7/31/10

Who is Chanel woman? Or Gucci?


Франц Vogue-н 09 оны 10 сарын дугаарт брэнд тус бүрийн имиж, онцлогыг тод гаргасан эдитoриал гарчээ. Chanel гэхээр л цэмбэн юбка костюмын хослол, хар цагаан, цэцгэн энгэрийн тэмдэг, гинжтэй цүнх, Jil Sander бол цэвэрхэн, эсгүүр сайтай дээд зэргийн минималист костюм гээд л.


Авангард, уламжлалт, классик, тод, намуухан, хөгжилтөй, хөгшин, залуу гээд л брэндүүдийн ялгааг хамгийн энгийн атлаа ойлгомжтой үзүүлсэн эдитoриал байлаа.

Эмэгтэйчүүд бид үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Миний хувьд хэдэн жилийн өмнө Moschino+ Gucci + Lanvin стилтэй байсан бол одоо Jil Sander + Rick Owens + Prada болсон. Цаашид хэрхэхийг хэн мэдлээ? Аль брэндийн идеал бүсгүй танд таалагдаж байна?

Jil Sander - Эсгүүр сайтай, цэвэрхэн, минималист.



Louis Vuitton- Лого-ндоо үнэнч, Бусдаас илүү гэдгээ байнга мэдэгдэхийг, анхаарлын төвд байхыг хүсэгч.

Prada- Эмэгтэйлэг, өөрчлөлтөөс айдаггүй, цаг үетэйгээ хөл нийлүүлэгч.


Moschino-
Тод, хөгжилтөй, баяр хөөр, дуу хөгжимд дуртай, нэг үгээр Итали эмэгтэй.


Sonia Rykiel - Францын Moschino. Хөгжилтөй, өнгөнөөс айдаггүй, судалтай хээний хамгийн том фен.


Azzedine Alaia-
Олны нүдэнд ил байдаг бүх брэндийг өмсөж залхаад, Логогоо чанга хашгирдаггүй ч фит, материал сайтай, классик шинэлэг стилийг зөв баланстай хослуулсан брэндийг өмсөхийг хүссэн 40 гарсан бүсгүйчүүд их өмсдөг. Өөрөөр хэлбэл маркетингд хууртахаа больсон, өөрийгөө олсон бүсгүйчүүд. Франц Vogue-н эрхлэгчийн дуртай брэнд.


Lanvin- Тансаглал гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгосон бүсгүйчүүдийн дуртай брэнд. Эмэгтэйлэг, зөөлөн, гэхдээ уйтгартай биш.

Junya Watanabe- Авангард, бусдаас ялгархыг хүсдэг, Гял цял материал, лого биш, этгээд эсгүүр, ухаан зарсан шийдэлтэй хувцасыг эрхэмлэгчид. Өөрийгөө хэн гэдгээ маш сайн мэддэг бүсгүйчүүд. Тэд хэзээ ч нөхөртөө цай чанаад, оймс нэхээд суухгүй.


Christian Dior- Классик стилтэй, хуучинсаг үзэлтэй. Брэндийн үүх түүхийг юу юунаас илүүд үздэг 40-с дээш насныхан өмсдөг. Хааяа гэнэт баяжсан залуу бүсгүйчүүд өмсч харагддаг.


Givenchy- Эмэгтэйлэг, зөөлөн рок, моод цаг үеийн эхэнд явдаг бүсгүйчүүдийн сонголт.


Gucci- Рок, гоо сайхан, тансаглал, дээд зэргийн материал. Үргэлж бусдаас илүү гэдгээ харуулахыг хүсэгчдийн сонголт.

Yves Saint Laurent- Дээд зэргийн эмэгтэйлэг, бас эршүүд гэсэн хоёр эрс тэс зантай бүсгүйчүүдийн сонголт. Эршүүд түкседo пиджак, эмэгтэйлэг плате-аараа алдартай брэнд. Секси байдлаа хэзээ ч мартдаггүй.


Chanel- Классик, хуучинсаг, эд баялагыг бүтээсэн биш дунд нь төрсөн бүсгүйчүүд дуртай байдаг. Мөн үүх түүх, статус-г эрхэмлэгч.

Rick Owens- Хамгийн авангард, күүл, Ухаалаг, шинийг эрэлхийлэгч, бүтээлч. өөрийгөө хэн гэдгээ сайн мэддэг бүсгүйчүүд. Секси гэдэг үгийг тэвчиж чаддаггүй.

Үргэлжлэл бий...

Welcome to Iceland

Inspired by Iceland Video from Inspired By Iceland on Vimeo.



Iceland-н засгийн газраас зохион байгуулж буй "Inspired by Iceland" хөтөлбөрийн албан ёсны реклам. Манай рекламнаас шал өөр юмаа. Улс орны характераа гэж... Уг хөтөлбөр нь саяхан галт уултай холбоотой скандалаас болоод жуулчдын тоо багассан тул жуулчдыг эргүүлэн татах, улсаа сурталчлах зорилготой гэнэ.

Энэ видео-г үзээд шууд л Iceland явах онгоцонд суумаар санагдчихлаа. Заавал очиж үзэх улсын листэндээ Iceland-ыг нэмлээ. Эхэнд гардаг Iceland-ын уламжлалт хээтэй зузаан ноосон цамц ч бас гоё харагдаж байна. Бидний багадаа өмсөж өссөн ноосон цамцнуудтай төстөй юм.

http://www.inspiredbyiceland.com/

7/29/10

Pink




Sonia Rykiel for H&M Lingerie ( Ле Бүтик-т)

( available in black also)

Sonia Rykiel for H&M-н нээлт Парис-т.


Дизайнер Nathalie Rykiel ээж Sonia Rykiel-н хамт.

Matthew Williamson for H&M belt ( Ле Бүтик-т )

Дизайнер Matthew Williamson модел Daria Werbowy-н хамт

Франц Vogue шилдэг шинэ дизайнеруудыг нэрлэж байна.

Hakaan

Mark Fast

Alexandre Vauthier

Bouchra Jarrar

Magazine: Vogue France

7/15/10

Саарал

Сүүлийн үед өмсөж буй юниформ= Саарал ноолууран цамц + хар савхин шёрт.


Magazine: Twin

Golden...



7/14/10

Love.


Model: Liu Wen
Dress: Christopher Kane

7/9/10

How much?

Та энэ футболк-нд хэдэн төгрөг төлж чадах вэ? 100% бөс даавуугаар хийсэн арми стилийн уранхай футболк.


Энэ зуны "Elle" сэтгүүлд гарсан байна.


Харин одоо үнийг нь сонирхоцгооё.

1624 доллар! + Такс.

Үгүй ээ, та буруу хараагүй, хэвлэлийн алдаа ч биш. Энэ бол брэнд бүтээх инстант арга буюу фэйшн инфляц.


Харин энэ бол Gap-н футболк. $19.50

Нилээн ялгаатай байгаа биз? Яахав, мэдээж Gap-н даавууны чанар Balmain-г гүйцэхгүй, Стиль нь ч өөр. Гэхдээ жирийн даавуунд нэг их хол зөрөө байхгүй. Тэгвэл яагаад Balmain-х ийм үнэтэй байна вэ? Мэдээж брэнд нэр. Брэнд нэр бүтэх амаргүй. Чамин имиж, сурталчилгаандаа аль болох их мөнгө зарах, хамгийн сүүлийн үеийн топ моделуудаар рекламдуулах гээд л. Олон жилийн түүхтэй бол бүр ч сайн. "Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ" гэгчээр түүхээ өндөр үнэлэх боломжтой. Эцэст нь хамгийн чухал нь хүний санаанд оромгүй шахам өндрөөр үнэлэх. Мөн тансаг, том хотын нэр брэндийн нэртэйгээ хамт тавьчхана.

Balmain бол 1945 анд Pierre Balmain- ы эхлүүлсэн франц брэнд юм. Нилээд хуучинсаг, Диортой төстөй стилтэй байсан ч 2005 онд Christophe Decarnin дизайнераар орсноос хойш "Рок н Рол" стилтэй болж ирсэн. Ялангуяа сүүлийн 2-3 сезон буюу 2008 оноос Франц Vogue сэтгүүлд дугаар алгасалгүй гарч, фэйшн ертөнцийн чамин гэгдэг бүсгүйчүүд Милитари буюу Арми, цэрэг стилийн пиджакаар нь гангарах болсон. Футболк нь $1624, харин Пиджак нь $4000-с эхлээд $15000 байдаг.

Balmain-ы гэнэт хүчтэй гарч ирэн, фэйшн ертөнц даяар шуугих болсон амжилт нь санамсаргүй хэрэг байгаагүй. Дизайнер Christophe Decarnin нь франц Vogue сэтгүүлийн хамгийн том хоёр стилисттэй үй зайгүй найзууд юм. Ингээд сар бүр тасралтгүй Франц Vogue-д гарч, францын бүхий л күүл гэгдэх чинээлэг айлын охид Balmain -г өмсөх болсон. Үүнд Франц Vogue-н эрхлэгчийн охин ч багтана. Хаа сайгүй тэдгээр залуухан, туранхай, чинээлэг охид жирийн хүний өрөөсөн ханцуйг нь ч дийлэхгүй Balmain-г өмсөн бүхий л парти, арга хэмжээ, шөнийн клубээр хэсч буй зургууд сэтгүүлийн арын хуудаснаас эхлээд, интернэт дээр, фэйшн сайт, блогуудаар гэрлийн хурдтай тархсан. Уг брэндийн одоогын нэр хүнд, статусаа олж авахад загвар өмсөгчид тэр тусмаа топууд нилээн үүрэг гүйцэтгэсэн. Дариа, Кэйт гээд л күүл гэгдэх моделууд бүгд л Балмайн-ы пиджак өмссөн зураг нь стрийт стайл блогуудаар тархсан. Мөн Рианна, Биёнсэ нар уг пиджак-г өмсөж папарацци-н дуранд өртөж байлаа.

Зарим брэндүүд загвар өмсөгчдөд ажлын хөлс болгож өөрсдийн бараагаа санал болгодог. Ингэснээр автоматаар уг брэндийг цааш цаашид үнэгүй сурталчлах ашигтай. Энэ мэтийн шат дамжлага, олон давхар сурталчилгааг уйгагүй хийсний үр дүнд "Манайх хамгийн тансаг, күүл брэнд" гэдэг мэссэжийг амжилттай цацжээ. Balmain саяхан энэ оноос эхлэн цүнх гаргаж эхэлсэн. Яагаад гэвэл хичнээн мундаг брэнд гээд хэдэн хүн даавуун футболк $1624-р авах билээ? Харин уг брэндээс юу ч хамаагүй, авч чадах зүйлээ авахыг хичээнэ. Ингээд $1500-$3000-р үнэлэгдсэн цүнх бусад зүйлстэй нь харьцуулахад, материал, хэрэглээгээ бодсон ч хамаагүй хямд санагдана. Бараг л үнэгүй шахуу санагдаж байгаа биз? "Футболк авснаас л дээр" гэж санагдаж байна уу? Энэ бол брэнд цүнхний маркетинг. Ийм формула ашигладаг брэндүүд ерөнхийдөө хол, амьдралгүй санагддаг. Оронд нь Gap-нхаа футболкыг өмсөөд, хөөрхөн торгон алчуур зангидсан нь хамаагүй стилтэй.