12/22/09
Bag of surprise!
Та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд хүргэе. Ингээд жил бүрийн шинэ жилээр зохиодог уламжлалт Сюрприз арга хэмжээг зарлаж байна.
Танилцуулга: Шилдэг шинэ жилийн арга хэмжээний хувцаслалт шалгаруулна. Шинэ жилийн арга хэмжээнд зориулж хувцасласан өөрийнхөө зургаа илгээж оролцоно.
Хугацаа: 2009.12 сарын 23 наас шинэ оны 1 сарын 6 хүртэл.
Тавигдах шаардлага:
- Оролцогч зөвхөн өөрийнхөө зургийг явуулна. Нэг оролцогч нийт 3 хүртлэх зураг явуулах эрхтэй. 2009 оны зураг байна.
- Нийт 3 оролцогчийг шалгаруулж урамшуулна.
- 21-с дээш насны бүсгүйчүүд оролцох эрхтэй.
- Оролцогчдын зургийг нийтлэн санал асуулга явуулж ялагчийг тодруулна.
- Зургийн хамт овог нэр, насаа манай мэйл хаягаар дээр заасан хугацаанд илгээнэ үү.
Шагнал: Шалгарсан оролцогчдыг Ле бүтик-н ууттай сюрприз хүлээж байна. Танд мэйл хаягаар шалгарсанийг мэдэгдэх ба 2010.01.11ний дотор өөрийн биеэр бичиг баримтын хамт Ле бүтик-т очиж шагналаа хүлээн авна уу.
Танд амжилт хүсье!
Жич: Оролцогчдын явуулсан зураг нь хувь хүний өмч бөгөөд гуравдагч хэвлэл мэдээллийн хэрэгслэл дамжуулан хэвлэн нийтлэхийг хориглоно.
12/16/09
12/15/09
Прада намар/өвөл 2009
Миуччиа Прада бол одоогын дизайнеруудаас хамгийн хувьсгалч, шинийг эрэлхийлсэн чанараа алдаагүй дизайнер гэж боддог. Сэтгүүлүүд өнөөгийн Коко Шанел гэж бичсэн байсан. Ингээд энэ оны намар, өвлийн загвараас нь сонирхуулая. Улаан өнгө энэ намар, өвлийн гол өнгө болоод байгаа бөгөөд Прада ч түлхүү ашигласан байсан.
Subscribe to:
Posts (Atom)