5/25/10

Алиса гайхамшгийн оронд

Энэ удаа та бүхэндээ саяхан кино нь гараад удаагүй байгаа Lewis Carroll -н "Алиса гайхамшгийн оронд" хэмээx Vogue сэтгүүлд нийтлэгдсэн зураг авалтаас хүргэе. Уг зураг авалтад оролцсон загвар зохин бүтээгчид Алиса-д зориулж өөр өөрийн цэнхэр даашинзыг урлажээ. Мөн тус бүрийн Алисатай хамт зургаа авхуулсан байна. Дизайнер бүрийн онцлог шингэсэн сонирхолтой зураг болжээ. Танд хэнийх нь таалагдаж байна?

Tom Ford

Helmut Lang

Marc Jacobs

Karl Lagerfeld

Jean Paul Gaultier

Viktor & Rolf

Stephen Jones & Christian Lacroix

John Galliano

Donatella Versace

Oliver Theyskens

Nicolas Ghesquiere

Magazine: U.S Vogue December 2003
Photographer: Annie Leibovitz
Model: Natalia Vodianova

Glitter


Numero magazine

5/4/10

Split personality

Эмэгтэй хүн бүрт ямар нэгэн obsessed болсон зүйл байдаг. Өөрийн эрхгүй авчихдаг, цуглуулдаг зүйлс гэхүү дээ.
Миний хувьд:
- Судалтай футболк ( ихэвчлэн хар хөх/ цагаан эсвэл хар/цагаан судалтай)
- Саарал свитер
- Хээтэй торгон плате ( Хээтэй ч гэлтгүй бараг бүх л төрлийн плате)
- Торгон алчуур г.м. зүйлс шүүгээнд хамгийн их зай эзэлдэг.

Харин ээмэг, бөгж гэх мэт аксесуар талдаа бол дээд зэргийн минималист. Нэг их зарлаад байхаар тоо биш ч гэсэн хувийн стилээсээ хуваалцая гэж бодлоо.


Цаг үеийн шалгуур даваад үлдсэн нь энэ хоёр бөгж. (Уг нь өөр хоёр костюм жевелри байгаа ч тэр бүр хэрэглэдэггүй болохоор үндсэндээ хоёр л бөгжтөй гэсэн үг. )

Хоюулаа тэс өөр стилтэй ч яалт ч үгүй аль аль нь миний стиль мөн. Ихэнх эмэгтэйчүүд split personality буюу тэс өөр хоёр талтай байдаг. Миний хувьд нэг бол классик, рэтрo зүйлсд, нөгөө бол залуу, шинэ, хөнгөн жанрын рок, готик стилд татагддаг. Та ямар зүйлсд maximalist, ямарт нь minimalist ханддаг вэ?

Here.Now.

Tilda Swinton.

Karen Elson.

Alexander McQueen плате ( $6,375!)

Цэнхэр бантик + ягаан уруул.

чёлк + саарал ноосон цамц

Өнгө өнгийн хамба хилэн сандал.

Lifesaver


Алчуур бол миний хамгийн дуртай аксесуар. Өглөө яарч байгаа үед авч гараад, замдаа толгой дээрээ бантик зангидаж боох ч юмуу, эсвэл хүзүүндээ уячихад ямар ч энгийн хувцасыг амьдруулчихдаг.

Мөн бараан, цулгай хувцас өмссөн үед өнгө, хээ нэмээд акцент болно. Хамгийн амархан, чамин мөртлөө тэр өдрийнхөө стильд тохируулаад хөгжилтэй, классик гээд ямар ч байдлаар зангидаж болно.