3/30/09

What is beauty?

Гоо сайхан, хувцас загвар гэдэг бол салшгүй ойлголт. Хөөрхөн охин, сайхан эмэгтэй гэдэг зөвхөн урт үс, богино юбка, өндөр өсгийтөөр хэмжигддэг ойлголт хуучраад удаж байна. Ер нь эмэгтэйчүүд цаг үеийнхээ золиос болж зохисон зохиогүй бүгд л тухайн үеийнхээ моодонд хэлмэгддэг.

90 хэдэн оны монгол охидыг одооны охидтой харьцуулвал мэдээж тэс ондоо зураглал бууна. Тухайн үеийн охид ээжийнхээ хуучин ноосон цамцыг өмсөөд хичээлдээ явдаг байсан бол, одооны охид хамаагүй чамин болсон. Мөн inspiration буюу санаа өгч буй зүйлс нь ч өөр болсон. япон, солонгосын цуврал, холливуудын оддын хувцаслалт гээд л.

Сайхан гэдэг ойлголт нэг л төрлийн стиль, хайрцаганд баригддаг зүйл биш бөгөөд өөрт тохирсон, өөрийгөө илэрхийлсэн хувцас, биеэ авч яваа байдал гээд олон зүйл нөлөөнө. Дээрх охины зургийг Саак.мн-ээс оллоо. Сүртэй моод хөөгөөгүй ч, цаанаасаа гэрэлтсэн, богино үс нь ч өвөрмөц харагдаж байна. 

Өсвөр үеийн охидод хандаж хэлэхэд : Монголд буруу жишээ их байдаг болохоор бүгдийг нь зөв, сайхан гэж сохроор хүлээж авах хэрэггүй. Бусадтай заавал адилхан байх ч албагүй. Өөрийнхөөрөө байгаарай. Заавал загвар өмсдөг, алтны магнаттай суусан бүхнийг сайхан хүүхэн гэдэггүй. Өөрийн гэсэн хөдлөшгүй гоо сайхны ойлголттой , дотроосоо гэрэлтсэн сайхан бүсгүй болоосой гэж үүнийг бичлээ.

Babydoll...










Magazine: W

3/29/09

Personal style: Leigh Lezark

Leigh Lezark бол Misshapes хамтлагийн DJ бөгөөд ихэвчлэн классик стилтэй плате, хар, цагаан, саарал өнгүүдийг голчлон өмсдөг. Өөрт юу зохихоо мэддэг, өөрийн стилээ олсон бүсгүйчүүлийн нэг.
















3/9/09

Here comes spring!











Model: Agyness Deyn
Magazine: British Vogue

3/3/09

Angelina Jolie in Changeling

Анжелина Жолигийн Оскарт шилдэг эмэгтэй жүжигчнээр нэр дэвшсэн киноны хувцаслалтаас хүргэе.
20-иод оны стилтэй хувцаслалт нь их таалагдлаа. Угийн 20-иод оны хэлбэр, загварт дуртайг хэлэх үү. Тухайн үед жинхэнэ класс, элеганс байсан санагддаг юм. Малгай, бээлий, уруулын будаг гээд л...





3/1/09

La vie en rose

"La vie en rose" киноноос санаанд үлдсэн хувцаслалтаас хүргэе.

судалтай бантиктай улаан кардиган нь үнэхээр чамин юмаа.

цэцэгтэй плате, усан цэргийн стиль = Усан цэргийн стиль бол үнэхээр классик, донжтой,100 хувь франц харагддаг стиль.
( Мэдээж малгайг нь хасаад)

Өнгө

Хар хөх өнгө хараас илүү гүн харагддаг, мөн хартай хослуулхад хурцдаад байдаг ч юмуу, нэг л зохицол муутай өнгөнүүд яагаад ч юм хар хөхтэй бол илүү зохицдог. Жишээ нь улаан, ногоон гэх мэт.
Хар хөх+ улаан бол хамгийн стилтэй бүсгүйчүүдийн дуртай хослол. Та ч гэсэн туршаад үзээрэй. Шууд л парис стилтэй харагдана.

Chic!

Богино үстэй тусмаа эмэгтэйлэг хувцас зохидог юм шиг ээ... Юбка, туфли гээд л. Цаанаа л донжтой, хамгийн гол нь эмэгтэйлэг элемэнтүүд нь эршүүд үстэй нь зохицоод баланстай харагдаж байна.

Inspiration of the day

Model: Jessica Stam

Retro style! - part 2


Model: Tominaga Ai