үзэм, виногоороо алдартай ( Napa) Напа хотоор дугуйтай аялсан юм. Бороотой өдөр таарсан ч, хэд хэдэн усан үзмийн талбайн хажуугаар өнгөрч, үе дамжсан winery-д очиж Напа-н вино уулаа.
Бороо + Олон километр зам + Дугуй + Вино холих ч нэг их хүсмээр зүйл биш байсан ч виноны эх оронд очсоных амсалгүй өнгөрч чадсангүй. Ихэвчлэн усан үзмийн талбай ихтэй, томоохон уе дамжиж ирсэн газрууд талбайнхаа ард байшин бариад тэндээ өөрсдийн хийдэг виногоо амсуулах, зарах үйлчилгээ үзүүлдэг юм байна лээ. Мэдээж усан үзмээр зогсохгүй чавга, гүзээлзгэнэ гээд бусад төрлийн жимсний талбай ч мэр сэр харагдсан.

Хэдий фэйшний тухай биш ч, энэ өдөр дарсан хэдэн зургаас та бүхэнтэй хуваалцая. Намуухан, налайсан, амттай хоол, бүр ч амттай винотой сайхан газар байлаа. Өдөр нь борооноос түр зур ч болов зугтаж тэндхийн кино театрт "King's Speech" үзэв. Дөнгөж гараад Оскарын бараа сураг ч үгүй байсан үе. Дараа нь Vintage дэлгүүрээр хэссэн. Напа хотын болон Vintage дэлгүүрийн зургаас удахгүй хуваалцах болно.








6/11/11

Red + white





Magazine: Interview
Photographer: Mert Alas & Marcus Piggott
Model: Guinevere van Seenus

6/7/11

Say yes


to white tank top + eyebrow!

Bazaar Australia